Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/12

 

С.*******, С.******* нарт холбогдох хэргийн талаар

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг шүүгч Б.Ариунбаяр даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Н. Шүүгдэгч С.******* С.******* Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүхуралдаанаар ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 115 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Н.ын бичсэн эсэргүүцлээр С.*******, С.******* нарт холбогдох 1923001630113 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1962 оны 02 дугаар сарын 20-ны едер ******* хотын ******* дүүрэгт терсен. 59 настай эрэгтай, буран бус дунд боловсролтой, ******* машин механизмийн ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгуй, ам бул 5, эхнэр, аав, хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын багийн тоотод оршин суух, урьд ял шийтгуулж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. нар овогт *******. //

2. Яллагдагч:Монгол Улсын иргэн. 1970 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн. 51 настай, эмэгтэй, буран бус дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгуй, ам бул 6, нөхөр, 4 хуухдийн хамт ******* аймгийн сумын багийн тоотод оршин суух, урьд ял шийтгуулж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. овгийн *******. /ИЙ7012280/

Яллагдагч С.*******, С.******* нар бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн орчим ******* аймгийн Цагаанхайрхан сумын нутаг Төмөртийн гол" гэх нэртэй газрын ойролцоогоос нэн ховор ургамал болох 435 кг, 21 шуудай хонин арцыг түүж бэлтгэн, Пажеро маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 23.250.000 /хорин гурван сая хоёр зуун тавин мянга/ тегрегийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: 1. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан С.*******, С.******* нарт холбогдох 20230000880003 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр ******* аймгийн Прокурорын газарт буцааж, 2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20 уут арцыг хэргийн хамт хүргүүлж, 3. Хэргийг прокурорын газарт очтол яллагдагч С.*******, С.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнд нь үргэлжлүүлж, 4. Прокурор, яллагдагч түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 05 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Прокурор Н. давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н. би, ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЗ/115 дугаартай захирамжийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Шүүгдэгч С.*******, С.******* нар нь бүлэглэж, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн үед ******* аймгийн Цагаанхайрхан сум, Төмөртийн гол гэх газрын орчмоос 465 кг хэмжээтэй, нэн ховор ургамал болох хонин арцыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн, М.Пажеро маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 23.250.000 /хорин гурван сая, хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ. ******* аймгийн прокурорын газраас яллагдагч С.*******, С.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 15 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.*******, С.******* нарт холбогдох хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр өмгөөлөгч Б.*******ын “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн тухай гомдлыг хэлэлцэхгүй орхиж анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн ба шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд оролцогчийн эрхийг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дараах нөхцөл байдал тогтоогдлоо. 1. Тухайлбал: С.*******, С.******* нарт 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэргийн материалыг танилцуулсан байна. 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан боловч уг буцааснаас хойш хэрэгт авагдсан баримтуудыг яллагдагч С.*******, С.******* нарт танилцуулаагүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “ ...мөрдөн байцаалт дууссаны дараа хэргийн материалтай танилцах” яллагдагчийн эрхийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан хохирогчийн эрхийг тус тус ноцтой зөрчсөн байна. 2. Хэргийн 190 дүгээр хуудсанд “С.*******, С.******* нарын утас холбогдох боломжгүй байсан. Өмгөөлөгч Б.*******той утсаар холбогдоход хэргийг шүүх прокурор дээр байхад нь танилцана гэсэн мөрдөгчийн тэмдэглэл байгаа боловч үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан ажиллагааг хийсэн гэж үзэх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгч хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг, шалгаж, цуглуулж бэхжүүлнэ гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүх, прокурор мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ гэж тус тус заасан. Гэтэл хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчиж зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол, уг тогтоолоор томилогдсон шинжээчийн дүгнэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ын өдрийн 02 дугаартай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар авагдсан нотлох баримт гэж үзэх боломжгүй. 3. Хэргийн 28 дугаар хуудсанд зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 21 уут 465 кг арц хураан авсан гэсэн тэмдэглэл байгаа боловч хураан авах ажиллагааг явуулахдаа арц хураалгасан С.*******ээр гарын үсэг зуруулаагүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт заасныг зөрчсөн байна Түүнчлэн С.*******ээс 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 465 кг арцыг хурааж авсан гэж байгаа боловч арцыг хэрхэн жинлэж хураан авсан талаар тэмдэглэлд байхгүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ үр дүнг... тусгана гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дах хэсэгт заасан тэмдэглэлд “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ашиглаж байгаа техник хэрэгслийн нэр төрөл үзүүлэлтийг тэмдэглэж ...тоог тусгана” гэж заасныг, тус тус зөрчсөн байна. Иймд 465 кг арц хураасан гэх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийг Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмаар авагдсан нотлох баримт гэж үзэх боломжгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт “... зөрчил, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад...хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн ... баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно ...” гэж байгаа боловч зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан баримтат мэдээлэлд хамаарахгүй. 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоолоор шинжилгээг шүүхийн шинжилгээний бус байгууллагаас гадуур хийлгэх тогтоол гаргасан боловч уг шинжээчийг томилохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ” шүүх прокурор мөрдөгч тусгай мэдлэг эзэмшсэн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байгууллагыг урьж шинжилгээ хийлгэж болно.“ гэж мөн зүилийн 2 дахь хэсэгт "... 1 дэх хэсэгт заасан хүнийг шинжээчээр томилох тохиолдолд тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцож болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, тухайн хүн шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” гэж заасан журмыг зөрчиж шинжилгээг хийлгэсэн байна. Өөрөөр хэлбэл Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэх тохиолдолд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадварыг тодруулахын зэрэгцээ шинжээч нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт заасан шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд байх шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл томилогдсон шинжээч Н. “эрдэм шинжилгээний ажилтан” гэж тодорхойлсноос өөрөөр түүний мэргэжил ур чадварыг тодруулсан баримт байхгүй тул түүнийг тусгай мэдлэг бүхий хүн гэж үзэх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж цуглуулсан нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй бөгөөд С.*******ийн хураалгасан арц хонин арц болохыг нотолсон баримт хуульд заасан журам зөрчиж гаргасан шинжээчийн дүгнэлтээс өөр нотолсон баримт байхгүй байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид, хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэж заасан ба дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч, цагдаагийн ахмад Ч. нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д., яллагдагч нарын өмгөөлөгч Б.******* нарт хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.******* нь шүүгдэгч С.*******, С.******* нарын хамт хэрэг прокурор дээр байхад нь танилцана гэдгээ илэрхийлсэнийг мөрдөгчийн тэмдэглэл болгон үйлдсэн байх ба өмгөөлөгч Б.******* нь хавтаст хэргийн материалтай танилцаж, гарын үсгээ зурсан байна. /хх-ийн 190-р хуудас/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3“...мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж нөхцлөөр хангана” гэж заасан ба дээрх дурдагдсан нөхцөл байдлуудад дүгнэлт хийж үзэхэд мөрдөгчийн зүгээс хэргийн оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцахыг мэдэгдэж, хэргийн материалтай танилцах боломжоор хангасан байна. Иймд тэдний энэ хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэх нөхцөл байдтогтоогдохгүй байна. 2. ******* аймгийн Цагаанхайрхан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч И. нь хууль бусаар бэлтгэсэн гэх ургамлын төрөл зүйлийг тогтоолгохоор ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э. шинжээчээр томилж, 2 дугаартай дүгнэлт гаргуулсан. Дээрх ургамлын нэр төрлийг “Хонин арц” буюу нэн ховор ургамлын төрөл, зүйл болохыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн С.*******, С.******* нарын үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж харъяаллын дагуу шилжүүлж хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Эрх бүхий албан тушаалтны шинжээч томилох тухай тогтоол, тус тогтоолыг үндэслэн гарсан шинжээчийн дүгнэлт нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу, цугларч бэхжигдсэн, дүгнэлтийг няцаан үгүйсгэх үндэслэл байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны ... явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ...баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно” гэж заасны дагуу тухайн шинжээчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой. Түүнчлэн тус аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ч. нь Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н. шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан ба энэ дүгнэлтээр хууль бусаар бэлтгэсэн ургамлыг “Хонин арц” буюу нэн ховор ургамал мөн болохыг тодорхойлсон байна. Дээрх дүгнэлтүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тусгасан дүгнэлтүүд байх ба шүүгч аль ч дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. 3. Хэргийн 28 дугаар хуудсанд зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 21 уут 465 кг арц хураан авсан гэсэн тэмдэглэл байгаа боловч хураан авах ажиллагааг явуулахдаа арц хураалгасан С.*******ээр гарын үсэг зуруулаагүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт заасныг зөрчсөн байна Түүнчлэн С.*******ээс 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 465 кг арцыг хурааж авсан гэж байгаа боловч арцыг хэрхэн жинлэж хураан авсан талаар тэмдэглэлд байхгүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ үр дүнг... тусгана гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дах хэсэгт заасан тэмдэглэлд “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ашиглаж байгаа техник хэрэгслийн нэр төрөл үзүүлэлтийг тэмдэглэж ...тоог тусгана” гэж заасныг, тус тус зөрчсөн байна. Иймд 465 кг арц хураасан гэх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийг Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмаар авагдсан нотлох баримт гэж үзэх боломжгүй байна гэжээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 2 дахэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн агуулга, тогтоох хэсгийг уншиж сонсгох ба шаардлагатай бусад асуудлыг тайлбарлаж дууссаны дараа шүүх хуралдааныг хаана” гэж заасан. Гэтэл шүүгчийн зүгээс шүүх хуралдааны шийдвэрийг уншиж сонсгох, шийдвэрийн үндэслэлийг тайлбарлах үед дурдагдаагүй дээрх нөхцөл байдлуудыг үндэслэл болгож захирамжид дурдсан байна гэж үзэж байгаа бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгээр нотлогдоно. Иймд шүүгдэгч С.*******, С.******* нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЗ/115 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ. Шүүгдэгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаанаас намайг арц түүж байсан талаар нотлох баримт байх хэрэгтэй, наматүүсэн гээд байгаа юм. Миний түүсэн арцны талаар хэрэгт нотлох баримт байхгүй. Би хүний арцыг ачаад явсан нь үнэн. Гэхдээ би тухайн үед миний машин халаад явахгүй машинаа хөргөөд зогсож байхад 2 банди ирээд арц ачаад явчихъя гэж гуйгаад байхаар нь би ачсан юм. Яг үнэндээ С.*******ын хувьд арц түүж ч мэдэхгүй л хүн гэв Шүүгдэгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргастайлбартаа: Надад хэлэх зүйл байхгүй гэв. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаагаргасан тайлбартаа: Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжин оролцож байна. Хэрпрокурор дээр байх үеэс С.*******, насанд хүрээгүй гэрч Уранзаяа нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, мэдүүлэг авсан байж болзошгүй гэдэг гомдлыг удаа дараа гаргасаар ирсэн. Тийм учраас хэрэг мөрдөн байцаалтад буцаах юм бол энэ 2 хүнээс мэдүүлэг авах ажиллагааг дахин хийлгэх шаардлагатай гэж үзэж байна гэв. Прокурор Н. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргастайлбартаа: С.*******, С.******* нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс прокуробуцааж шийдвэрлэсэн. Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй байна гэж шүүхээс үзсэнийг эсэргүүцэж байгаа. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч нь хавтаст хэргийн материалыг танилцуулахыг хэргийн оролцогч нарт мэдэгдэнэ гэсний дагуу мөрдөгч цагдаагийн а/х Ч. нь хавтаст хэргийн материалтай ирж танилцах талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , яллагдагч нарын өмгөөлөгч Б.******* нарт мэдэгдсэн байдаг. Энэ мэдэгдсэн талаараа тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсрагсан байгаа. Түүнчлэн 32.1.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн материалыг танилцахыг хэргийн оролцогч нарт мэдэгдэж бүх боломжоор хангасан байдаг. Анх гэмт хэргийн шинжтэй биш, зөрчлийн шинжтэй цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Тэгээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ******* аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э. шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлт гаргуулах ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгдсэн ажиллагаа. Дээрх дүгнэлтээр ургамалын нэр төрлийг хонин арц гэж тодорхойлсон бөгөөд энэ нь нэн ховор төрлийн ургамал юм гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн прокуророос гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж зөрчлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж харьялалын дагуу шилжүүлж шалгаж эхэлсэн байдаг. Дээрх шинжээчийн дүгнэлт нь өөрөө хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжигдсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад томилсон нь шинжээчийн дүгнэлт байгаа. Мөн түүнчлэн ******* аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, а/х Ч., Шинжлэх ухааны академийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан. Дээрх дүгнэлтээр ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э.Мягмаржавын гаргасан дүгнэлтийг бататгаж, мөн адил “хонин арц” байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Ингээд 2 удаагийн шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тусгасан дүгнэлтийг шинжээч нар гаргасан байгаа. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...эрүүгийн хэргээс бусад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримтад мэдээлэлийг нотлох баримтаар тооцож болно гэж заасан байдаг. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэхгүй хэргийг прокурорт буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр эд мөрийн баримтыг хураан авах ажиллагаа, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг зөрчсөн хураан авах ажиллагаа хийгдсэн байна гэж шүүгчийн захирамж дээр дурдагдсан байдаг. Энэ асуудал нь өөрөө анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй учраас шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанд даргалагч шүүхийн шийдвэрийн агуулга, тогтоох хэсгийг уншиж сонсгох ба шаардлагатай бусад асуудлыг тайлбарлаж дууссаны дараа шүүх хуралдааныг хаана гэж заасан. Гэтэл шүүгч нь захирамжийг уншиж сонсгох үед шүүгчийн захирамжид дурдагдсан эд мөрийн баримт хураан авахтай холбоотой асуудал танилцуулагдаагүй. Энэ нь тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны бичлэгээр давхар нотлогдоно. Тийм учраас эд мөрийн баримтыг хураан авах ажиллагаатай холбоотой 3 дахь заалт нь өөрөө шүүгчийн захирамжийг уншиж танилцуулах үед дурдагдаагүй зүйл. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна. Захирамжид хэрэгт авагдсан баримтуудыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, яллагдагч нарт танилцуулаагүй, шинжилгээг шинжилгээний бус байгууллагаас гадуур хийлгэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй байна гэсэн үндэслэлүүдийг дурджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дуусан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ гэж хуульчилжээ. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийсэн мөрдөгч, цагдаагийн ахмад Ч. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д., яллагдагч нарын өмгөөлөгч Б.******* нарт хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн байна. Яллагдагч нарын өмгөөлөгч Б.******* нь яллагдагч С.*******, С.******* нарын хамт хэрэг прокурор дээр байхад танилцана гэдгээ илэрхийлснийг мөрдөгч тэмдэглэл болгон үйлдсэн байх ба өмгөөлөгч Б.******* хавтаст хэргийн материалтай танилцаж, гарын үсгээ зурсан байна./хх-ийн 190-р хуудас/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн агуулгаас үзвэл...мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгасны дараа хэргийн материалыг хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, яллагдагч өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ гэж заасан байх ба хуулийн энэ заалтыг мөрдөгч зөрчөөгүй байна. Мөн хэрэгт Цагаанхайрхан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч И. хууль бусаар бэлтгэсэн С.*******, С.******* нарын түүсэн арцыг ямар нэр төрлийн арц болохыг тогтоолгохоор ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э. шинжээчээр томилж, 2 дугаартай дүгнэлт гаргуулсан, мөн мөрдөгч, цагдаагийн ахмад Ч. Шинжлэх ухааны академийн “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн эрдэм шинжилгээний ажилтан Н. шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан ба энэ дүгнэлтээр хууль бусаар бэлтгэсэн ургамалыг “Хонин арц” буюу нэн ховор ургамал болохыг тодорхойлсон байна. Эдгээр хэргийн материалд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн хэргийг шийдвэрлэх боломжтой байна. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ. Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 115 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Н.ын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг мөн шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч С.*******, С.******* нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр байлгасугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ

Б.НАМХАЙДОРЖ