Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/03138

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 124 300 000 төгрөгийн 4 300 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 120 000 000 төгрөгийг хариуцагч С.Б маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 100 000 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 779 450    төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 389 725 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 389 725  төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЧИМЭГ