| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/03564/И |
| Дугаар | 183/ШШ2024/03140 |
| Огноо | 2024-07-29 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2024/03140
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М нийгэмлэг У замын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2 583 068 төгрөгийг хариуцагч Я.Б маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 2 583 068 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 400 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 400 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 28 140 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 28 140 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ