Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 143/ШШ2024/00153

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 143/ШШ2024/00153

Даланзадгад сум

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ийг 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын ******* нэгдлийн зочид буудалд үйлчлэгч, эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Ц.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын ******* нэгдлийн зочид буудалд ажиллаж байсан гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ