Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2024/02787

 

 

 

 

 

 

 

 

2024 07 25 181/ШШ2024/02787

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би,

Нэхэмжлэгч: .... тоот хаягт байрлах МК ББСБ ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...тоот хаягт оршин суух, О.Д /РД:..../-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,834,811.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр МК ББСБ" ХХК-тай 2111-0745 тоот зээлийн гэрээг байгуулж, 2,799,900 төгрөгийг 24 сарын хугацаагаар сарын 3 хувийн хүүтэй, СИ ХХК-аас телевизор худалдан авах зориулалтаар зээлэн авсан.

Зээлдэгч нь зээлийг сар бүрийн 15-ны өдөр 165,000 төгрөгөөр эргэн төлж, зээлийг хуваарийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлж дуусгах ёстой ч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийг төлж дуусгаагүй. Тодруулбал зээлдэгч О.Д нь 2022 оны 8 дугаар сар хүртэл төлөлт хийсэн ба түүнээс хойш огт төлөлт хийгээгүй. Өнөөдрийн байдлаар 643,677.96 төгрөгийн үндсэн төлөлт, 559,087.13 төгрөгийн хүүгийн төлөлт, 2,234.91 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлөлт хийсэн.

2024 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар зээлдэгч О.Дийн үндсэн зээлийн үлдэгдэл 2,156,222.04 төгрөг, хүүгийн төлбөр 1,484,487.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 178,801.90 төгрөг ба нийт 3,819,511.22 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

Түүнчлэн, Зээлийн гэрээний 4.2.14-д зээлдэгч гэрээний үүргийг зөрчсөний улмаас зээлдүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан бол нотариатын зардлыг зээлдэгч нөхөн төлөх үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгчээс гаргасан нотариатын зардал 15,300 төгрөгийг нөхөн төлөх ёстой. Зээлийн гэрээний 2.1.10-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хэтрүүлж гэрээний үүргийг ноцтой зөрчиж, зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах нөхцөл байдлыг бий болгож байна.

Зээлийн гэрээний 3.4.4-т зааснаар зээлдэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт ёсоор зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүүг төлөх үүрэгтэй.

Иймд О.Дээс 2021 оны 11-р сарын 17-ны өдөр байгуулсан 2111-0745 тоот Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2,156,222.04 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,484,487.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 178,801.90 төгрөг, нотариатын зардал 15,300 төгрөг, нийт 3,834,811.22 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Д нь шүүхэд гаргасан тайлбартаа: МК ББСБ ХХК байгууллагатай эвлэрлийн гэрээ байгуулж байна. Миний бие О.Д нь 3,834,811.22 төгрөгийг 10 сарын дотор төлж барагдуулах болно. Үүнд: 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2025 оны 4 дугаар сарын 22-ны өдөр 366,649.78 төгрөгийг тус тус төлнө гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч МК ББСБ ХХК нь хариуцагч О.Дт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 3,834,811.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 3,834,811.22 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2025 оны 4 дугаар сарын 22-ны өдөр 366,649.78 төгрөгийг тус тус нэхэмжлэгч МК ББСБ ХХК-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь О.Д нь нэхэмжлэлийн шаардлага Зээлийн гэрээний үүрэгт 3,834,811.22 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 381,951 төгрөг, 2025 оны 4 дугаар сарын 22-ны өдөр 366,649.78 төгрөгийг тус тус нэхэмжлэгч МК ББСБ ХХК-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч МК ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,306 төгрөгийн 38,153 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 38,153 төгрөгийг, хариуцагч О.Дээс 38,153 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч МК ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА