| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2024/00082/И |
| Дугаар | 143/ШШ2024/00154 |
| Огноо | 2024-04-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 143/ШШ2024/00154
| 2024 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 143/ШШ2024/00154 | ******* аймаг |
|
|
|
|
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч******* би
Нэхэмжлэгч: ******* ХК /РД: *******/, ******* аймаг, ******* сум, 3 дугаар баг, ******* салбарын харьяа ******* тооцооны төв
Хариуцагч: ******* овогт *******ийн ******* /РД: /, ******* аймаг, ******* сум, 1 дүгээр баг, Гурвансайхан 5-р гудамж, 27 тоот
Хариуцагч: ******* овогт *******ийн /РД: /, ******* аймаг, Ханхонгор сум, 4 дүгээр баг,
Зээлийн гэрээний үүрэгт 17 618 128.32 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК /Итгэмжлэгдсэн төлөөлөгч / шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ны ******* салбарын харьяа ******* тооцооны төв нь Ө.*******, Ө. нартай 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 341601182284 тоот зээлийн гэрээний дагуу 13 600 000 төгрөгийн зээл олгож, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 341601182284-1 тоот гэрээний дагуу зээлийн гэрээний хугацаа сунгаж, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр MN220034341601182284/2 тоот зээлийн гэрээний дагуу 11 130 000 төгрөгийн зээл олгож, хамгийн сүүлд буюу 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр MN20034341601182284-01 тоот зээлийн гэрээ байгуулан 28 471 300 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэн төлөгдөх хуваарийг тогтмол бус буюу хагас жил бүр төлөх нөхцөлтэйгөөр зээл олгосон.
Зээлийн барьцаанд мал 220 толгой /хонь-44, ямаа-111, үхэр-65/, нарны цахилгаан үүсгүүр /ком/, пин 1 ширхэг, 5 ханатай гэр 1 ширхгийг тус тус барьцаалж зээл төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож зөвшөөрсөн. Дээрх зээл, барьцааны гэрээг талууд сайн дурын үндсэн дээр харилцан ойлголцож байгуулсан бөгөөд хариуцагч Ө.*******, Ө. нар нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, гэрээг нотариатаар баталгаажуулсан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр хэлцэл юм.
Зээлдэгч Ө.*******, Ө. нар нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 83 хоног хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Зээл буцаан төлөх хуваарь-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 3.2.1-р зүйлийг зөрчиж байна. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах талаар удаа дараа сануулсан, мэдэгдсэн болно.
Үндсэн зээлдэгч Ө.*******, хамтран зээлдэгч Ө. нар нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан MN220034341601182284-01 тоот зээлийн гэрээний дагуу 28 471 300 төгрөгийн зээл авснаас хойш үндсэн зээлд 12 913 810.48 төгрөг, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 5 098 416.44 төгрөг тус тус төлсөн байна.
2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт өр төлбөрийн үлдэгдэл болох үндсэн зээл 15 557 489.52 төгрөг, үндсэн хүү 1 421 292.39 төгрөг, хуримтлагдсан хүү 636 791.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 554.93 төгрөг, нийт 17 618 128.32 төгрөг байна.
Иймд зээлдэгч Ө.******* болон хамтран зээлдэгч Ө. нараас 17 618 128.32 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ө.******* нь *******ны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 17 618 128.32 төгрөгийг болон өөрийн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Ө. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ө. *******ны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 17 618 128.32 төгрөгийг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь Ө.*******, Ө. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 618 128.32 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаарджээ.
Хариуцагч Ө.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 17 618 128.32 төгрөгийг болон өөрийн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Ө. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 17 618 128.32 төгрөгийг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 316 240 төгрөг төлжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг бууруулж, хуульд заасан журмын дагуу хуваарилж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ө.*******, Ө. нар нь нэхэмжлэгч ******* ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 17 618 128.32 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.*******, Ө. нар нь 17 618 128.32 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлж хохиролгүй болго гэж, уг зээлийг мөнгөн хөрөнгөөр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 220 толгой мал /хонь-44, ямаа-111, үхэр-65/, нарны цахилгаан үүсгүүр /ком/, пин 1 ширхэг, 5 ханатай гэр 1 ширхэг зэрэг хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 240 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.*******, Ө. нараас 158 120 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 158 120 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ