Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/03340

 

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/03340

Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн ..дүгээр хороо, ... дугаар байрны .. дүгээр орцны ...-д байрлах, регистр ........, ..........,

Хариуцагч:Баянгол дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар байрны ......тоотод оршин суух, .,

Нэхэмжлэлийн шаардлага:8...........12 500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ............., хариуцагч ............, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ................ нь ............ холбогдуулан 812 500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:Баянгол дүүргийн ... хороо ... дугаар байны ... тоотод оршин суугч .......... Сууц Өмчлөгчдийн Холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т заасан иргэний үүргээ биелүүлэхгүй удаа дараалан СӨХ-ноос үйлчилгээний төлбөр төлөх мэдэгдэл өгсөөр байхад хураамжаа төлөхгүй 2019 оны 1 дүгээр сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэл нийт 812,500 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү.Удирах Зөвлөл, Хяналтын Зөвлөлөөс гаргасан тогтоолын дагуу 2019 оны 1 сард 11,000 төгрөг, 2019 оны 2 сард 12,400 төгрөг, 2023 оны 2 сараас 15000 төгрөг төлөх үйлчилгээний хураамж батлагдсан тарифын дагуу бичигдсэн болно гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:Хариуцагч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т заасан эрх үүргийг хэрэгжүүлдэг субъект биш болно.

СӨХ-ны үйлчилгээний төлбөр гэх 2019 оны 1 сараас 2024 оны 4 сар хүртэлх мөнгө 812 500 төгрөг нэхэмжилж, 2022, 2023 онд өгч байсан гэх мэдэгдлүүд хэрэгт хавсаргажээ.Эдгээр баримтуудын талаар огт мэдэхгүй бөгөөд одоо шүүх дээр харж байна.Энэ мэдэгдлүүд нь тодорхой хугацаагүй бөөн дүнгээр бичсэн, гардуулсан огноо, тэмдэглэгээ ч байхгүй баримт байна.Үүнийг СӨХ-ны төлбөр төлөхийг шаардаж мэдэгдэж байсан гэж үзэх боломжгүй, яаж ч нөхөж бичих боломжтой, нэг талын хийсэн баримт байна.Сар сараар нэхэмжилж шаардаж байсан баримт ч алга байна.Нэг баримтад Т үсгээр бичсэн байх гарын үсгийг мэдэхгүй.Манай байранд СӨХ-ны үйл ажиллагаа явагддаг гэж мэдэхгүй, ................-г огт мэдэхгүй, байрны төлбөрт ........-ны төлбөр гэж огт бичигдэж ирж байгаагүй.Иймээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болох зохицуулалттай болно.

Хариуцагчаа буруу тодорхойлсон, учир нь бэлэн гүйлгээ гэх СӨХ-ны төлбөр нэхэмжилсэн баримтад ............. гэж нэр бичсэн байх бөгөөд хаанаас гаргасан нь тодорхойгүй, хуулийн шаардлага хангаагүй баримт байна.............. хэзээ яаж ямар үндэслэлээр байгуулагдсан, ямар үйл ажиллагаа явуулдаг, иргэд оршин суугчидтай ямар гэрээ байгуулсан, ямар эрх үүрэгтэй ажилладаг талаар огт мэдэхгүй.Зүй нь ............. нь байгуулагдсан бол үндсэн үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд явагддаг байх ёстой.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5, 7, 8, 9 дүгээр заалтууд тэр дундаа 5.1, 5.6, 7.1, 8.4, 9.2, 9.5, 16.5 дахь заалтуудыг яаж хэрэгжүүлж ажиллаж байгаа нь тодорхойгүй.Бүх гишүүд гэхээр оршин суугч бид гэж ойлгож байгаа гэтэл нэг ч удаа ямар ч хуралд оролцож үзээгүй, хурал болж байгаагүй.Ийм СӨХ-тэй болсноо ч мэдээгүй.Ийм байхад Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийг яаж хэрэгжүүлэх вэ? хэнээс асуух вэ?

СӨХ байгуулагдсан бол оршин суугчидтайгаа албан ёсоор гэрээ байгуулж, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой гэж үзэж байна.Хэрэгт хавсаргасан ...........-ны удирдах зөвлөлийн 2022 оны 12 сарын 24-ний ......... тоот ..........-ны үйлчилгээний хураамж нэмэх тухай тогтоол нь хуулийн шаардлага хангасан эсэхэд эргэлзэж байна.Хуулийн ямар ч зүйл заалтыг үндэслээгүй, ямар үндэслэлээр үйлчилгээний хураамжийг хэд байсныг хэд болгоод байгаа нь тодорхойгүй.Бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэр, Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл байхгүй.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасны дагуу Холбооны эрх барих дээд байгууллага буюу бүх гишүүдийн хурлаар холбооны сан бүрдүүлэх" дундын өмчлөлийн эд хөрөнгийн, ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг хуваарилах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан.Удирдах Зөвлөлийн эрх үүрэг тусдаа хуульчлагдсаны дотор үйлчилгээний хураамжийн асуудлыг шийдвэрлэх зохицуулалт тусгагдаагүй болно.Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс:2022 оны 9, 11 дүгээр сар, 2023 оны 1-12 дугаар саруудын мэдэгдэл, нэхэмжлэгч байгууллагын гэрчилгээ, ...........-ны удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 22/12-19 дугаартай............-ны үйлчилгээний хураамж нэмэх тухай тогтоол, Төрийн банкны ........... 812 500 нэхэмжилсэн нэхэмжлэлүүдийг шүүхэд өгсөн. хариуцагчаас шүүхэд баримт өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .-ны нэхэмжлэ............лээс 486 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 326 500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд.......... 2019 оны 1 дүгээр сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны СӨХ-ны үйлчилгээний төлбөрийн 812 500 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Манай байранд СӨХ үйл ажиллагаа явуулдгийг мэдэхгүй, СӨХ-ны төлбөр бичигдэж ирж байгаагүй, төлбөр нэхэмжилсэн баримтад ........ гэж бичсэн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, гэрээ байгуулаагүй тул зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 9, 11 дүгээр сар, 2023 оны 1-12 дугаар саруудын мэдэгдэл, нэхэмжлэгч байгууллагын гэрчилгээ, .................-ны удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 22/12-19 дугаартай ..............ны үйлчилгээний хураамж нэмэх тухай тогтоол, Төрийн банкны ............ 812 500 нэхэмжилсэн нэхэмжлэлүүд, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч .г нь Баянгол................. дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар байрны ... тоот орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг 2019 оны 1 дүгээр сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны 812 500 төгрөгийг төлөөгүй болох нь нотлогдож байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох гэж заасан байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан байх бөгөөд энэхүү дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчийн тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэг гэж үздэг.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан тухайгаа баримтаар нотлоогүй бай тул хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх боломжгүй байна.

 

 

Иймд .......... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2021 оны 3 дугаар сараас 2024 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны 486 000 төгрөгийг гаргуулан ........... олгож, нэхэмжлэлийн дүнгээс үлдсэн 326 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15 230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан ........ 486 000 /дөрвөн зуун наян зургаан мянган/ төгрөг гаргуулан ............... олгож, үлдсэн 326 500 /гурван зуун хорин зургаан мянга таван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .............15 230 /арван таван мянга хоёр зуун гучин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч . олгосугай...

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН