Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 128/2023/0977/З |
Дугаар | 128/ШШ2023/0863 |
Огноо | 2023-11-20 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2023/0863
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор /Т.Э/-ийн дүгнэлттэй Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч /М.Э/-д холбогдох зөрчлийн хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор нь шүүхэд хандан Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагчийн Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу А.Т-д захиргааны хариуцлага оногдуулсан 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичжээ.
2.Хариуцагч Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд хандан бичгээр гаргасан тайлбартаа: ... Авто тээврийн үндэсний төв Хөдөлгөөний Удирдлагын Хэлтсийн Авто тээврийн хяналтын улсын байцаагч М.Э би Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э-ийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн ** дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа хариуцагч Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд хандан бичгээр тайлбар өгсөн байна.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.
3.Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байгаа нь энэхүү захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл болно.
4.Хариуцагчаас прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсний хууль зүйн үр дагавар нь хариуцагч Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай Шийтгэлийн хуудас хууль бус болох нь тогтоогдсон гэж үзэхийн хамт хүчингүй болгох үндэслэл нь нотлогдсон гэж үзэх бөгөөд шүүгчийн энэ захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үр дагавартай.
5.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч, зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрхийг хөндөхгүй болох нь тогтоогдсон тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6.Хариуцагч болон гуравдагч этгээдээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг ойлгосон гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн ** дугаар дүгнэлтийг хариуцагч Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар дүгнэлт бичсэн прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тэмдэглэсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ