| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03609/И |
| Дугаар | 181/ШШ2024/02788 |
| Огноо | 2024-07-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2024/02788
2024 07 25 181/ШШ2024/02788
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би,
Нэхэмжлэгч: ... төв байр, ГБ ХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, Б.П /РД:.../,
Хариуцагч: .... тоот хаягт оршин суух, Ж.Б /РД:.../ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 55,831,485.71 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. Б.П, Жанчивдорж овогтой Б.П нар нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ГБтай 1705141193 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 28,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 57 сарын хугацаатай зээл авсан. 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ЗГ1705141193 тоот нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн хугацааг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл сунгаж өөрчилсөн.
2. Жанчивдорж овогтой Б.П нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ГБтай ЗГ1705127150 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 7,500,000.00 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээл авсан. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ЗГ A дугаарт Цалингийн зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр 3,100,000.00 төгрөг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай нийт 10,600,000.00 төгрөгийн зээл авсан.
1. Зээлдэгч Б.П, Ж.Б.П нар нь 1705141193 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 1061 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 06-р сарын 24-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд:
Үндсэн зээлийн төлбөрт 20,237,909.70 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 11,480,014.73 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 887,734.53 төгрөг, нийт 32,605,658.96 төгрөг төлөөгүй байна.
2. Зээлдэгч Б.П нь ЗГ1705127150 А тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 2157 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 06-р сарын 24-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 9,576,356.69 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 12,392,169.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,257,300.14 төгрөг, нийт 23,225,826.75 төгрөг төлөөгүй байна.
Иймд зээлдэгч Б.П, Ж.Б.П нар нь ГБтай байгуулсан 1705141193, ЗГ1705127150 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 55,831,485.71 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ГБанд олгуулж өгнө үү гэжээ.
Зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Талууд харилцан тохиролцож 1705141193, ЗГ1705127150, ЗГ1705127150 А тоот дугаартай гэрээнүүдийн зээлийн төлбөрт нийт 55,831,485.71 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов Үүнд: 1. Хариуцагч нь хуульд заасны дагуу хариуцах улсын тэмдэгтийн хураамжийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны дотор Нэхэмжлэгчийн ГБдахь 9145100010 тоот дансанд төлнө.
2. Мөн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэлийн нийт дүн болох 32,605,658.96 төгрөгийг нэхэмжлэгчийн ГБдахь 9145100010 тоот дансанд дараах байдлаар төлнө. Үүнд: 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1,500,000, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1,500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны 48,331,485.71 төгрөг, нийт 55,831,485.71 гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ГБХК нь хариуцагч Б.П, Ж.Б.П нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 55,831,485.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч, зээлдэгч Ж.Б.П нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдсон байна.
ГБХК , Б.П, Ж.Б.П нарын хооронд зээлийн гэрээ болон, нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд байгуулагдсан, гэрээнд Б.П болон Ж.Б.П нар нь гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд, тайлбараар нотлогджээ.
Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нийт 55,831,485.71 төгрөгийг хариуцагч Б.П нь 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг , 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1,500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны 48,331,485.71 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ГБХК-д төлж барагдуулахыг зөвшөөрч, зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан талуудын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч талууд эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэж зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ГБХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нийт 55,831,485.71 төгрөгийг хариуцагч Б.П нь 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1,500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны 48,331,485.71 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ГБХК-д төлж барагдуулахыг зөвшөөрч эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хариуцагч Б.П, Ж.Б.П нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ГБХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 218,554 төгрөгийг, хариуцагч Б.Пгээс 218,554 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ГБХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГАНТУЯА