Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/03376

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/03376

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг,...дүгээр хороо, ..... тоотод байрлах, регистр........., ...........,

Хариуцагч:Баянгол дүүрэг, .. дүгээр хороо, Горькийн ... дүгээр гудамж .... тоотод оршин суух, регистр ..............., .....овогт ..........,

Нэхэмжлэлийн шаардлага:2 091 868 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ........................, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...........нь хариуцагч............ холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 091 868 төгрөг, 58 мөнгө гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

........... нь манай компанитай 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ӨР-БЗГ/2022-54860 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,499,900 төгрөгийг сарын 2.55 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар гар утас авах зориулалтаар зээлж авсан.Зээлдэгч ........ нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу, Sumsung galaxy A53 128GB Light Blue загварын гар утас "Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн.Зээлдэгч ................ нь ӨР-БЗГ/2022-54860 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 4 дүгээр сарын 10-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1,947,673.79 /нэг сая есөн зуун дөчин долоон мянга зургаан зуун далан гурван төгрөг далан есөн мөнгө/ төлөх байснаас нийт 169,328 /нэг зуун жаран есөн мянга гурван зуун хорин найман төгрөг/ төгрөг төлж 1,778,345.79 /нэг сая долоон зуун далан найман мянга гурван зуун дөчин таван төгрөг далан есөн мөнгө/ төгрөгийг зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчиж 517 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана.Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч ................ нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Зээлдэгч ................ нь ӨР-БЗГ/2022-..........оот зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь өнөөдрийн байдлаар үндсэн зээл 1.403,557.81 /нэг сая дөрвөн зуун гурван мянга таван зуун тайван долоон төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг, зээлийн хүү 644,780.72 /зургаан зуун дөчин дөрвөн мянга долоон зуун наян төгрөг далан хоёр мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,530.05 /дөчин гурван мянга таван зуун гучин төгрөг таван мөнгө/ нийт зээл 2,091,868.58 /хоёр сая ерэн нэгэн мянга найман зуун жаран найман төгрөг, тавин найман мөнгө/ төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт .................-д гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд хариу өгөөгүй.

Нэхэмжлэгчээс:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, мэдэгдэл, нэмэлт барьцаа хөрөнгийн жагсаалт, зээл төлөлтийн хуулгыг шүүхэд өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь: 

.................-ийн нэхэмжлэлээс 2 048 338 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 43 530 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Зээлдэгч нь үүргээ биелүүлэхгүй байгаа тул гэрээнд зааснаар зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн 1.403,557.81 төгрөг, зээлийн хүү 644,780.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,530.05 төгрөг, нийт 2,091,868.58 төгрөгийг ................аас гаргуулна гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, мэдэгдэл, нэмэлт барьцаа хөрөнгийн жагсаалт, зээл төлөлтийн хуулга, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. 

Зохигчдын хооронд 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу ................ нь нэхэмжлэгч байгууллагаас 1 499 900 төгрөгийг, сарын 2,55 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан байна. /хх 7-9/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ 282 дугаар зүйлийн 282.1-т Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болногэж заасан байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээс 169 328 төгрөг төлсөн, 2022 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй, зээлийн төлбөр төлөх хугацааг 517 хоногоор хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбар, зээлийн дансны хуулгаар нотлогдож байна.

Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй байх бөгөөд үндсэн зээлийн төлбөрт 1.403,557.81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 644,780.72 төгрөг шаардах эрхтэй байна.

Харин нэхэмжлэгч байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд ................. нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд биш байх тул зээлдэгчээс Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна.

Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрт 2 048 338 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, үлдсэн 43 530 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  47 723 төгрөг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан ................аас 2 048 338, 34 /хоёр сая дөчин найман мянга гурван зуун гучин найман төгрөг, гучин дөрвөн мөнгө/ гаргуулан .................-д олгож, үлдсэн 43 530 /дөчин гурван мянга таван зуун дөчин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ................аас 47 723 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .................-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  З.ДОРЖНАМЖИН