Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2024/03405

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2024/03405

Улаанбаатар хот

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ............. нь нэхэмжлэлийн шаардлага 377 400 төгрөгийн 2021 оны 9, 10, 11, 12 дугаар саруудын төлбөр болох 64,200 төгрөгөөс татгалзаж, үлдэх 313 200 төгрөгийг хариуцагч 2024 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 972 төгрөгөөс 5986 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 5986 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн хариуцагч ..............5986 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч .............-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            З.ДОРЖНАМЖИН