Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2024/03404

 

 

 

 

2024 оны 06 сарын 27 өдөр Дугаар 102/ШШ2024/03404 Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ..............-ийн нэхэмжилсэн 1 325 582 /Нэг сая гурван зуун хорин таван мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг хариуцагч ...... бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 220 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 220 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 220 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 220 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 220 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 270 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 160 төгрөгөөс 18 080 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 18 080 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 18 080 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч .............-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН