Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2024/03403

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 27 өдөр  Дугаар 102/ШШ2024/03403 Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

 

Н ЗАХИРАМЖЛАХ нь:         

 

1.Нэхэмжлэгч Х.Э нэхэмжилсэн 7 717 200 /долоон сая долоон зуун арван долоон мянга хоёр зуун/ төгрөгийг хариуцагч Ч.Н нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 425 төгрөгөөс 69 212 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 69 212 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Ч.Н 69 212 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Э олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                            З.ДОРЖНАМЖИН