| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 170/2021/0003/Э |
| Дугаар | 2021/ДШМ/14 |
| Огноо | 2021-11-25 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2021/ДШМ/14
О.Бөхбаярт холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Прокурор Б.Эрхэмбаяр Шүүгдэгч О.Бөхбаяр Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан В.Оюун-Эрдэнэ з/Улаанбаатар хотоос ZOOM/-р Э.Ганбат П.Гансүх Хохирогч хууль ёсны төлөөлөгч Д.Намжилмаа Хохирогчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл Э.Баасандэмбэрэл Ц.Цэцэгсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүхуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Намжилмаа, түүний өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, Ц.Цэцэгсүрэн, шүүгдэгч Д.Батбаяр, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ж.Мөнхнасан, П.Гансүх, В.Оюун-Эрдэнэ нарын давж заалдах гомдлоор О.Бөхбаярт холбогдох 2023000000120 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн Засаг даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ламын шавь овогт Отгон-Очирын Бөхбаяр, /регистрийн дугаар иф89052819/
Шүүгдэгч О.Бөхбаяр нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Хайрхан багийн нутагт оршин суух иргэн Б.Банзрагчийн гэрт 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн орчимд тус сумын иргэн Ц.Барсболдтой маргалдаж, улмаар түүний толгойн тус газар архины шилээр цохиж амь насыг нь хохироосон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх:
1. Шүүгдэгч Ламын шавь овогт Отгон-Очирын Бөхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
2. Шүүгдэгч О.Бөхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бөхбаярт оногдуулсан 9 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бөхбаярын цагдан хоригдсон 196 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,
5. Шүүгдэгч О.Бөхбаярт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлээс 18,710,100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирол 90,000,000 төгрөг, гэм хор учруулсаны төлбөр 76,440,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч О.Бөхбаяр нь эмчилгээ болон оршуулгатай холбогдон гарсан зардлыг нөхөн төлсөн ба энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,
7. Шүүгдэгч О.Бөхбаяраас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсаныг дурдаж,
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмчилгээтэй холбоотой баримтуудыг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц “Соёрхол” нэртэй 0,5 литр, “ARKHI” нэртэй 0,75 литрийн архины шил, архины шилний цаасан хайрцагийг тус тус устгаж, шүүгдэгч О.Бөхбаярын өмчлөлийн Приус-20 маркийн 01-23 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож,
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч О.Бөхбаяр, түүний өмгөөлөгч Э.Ганбат нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 он06-р сарын 08-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Бөхбаярын өмгөөлөгч Э. Ганбат миний бие энэхүү гомдлыг гаргаж байна. Ундэслэл нь: 1. Анхан шатны шүүхээс ЭХ-ийн ТА-ийн 10.1 дүгээр зүйлийн 1 дхэсэгт зааснаар буюу "Хүнийг санаатай алах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна Учир нь 2020 оны 10-р сарын 27-ны едрийн 20 цагийн орчимд хохирогч Ц. Барсболд нь тархины гэмтэл авч 2020 оны 10-р сарын 28-ны өдрийн 17:30 цагт аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн. Эмнэлэгт хэвтэх үед үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд ХЭВИЙН БУЮУ ЦУСНДАРАЛТ 130/90мм м.у.б. зүрхний цохилт - 100 улаа. амьсгал 14 удаа 1 минутад, цусан дахь хүчил төрөгчийн хангамж 93%, глазго буюу ухаан санаа, мэдрэл амин үзүүлэлтүүдийн үнэлгээ - 13 (глазго нь 15 байвал хэвийн), харин зүүн гар саажилттай, ам муруйсан шинж л илэрсэн байсан нь хэргийн материалд нотлох баримтаар хураан авсан Өвчний түүхэнд (хх-44-62х) тэмдэглэгдсэн байна. Тархины мэс засалд бэлдэж 21 цагт мэс заслын эхлэх үед хэвийн тогтвортбайсан амьсгал, зүрхний үзүүлэлт цусан хурааг авах уед цус алдалтын хүндрэл гарч, ингэснээр мэс заслын өмнөх дээрхи амин үзүүлэлтүүд 22:10 цагт огцом муудаж, цусны даралт 80/40мм болж унаж, зүрх судасны уйл ажиллагаа тогтворгуй болж арга хэмжээ авсан боловч 23:15 цагт нас барсан болох нь евчний түүхэнд тэмдэглэгдсэн байна. Энэ талаар шүүх зөв, оновчтой дугнэлт хийгээгүй бөгөөд шийтгэх тогтоолд няцааж үндэслэлээ тайлбарлаагүй болно. Шүүх зөвхөн О.Бөхбаярын хохирогчийн толгойд шилээр цохисон үйлдэл үххоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж дүгнэсэн. Гэтэл ЭХ-ийн 10.1-р зүйл, 11.1-р зүйлийн 2.5 дахь хэсэг хоёр нь яг л адилхан "тэм буруутай үйлдэл үхэл хоёр шалтгаант холбоотой байхыг шаардана. Энэ тохиолдолд хохирогч нь "хүнд гэмтлийн хүндрэлээр", тэр "хүндрэл" болох хагалгаа хийх явцад гэнэт цус алдалт огцом болж нас барсан. Тархины мэс заслын уед цусан хураа авах явцад цус алдалт хүндрэл уусэх нь ховор тохиолдол ба яг хагалгааны явцад л гэнэт үүссэн хүндрэл юм. Заавал ийм хүндрэл гарах байсан гэж ойлгож дүгнэх үндэсгүй. Энэ нь мэс засалч эмчийн ур чадвар, багаж хэрэгслийн хангалт зэрэг олон зүйлээс шалтгаалж болно. Энэ талаар гэрч Оргил (мэс засал хийсэн эмч) нь тархины дээр цусан хураа бүлэн үүссэн байсан. Хусаж авахад хүчтэй цус алдалт явагдсан, цус алдалтыг боломжийн хирээр саатуулж багасгаад байж байтал биеийн байдал муудаж эхэлсэн... гэж мэдүүлсэн. Эндээс харахад цус алдалт хүндрэл гараагүй бол биеийн байдал нь муудаагүй байсан гэж ойлгогдож байх богоод энэ нь мэдээ алдуулагч ЭМЧИЙН тэмдэглэлээр нотлогдож, түүнтэй таарч тохирч байна. 2. Цаг хугацаа алдагдсан нөхцөл байдал 2020 оны 10-р сарын 27-ны орой хохирогч тархины гэмтэл авсны дараа түүнийг гэрч Цэрэнлхам, Намжилмаа нар архи уугаад согтсон байна" гэж ойлгоод хэвтүүлээд унтуулсан бөгөөд 2020 оны 10-р сарын 28-ны өглөө сумын эмч Лхамжавыг дуудаж үзүүлэхэд 07:45 цагт биеийн байдал нь: УХААН САНАА САРУУЛ, цусны ДАРАЛТ 121/85 (хэвийн үед 120/80). судасны цохилт 75 удаа, цусан дахь 02-95%, зуун гар хөлд саажилттай байжээ. Энэ нь хохирогчид тархин дотор цусан хураа уусч, тархи дарагдах хүндрэл эхэлсэнг нотолсон шинжнээс өөр амин үзүүлэлт нь мэс засалд орох боломжгүй гэж үзэх үндэсгүй, тогтвортой байсныг нотолж байна. Иймд О.Бөхбаярын хохирогчид учруулсан тархины хунд гэмтлийн хүндрэл буцусан хурааг авах мэс заслын явцад цус алдалт цочмог, гэнэт үүссэн хүндрэлээр хохирогч нас барсан гэж үзэх бүрэн үндэстэй байх тул ЗХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ЭХ-ийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ. Шүүгдэгч О.Бөхбаяр, түүний өмгөөлөгч П.Гансүх, В.Оюун-Эрдэнэ нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Монголын Өмгөөлөгчидийн холбооны гишүүн өмгөөлөгч П.Гансух /Д: 235өмгөөлөгч В.Оюун-Эрдэнийн /Д 2101/ хамт Эрүүгийн 2023000000120 дугаартай хэрэгт шүүгдэгчээр оролцогч Ламын шавь овогт Отгон-Очирын Бөхбаяртай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаж давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгчөөр ажиллах болсон байна Өмгөөлөгч хэргийн материал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хурлытэмдэглэлтэй бүрэн уншиж танилцаад дараах дүгнэлтийг давж заалдах шатны шүүхэд тайлбар хэлбэрээр хүргүүлж байна Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны 2021/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Хэргийн уйл баримтын талаар: Шүүгдэгч О.Бөхбаяр нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Хайрхан багинутагт оршин суух иргэн Б.Банзрагчийн гэрт 2020 оны 10 дугаар сарын 27-ны орой архидан согтуурах үедээ иргэн маргалдаж, түүний толгойн тус газар 1 удаа архины шилээр цохисон байна. Талийгаач Ц.Барсболд гарч яваад Завхан аймгийн эмнэлэгт хагалгааны явцад амь насаа алдсан байна. 2. Хууль хэрэглээний талаар: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй бахуулын шаардлагыг биелүүлээгүй байна. a/ Хоорондоо маргалдаж архины шилээр цохисоны дараа иргэн Б.Банзрагчигэрээс хохирогч хоёр хөл дээрээ зүгээр гараад явсан. Хэзээ ухаан алдсан, дахиж өөр байдлаар гэмтэл авсан эсэх нь эргэлзээтэй байна. б/ Тархины гэмтэл авсан хүнийг тээвэрлэхдээ маш нарийн зохион байгуулалтттээвэрлэдэг. Эхэлж заавал Тодосгогчтой томографаар оношилж байж дараагийн мэс ажилбарт шилжих, эсвэл нарийн мэргэжлийн эмч, тоног төхөөрөмжтэй газар руу шилжүүлэх эсэхийг шийддэг байна. Дээр нь эмнэлэг, Эмч нарын чадамжаас хамаардаг байна. Хавтаст хэргээс харахад хохирогчийн амь насыг аврах боломжтой нарийн зураг авахуулж шинжилгээ хийлгэх шаардлагатай байсан байна гэж өмгөөлөгч дүгнэж байгаа юм. Хүн алах. Хүнд гэмтэл учруулсаны улмаас хохирогч нас барах гэмт хэрэг хоорондоо үйлдэл оролцоо, санаа зорилгоороо тус тусдаа ялгагдана. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэцгээжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл давж заалдах гомдолдоо: Хохирогч Д.Намжилмаагийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл би Завхан аймаг дасум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны 2021/ШТ/65 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 06 дугаар сарын 21-нд гардан аваад дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх О.Бөхбаярт холбогдох хэргийн уйл баримт, зуйлчлэлийн тухайд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шийдвэрлэхдээ талийгаач Ц.Барсболдын банк, банк бус болон хувь хүнээс авсан 13.000.000 төгрөгийн зээлд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т * энэ хуулийн тусгай ангзаасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас ууссан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно" гэж, мен зүйлийн 5-д "шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно" гэж тус тус заасан. Амь хохирогч Ц.Барсболд нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хохироД.Намжилмаа эрхэлсэн ажил, орлогогүй бөгөөд амь хохирогч Ц.Барсболд ганцаараа ажиллаж ар гэрээ тэжээн тэтгэдэг байсан. Амь хохирогч Ц.Барсболд нь цалингийн зээл, болон бусад хувь хүн, хуулийн этгээдээс авсан зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч юм. Хэдийгээр зарим гэрээнд Д.Намжилмаа нь хамтран зээлдэгчээр гэрээнд заагдсан боловч бодит байдал дээр тэрээр хүүхдээ асарч гэртээ байдаг, эрхэлсэн ажил орлогогүй тул дээрх зээлийг төлөх төлбөрийн чадваргүй юм. Хэрэв энэ гэмт хэргийн улмаас Ц.Барсболд амь насаа алдаагүй бол дээрх зээлийг өөрийн орлогоор төлөх байсан. Гэвч Д.Намжилмаа нь нөхрийнхөө амь насаар хохирсоны дээр түүний гэр бүлээ тэжээн тэтгэдэг тус дэмээр давхар хохирч байна. Гэм буруутай этгээдээр дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлд зарцуулах зардал буюу хор уршгийг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхи2021.06.08-ны 2021/ШТ/65 дугаартай шийтгэх тогтоолын хохирол хор уршиг шийдвэрлэсэн хэсэгт 13.000.000 төгрөгийн зээлийг шүүгдэгчээр төлүүлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн давж заалдгомдолдоо: МӨХ-ны гишүүн, өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн би Завхан аймаг дахь сум дундыэрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс Ө.Бөхбаярт ОХТА-ийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заас"хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9 жил хорих ял шийтгэж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Хэдийгээр 9 жилийн хорих ял шийтгэсэн ч Ө.Бөхбаярын буруутай үйлдлийн улмаас хуний амь нас хохирч, 5- 8 насны хүүхдүүд эцгийн хайр үзэхгүй, өнчин хүүхэд болж өндөр настай эцэг, эх, эхнэр нь ч өнчирч, насан туршдаа хохирч улдэж байгаа нь хор уршиг хэзээ ч арилахгуй болохыг тодорхойлж байхад шүүх ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй гэж хохирогч Д.Намжилмаа болон өмгөөлөгчийн зүгээс үзэж байна ЭХЕА-ийн 13 дугаар зүйлийн 1-д Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хун, хуулийн этгээдийг цээрлүүлэх гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс "хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн Ө.Бөхбаяр"хохирлоо нөхөн төлсөн" гэж дүгнэсэн нь ЗХХШТХ-ийн 1.1 дугээр зүйлийн 1-д заасан Тэрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болох зөрчигдсөн эрхийг сэргээх, мөн 1.6 дугаар зүйлийн 1-д заасан "эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина" гэсэнтэй нийцэхгүй шийдвэр гаргасан гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл О.Бөхбаярт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хор уршигт нь тохироогүй буюу эдлэх ял нь багадсан гэж үзэж байна. Иймд ЗХХШТХ-ийн 39.9 дугээр зуйлийн 1.4-д зааснаар О.Бөхбаярт оногдуулсялыг хундруулж шуухийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. Шүүгдэгч О.Бөхбаярын өмгөөлөгч Э.Ганбат /Улаанбаатар хотоос ZOOM-р/ дазаалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдолд дэлгэрэнгүй бичигдсэн байгаа. О.Бөхбаяр нь өөриүйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Өмгөөлөгчдийн хувьд өмгөөлөх хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа учир хууль хэрэглээний хувьд улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргасан байгаа. Хохирогчийн хувьд анх гэмтэл авах үйл явдал болсноос хойш 13 цагийн дараа эмнэлэгт хүргэгдэж ирж тодорхой хугацааны дараа мэс засалд орсон байгаа. Гэрч Банзрагчийн мэдүүлэгт архи ууж согтуу унтаж байна гэж ойлгоод унтуулсан, тухайн үед гэмтэл авсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эмнэлгийн тусламж үзүүлэх, оношлох цаг хугацаа бол алдсан байгаа. Эмнэлгийн бичиг баримтад үндэслэхэд хөл гар нь саажилттай буюу тархинд тодорхой хэмжээний цусан хураа үүссэн байна гэж оношилж аймгийн нэгдсэн эмнэлэгт авчирсан байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг хүлээж аваад тодорхой шинжилгээ хийгээд мэс засалд оруулсан байгаа. Орох хүртэл өвчний түүх болон бусад материалаас үзэхэд биеийн байдлын хувьд хэвээрээ байсан. Өөрөөр хэлбэл амь насанд шууд заналхийлсэн эмнэл зүйн шинж тэмдэг байгаагүй, тархи даралтын улмаас саажилт үүссэн нөхцөл байдалтай байсан. Мэс засал хийх явцад гэрч У.Оргилын мэдүүлэг болон Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн өвчитний түүхэнд тэмдэглэснээр хагалгаа хийх явцад тархины судаснаас огцом хүндрэл мэс ажилбарын явцад гарсан байгаа. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь нотлогдсон байгаа. Тухайн үед цусан хурааг авах мэс ажилбар амжилттай болсонн тохиолдолд хохирогчийн амь нас нь аврагдах боломжтой нөхцөл байдал байсан. Эмнэлэгт хугацаа алдаж ирснээс болж хохирогч нас барсан байгаа үүнд хэн нэгний гэм буруутайгаас хугацаа алдсан гэж хэлж байгаа зүйл биш хүндрэл гарах үед гарсан хугацааны талаар ярьж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2зааснаар зүйлчилэлийг солих бүрэн боломжтой. Гэрч эмч У.Оргилын мэдүүлгээр хүнд гэмтэл хэзээ гарсан талаар тогтоогдож байгаа. Ийм учир зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэв. Шүүгдэгч О.Бөхбаярын өмгөөлөгч Ц.Гансүх /Улаанбаатар хотоос ZOOM-р/ дазаалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие шүүгдэгчтэй анхан шатны шүүх болсны дараа хууль зүйн туслалцүзүүлж гэрээ байгуулсан байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр гомдол гаргасан байгаа. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн газрын үзлэг дутуу хийгдсэн байгаа. Талийгаачийг хэдэн цагт тухайн айлаас гарсан, хаагуур явсан маршрутыг дутуу гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Талийгаач айлаас гараад өөр хүнтэй уулзсан эсэх нь тодорхойгүй байгаа. Мөн хавтаст хэргийн 40, 41-р хуудсанд авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байгаа. Э.Ганбат өмгөөлөгчийн хэлж байгаа нь талийгаач эмнэлгийн тусламж үйлчилгээ хурдан шуурхай авсан бол амь нас аврагдах ёстой байсан эсэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ дутуу авагдсан эсэх эргэлзээ төрүүлж байна. Хавтаст хэргийн 40-р хуудас Завхан аймаг дахь Цагдаагийн газрын даргын Завхан аймгийн мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргасан байна. Үүний хариуд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь эмчилгээний чанарын хяналтын байцаагч жирэмсний амралтаа авсан шинжилгээ хийх боломжгүй гэх хариу хүргүүлсэн байсан. Бүхэл бүтэн хүний амь нас яригдаж байхад хайхрамжгүй хандаж болохгүй заавал тогтоох ёстой. Тийм учир өмгөөлөгч нарын зүйлчлэл дээр маргаж гомдол гаргаад байгаа. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан байна. Миний үйлчлүүлэгчийн хууль эрх зүйн мэдлэггүйгээс болоод тухайн байдал үүссэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүйг зөрчсөн байна. Мөн хэргийн зүйлчлэл дээр нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахэсгийн 2.5-т заасан ялгамжтай хэлбэрийг сайн тодорхойлж гаргаж өгөх ёстой. Тухайн хоёр гэмт хэрэг нь хоёулаа хүний амь нас хохирсон боловч алийг нь санаатай хүн алах гэж үзэх, алийг нь хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэж үзэх талаар ялгамжтай байдлыг тодорхой гаргаж өгөх ёстой байгаа. Иймд Давж заалдах шатны шүүх нь шүүгчдэд ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв. Шүүгдэгч О.Бөхбаярын өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ /Улаанбаатар хотоос ZOOMдавж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд П.Гансүх өмгөөлөгчтэй ижил гомдол гаргасан байгаа. Нэмж тайлбхэлэхэд хууль хэрэглээний хувьд буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгч нар гомдлоо гаргасан байгаа. Хэргийн материалтай танилцахад талийгаачийн гэр бүлийн хүний хэлж байгаагаар талийгаач тухайн үед малгайтай явж байсан малгай нь одоо хүртэл олдоогүй байгаа талаар анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлж байсан. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээгүй тухайн үед малгайтай явсан малгайгүй явсан нь тодорхойгүй байгаа. Мөн маршрутыг гаргахдаа талийгаачаас салаад О.Бөхбаяр нь гэртээ хариад амарч байсан талаар нотлох 2-3 гэрч байгаа. Талийгаач нь 9 цагаас 12 цаг хүртэл ямар үйлдэл хийсэн, мөн гэрээсээ гарч явахдаа уурын зуухыг галлахаар гарсан байгаа. Уурын зуухыг галласан эсэх О.Бөхбаяртай уулзахаас өмнө очсон эсэхийг хэнч тогтоогоогүй байна. Тухайн нөхцөл байдал үүссэний дараа 3 цаг орчим цагийн дараа машин жолоодоод яваад байсан. Талийгаач нь тархиндаа хүнд гэмтэл аваад машин бариад яваад байх боломжтой эсэх талаар эмнэлэг ямар ч дүгнэлт хийгээгүй байгаа. Мөн талийгаачийн гар утсанд яагаад үзлэг хийгээгүй вэ, О.Бөхбаяраас салснаас хойш хэн нэгэнтэй ярьсан эсэх, аавынх нь дуудлага хэдэн цагт ирсэн, аав удаа дараа залгасан нь үнэн эсэх талаар мөрдөгч болон прокурорын зүгээс нотлох шаардлагатай гэж үзээгүй. Сумын их эмч үзээд биеийн байдал тогтвортой хэвийн байсан саажилт явагдаж байгаа аймгийн эмнэлэг рүү явуулах нь зүйтэй гэж мэдүүлсэн байгаа. Мэдээгүйжүүлэлтийн эмч үзээд мэдээ алдуулах хүртэл 6 цагийн хугацаа байна. Энэ хугацаанд мэдээгүйжүүлэлтийн эмч тэмдэглэл үйлдээд бүх үзүүлэлтийг бичсэн байгаа. Хэргийн газрын үзлэг болон шинжээчийн дүгнэлтээр хэрэг болсон газраас О.Бөхбаяртай холбоотой ямар нэгэн нотлох баримт олдоогүй талаар тэмдэглэсэн байдаг. О.Бөхбаярын хувьд буруугаа хүлээж талийгаачтай маргалдсан талаараа хэлдэг болов ч нарийн шалгаад үзвэл эргэлзээтэй байгаа. Хавтаст хэргийн 101-р хуудас шинжээчийн дүгнэлтэд хүнд гэмтэл учирсан, дээд уруулын баруун зүүн зулгаралтыг хэн учруулсан талаар тогтоогоогүй. Мөн хавтаст хэргийн 56-р хуудас Томографын зурагт гавал ясны цууралт, гавлхамрын таславчны муруйлт гэсэн байна. Гавал ясны цууралт, хамрын таславчны мурийлт нэг юм уу, хоёр өөр зүйл юм уу, яагаад ингэж бичдэг, гавлын ясны цууралт юм уу, гавал ясны цууралт юм уу, мөн хамрын таславчны мурийлтыг хэн хэзээ хаана үүсгэсэн талаар хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгээгүй. Шинжээч В.Базардаргиагийн мэдүүлснээр аажмаар хагалгааны явцад цусан хураа үүссэнээр талийгаач насан барсан гэж мэдүүлсэн байна. Мөн У.Оргил эмчийн мэдүүлэгт гаднаас орж ирэх үед нойрсуулсан хагалгаа хийхэд бэлэн болсон байсан талаар мэдүүлсэн. О.Бөхбаяр нь талийгаачийг цохисны улмаас хүнд гэмтэл аваад нас барсан байх магадлалтай гэж ойлгоод өөрийн гэм бурууг ухаараад талийгаачийн гэр бүлийн хүн дуудах үед шууд очсон байдаг. Нэг зүйл орхигдуулсан байна. Талийгаачийг олсон хоёр гэрч байдаг. Талийгаач нь тасарсан хэвтэж байсан эсэх, босоо байсан юм уу, хэвтээ байсан юм уу, машины нь ямар хэлбэртэй олдсон, тухайн машинд өөр хүмүүс сууж байсан эсэх талаар гэрчлэх насанд хүрсэн ганц гэрчийг асуугаагүй байна. Яагаад асуугаагүй вэ, насанд хүрээгүй гэрчийг асуусан байгаа. Насанд хүрээгүй гэрч тухайн бодит байдлыг ярьж чадах эсэх цагдаагийн өмнө бид нарч очсон айдаг үйл явдлаас хэлж чадаагүй, О.Бөхбаярын эсрэг баримт хэлсэн бол, мөрдөн байцаалтыг тухайн үеийн сэтгэлзүйгээр өгсөн байвал яах вэ, эн болгонд ажиллагаа хийгдээгүй байна. Иймд зүйлчлэлийн хувьд буруу зүйлчилсэн байна. Э.Ганбат, Ж.Мөнхнасан, П.Гансүх өмгөөлөгч нарын тайлбарыг дэмжиж байна гэв. Шүүгдэгч О.Бөхбаярын өмгөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах шатны шүхуралдаанд гаргасан тайлбартаа: О.Бөхбаярын хэрэгт анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалттанилцаж өмгөөлөгчөөр оролцож байгаа. 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өмгөөлөгч миний бие гомдол гаргасан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэн гомдол гаргасан байгаа. Хэргийн байдалтай нийцээгүй гэж үзсэн гэхээр нь О.Бөхбаяр нь ууж байсан архины шилээр санаатайгаар хохирогчийн толгойн тус газар нь цохиж гавал болон суурь ясны хугарал, цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, гавлын хөндийн хурц цус алдалд гэмтэл учруулсан, уг гэмтэл үхэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байна гэж дүгнэсэн байгаа. Өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэхээр гавлын хөндийн хурц цус алдалт хэзээ үүссэн, О.Бөхбаярын үйлдлээс болж үүссэн юм уу гэхээр О.Бөхбаярын үйлдлээс болж үүсээгүй байгаа. Шинжээч В.Базардаргиа нь “хагалгааны явцад гавлын хөндийн хурц алдалт үүсэж нас барсан” гэж мэдүүлсэн байгаа. Мөн хавтаст хэргийн материалын 96-р хуудсанд У.Оргил “Намайг хагалгааны өрөөнд орох үед манайхан хүнээ унтуулчихсан хагалгаа эхлэхэд бэлэн болсон” гэж мэдүүлсэн. Тэгэхээр гавлын хөндийн хурц цус алдалт нь хагалгааны явцад үүссэн хүндрэл байна. энэ талаар хавтаст хэргийн материалд эмчлүүлэгчийн картад маш тодорхой бичсэн байгаа. Хавтаст хэргийн 63-р хуудсанд онош 2 цочмог цус алдалт, цус алдалтын шок, зүрх судасны хурц дутагдалд нас барсан гэж бичсэн байгаа. Эндээс үзэхэд О.Бөхбаярын тухайд үхэлд хүргэх гавлын хөндийн шууд цус алдалтыг үүсгээгүй байна. Мөн гавал болон суурь ясны хугарлыг Томографын зурган дээрээс харахад гавал ясны цууралт гээд бичсэн байгаа. Гавал ясны цууралт нь байсан бол хаанаас хаа хүртэл цуурсан байсан. Гавал болон суурь ясны хугарал болон цууралт хоёрыг нарийн тогтоогоогүй байна. 2020 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн Томографын зурагт бага хэмжээний гентомтой, тархинд хаван ихтэй гэсэн байна. Тухайн хаванг буулгаж хагалгаанд орох ёстой байсан эсэхийг огт үзээгүй. У.Оргил эмчийг орох үед унтуулчихсан байсан. Мөн хагалгааны дундуур О.Бөхбаярыг цус тогтоох тариа олоод ир гээд явуулсан байгаа. Энэ байдлаас харахад хагалгаанд хангалттай бэлтгэлтэй орсон эсэх нь эргэлзээтэй байна. Тийм учир хагалгаанаас болж үүссэн гэмтэл нь О.Бөхбаярын цохисноос болоод шууд үүссэн гэдэг нь эргэлзээтэй байна. Давж заалдах шатанд гаргасан гомдлоо дэмжиж байна. Бусад өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна гэв. Шүүгдэгч О.Бөхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч нарынхаа саналыг дэмжиж байна. Тухайн үед айлд маргалдаад гарсан байгаа. Сүүлд нь эвлэрээд ямар нэгэн гэмтэл авсан шинж тэмдэг байгаагүй. Өглөө нь эхнэр нь залгаад “саажилт өгсөн босож чадахгүй байна” гэхээр нь би явж очиход цагдаа эмч нар бүгд ирсэн үзлэг хийгээд сууж байсан. Тухайн үед цагдаа хүртэл “сайн шалгуулаарай чамаас болоогүй байх” гэж над руу мессеж бичсэн байсан. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд Томографын зураг авхуулаад, эмч нарын зөвлөгөөний хурал болоогүй, хагалгаа эхлээд удаагүй байж байтал цус тогтоох тариа гээд би тариаг нь авчирч өгөөд байж байтал хагалгаа амжилтгүй боллоо гэсэн. Цагдаа ирээд намайг аваад явсан гэрчийн мэдүүлэг авна гээд мэдүүлэг авсан байгаа. Тухайн үед айлд маргалдсандаа маш их гэмшиж байна гэв. гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Намжилмаа давж заалдах шатны шүхуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд өмгөөлөгч нарынхаа саналыг дэмжиж оролцож байна. О.Бөхбашал өөр юм ярьж байна. Миний хоёр хүүхэд өдрийн хэд надаас аавыгаа нэхэж байгаа. Би тэгээд аавыг чинь хүн алсан гэж хэлэх юм уу, өглөө би чамайг дуудсан эхнээс нь эцсээ хүртэл чи эмнэлэг дээр байсан яагаад худлаа яриад байгаа. Манай нөхөр О.Бөхбаярын гэрт орж томроогүй, чи хүнийг мэнд асуусангүй гэж архины шилээр цохих ёстой юу, О.Бөхбаярт нь хохирол төлөх зорилгоор хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан. О.Бөхбаяраас бид нарыг их хэмжээний мөнгө нэхсэн гэж сум орон нутгаар яригдаж байгаа. Бид нарт хохирол, хор уршиг гэж нэг ч төгрөг өгөөгүй байгаа гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл давж заалдшатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд гомдол гаргаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хагалгаанхүндрэлээс болж талийгаач нас барсан гэж нэгдсэн байр суурьтай оролцож байна. Хагалгааны хүндрэлийн асуудал нь хаана яригдах вэ, гэхээр өөр субъект дээр яригдана. Эмч нарын баг буюу эмчийн буруутай үйлдэл, ажил мэргэжлийн хувьд тусдаа асуудал байгаа. Эм нарын буруутай үйлдэл, хайхрамжгүй хандсан гэх дүгнэлт болон хэрэг үүсгэсэн асуудал байхгүй байна. Цаг хугацааны хувьд олон хоног биш, эмчилгээ хийлгэж дууссаны дараа тухайн хүндрэлээр нас барсан асуудал байхгүй байна. Хэргийн бодит байдлыг харсан үзсэн хүн байхгүй талаар ярьж байна. Талийгаач өөрөө хэнд цохиулсан гэдгээ хэлсэн байгаа. Гутлын мөр нүүрэнд дээр гарсан нь үхлийн шалтгаан болоогүй байгаа гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэлээс талийгаачийн банк бус болон хувь хүнээс авсан 13.000.000 төгрөгийн зээл нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой шууд шалтгаант холбоогүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гэж дүгнэсэн байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хор уршгийг тодорхойлохдоо Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан байгаа. Иргэний нэхэмжлэгч Д.Намжилмаа өөрийн нөхөр Барсболдын амь насаар хохирсны улмаас талийгаачийн бусдад төлөх өр төлбөрийг өөрөө төлөх үр дагавар үүссэн байгаа. Д.Намжилмаа бага насны хоёр хүүхэдтэй хүүхдүүдээ асарч байдаг тул өрхийн орлого гэж байхгүй. Ийм учраас амь насыг хохироосон шүүгдэгчээс нэхэмжилсэн байгаа. Хэрэв талийгаач амьд сэрүүн байсан бол Д.Намжилмаа тухайн мөнгийг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй байсан. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай шууд шалтгаант холбоогүй гэж дүгнэсэн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох журам яаж тусгагдсаныг харахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гэсэн зохицуулалт байна. Цагаатгасан бол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхих журамтай байна. Гэтэл талийгаачаас үлдсэн өр зээлийг хэлэлцэхгүй орхих нь байтугай хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны байж чадаагүй байна. Иймд иргэний нэхэмжлэлтэй холбогдох гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн давж заалдшатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.13-т заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Намжилмаагийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Намжилмаа болон өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байгаа. О.Бөхбаярыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэхэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тухайн үйлдэлд 9 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн заалтууд, хэр хэмжээний хохирол учирч байгаа, үйлдэлдээ хандаж байгаа хандах хандлага, бусдад төлөх төлбөр зэрэг нь 9 жилийн хорих ялыг, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх нь буруу гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим алдагдсан байгаа. Яагаад гэвэл эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой гэж заасан байгаа. Жишээлбэл залилан мэхлэх гэмт хэргийн холбогдогч 8 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр болсон байдаг. Эндээс юу харах гээд байна гэхээр бид эрүүгийн хуулийг нэг мөр хэрэглэх ёстой. Эрүүгийн хуулийн зорилт нь юу болох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт юу болох талаар заагаад өгсөн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино гэж заасан байгаа. Хүний амь нас хохироод байхад хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаггүй хууль вэ, тухайн гэмт хэргийн зүйлчлэл нь 8-аас 13 жилийн хорих ялтай болов ч 9 жил гэдэг бол арайл харамсалтай байна. Хор уршиг хэзээ ч арилахгүй. Айлын хойморт сууж байгаад мэндэлсэнгүй яасан том юм бэ гээд архины шилээр цохиж байгаа үйлдэл үхэл хоёрын шалтгаант холбоог яагаад ойлгохгүй байна вэ, Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг хэн хамгаалах вэ, хохирлыг хэнээр төлүүлэх вэ, энэ талаар эрүүгийн хариуцлагын зорилго гэж байгаа. Гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээнэ тэр нь О.Бөхбаярын эрхийг хамгаалаад байгаа юм шиг харагдаж байна. О.Бөхбаярын үйлдлээс 5 настай, 8 настай хоёр хүүхэд насаараа өнчрөөд хоцорсон. Мөн 70 хүрээгүй хоёр настан үрийнхээ хойно орчихсон байж байна. Д.Намжилмаа бэлэвсрээд өрх толгойлсон эмэгтэй болоод хоцорлоо. Сэтгэл санаа нь ийм байхад яаж амьдрах хүсэл төрөх билээ дээ гэтэл сэтгэл санааны хохирлыг барагдуулаагүй, хэрэгсэхгүй болгоод шийдвэрлэсэн нь хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзээд байгаа. Мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй. Өнөөдөр шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолтой танилцсан. Улаанбаатар хотод нэг хүнийг түлхэж унагаад 13 жил аваад байхад Завхан аймагт хүнийг архины шилээр цохиод толгойг нь хагалаад хүний амь нас хохироод байхад 9 жилийн хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлээд байгаа вэ, Монгол Улсын Үндсэн хуульд заасан ялгаварлан гадуурхах үйлдэл явагдаж байна гэж үзэн давж заалдах гомдол гаргасан байгаа. Багаар бодоход хүний амьдрах насыг бодож сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн байгаа. Иймд давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна гэв. Прокурор Б.Эрхэмбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргастайлбартаа: Тайлбар хэлэхээс өмнө нэг зүйл хэлэхэд аливаа үнэн болсон зүйлийг мянган удаа худлаа гэхээр худлаа болдоггүй юм шүү. Шүүгдэгч О.Бөхбаяр нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн үед болсон үйл явдлаас болж хоёр хүүхэд эцэггүй болж өнчирсөн, хоёр хүүхдийн ээж ханьгүй болж бэлэвсэрч хоцорсон, хоёр настай хөгшин хүүгүй болсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний ар гэр оршуулга болон иргэний нэхэмжлэлтэй зардал мөнгө гарсан. Шүүгдэгч О.Бөхбаяр нь хохирлоо төлөх арга хэмжээ авах нь байтугай өөрийгөө өмгөөлөгч нараар хашаа шиг тойруулаад суучихсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол ерөнхий агуулга нөхцөл байдал нь хүний биед хүнд гэмтэл учруулсны улмаас нөгөө хүн маань нас барсан байгаа тийм болохоор хүнийг санаатай алах гэмт хэрэг биш гэж үзээд байна. Хууль тогтоогч хоёр зүйл ангийг яагаад өөр өөрөөр хуульчилж өгсөн бэ, хуутогтоогчийн гаргасан үзэл баримтлал, Улсын дээд шүүхийн шийдвэр үндэслэлийг харж судлахгүйгээр өөрсдийн зоргоороо үнэн зүйлийг худал болгож ярьдаг юм бэ, Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэрэг нь хэрхэн яаж ялгагдах вэ, өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь байгаа зүйлийг байхгүй мэт, байхгүй зүйлийг байгаа мэт гуйвуулж ярьсаар байгаад зүйл ангийг өөрчлөх санаа зорилго агуулж байна. Гэмт этгээдийн үйлдэл болон хор уршигт халдсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг үйлдлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн эсхүл уг гэмтлээс шалтгаалан эмчилгээ сувилгаа бусад байдлаар учирсан хүнд гэмтэлтэй шууд шууд шалтгаант холбоогүй хүндрэл үүсэж нас барсан зэргээр ялгагдана гэж байгаа. Шүүгдэгч О.Бөхбаяр нь сумын багийн дарга, мундаг улс төрч өөртэй нь хүн болгон мэндлэх ёстой энэ эрхийг нь талийгаач Барсболд зөрчсөн байна. Өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс толгой руу архины шилээр цохисон гэж ойлгох уу, архины шилээр талийгаачийн хаана цохисон талаар хажууд нь байсан гэрч нар тодорхой мэдүүлэг өгсөн байгаа. Талийгаачийн толгойд үүссэн гэмтэл хаана үүссэн эсэх талаар шалгаад үзэхэд хавтаст хэргийн материалд тодорхой байгаа. Тухайн гэмтэл нь тархины зүүн дээд талд цохигдоод 2 чамархай руу цуураад явсан гэмтэл үүссэн байгаа. Хамгийн анхны гэмтэл нь үүссэн нөхцөл байдлыг шалгаад үзэхэд тухайн газар байсан гэрч нар мэдүүлсэн байгаа. Шүүгдэгч О.Бөхбаяр нь өөрөө хүртэл хэлсэн байгаа. Хэрэгт цугларсан буснотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч О.Бөхбаярын үйлдлийн улмаас үүссэн гэмтэл нь амь хохирогчийг тухайн цаг хугацаанд үхэлд хүргээгүй боловч уг гэмтлийг эмчлүүлэх явцад шалтгаант холбоотой хүндрэлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон байх нөхцөл байдал үүссэн үүнийг Улсын дээд шүүх хүнийг санаатай алах шалтгаант холбоотой гэж үзэж хууль зүйн дүгнэлтүүд хийсэн байгаа. Улсын дээд шүүхийн шийдвэр нь нээлттэй байгаа. Шаардлагатай гэж үзвэл шүүгдэгч нарын өмгөөлөгч нарт хэлж өгөхөд бэлэн байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хэргийн газрын үзлэг, талийгаачийн явсан маршрут зэрэг нөхцөл байдлыг тогтоогоогүй 3 цагийн дараа машин бариад явж байсан талаар хавтаст хэрэгт байхгүй. Мөн шүүгдэгч О.Бөхбаярыг Банзрагчийн гэрт байсан эсэх нь эргэлзээтэй гэж байна. Үүнийг үндэслэж болсон зүйлийг мянган удаа худлаа гэж хэлбэл худлаа болох уу, Банзрагчийн гэрт О.Бөхбаяр Барсболд хоёр байгаагүй юм байна. Гавлын хөндийн хурц цус алдад хаван ихтэй нөхцөл байдлууд яригдсан. Өнөөдөр хүртэл нээлттэй байсан. Эмнэлгийн баримттай холбоотой эргэлзээд байгаа асуудал үсээд байсан бол шинжээч, гэрч, нарийн мэргэжлийн эмч нарыг оролцуулах бүрэн боломжтой байсан. Анхан шатны шүүх хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр болсон түед байсан өмгөөлөгч нар ихэнх нь байсан ганц хоёр өмгөөлөгч нар нэмэгдсэн байна. Тухайн үед мэргэжлийн эмч нь мэргэжлийн хүрээнд хариултаа өгсөн байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд яриад байсан зүйлээ тойруулаад, бөөрөнхийлөөд яриад байна. Зарим өмгөөлөгч нар нь хавтаст хэрэгт цугларсан зарим ажиллагаа дутуу байгаа талаар хэлээд байгаа. Хэргийн газрын үзлэг маршрут талийгаач анх хаана цохиулсан, талийгаачийн гэр нь хаана байсан хаагуур явах боломжтой, хэрхэн хаагуур явдаг талаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоосон. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч О.Бөхбаяр, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ж.Мөнхнасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Намжилмаа, хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, Э.Баасандэмбэрэл, Ц.Цэцэгсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн О.Бөхбаярт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. Шүүгдэгч О.Бөхбаяр нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн орчимд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Хайрхан багийн нутагт оршин суух иргэн Б.Банзрагчийн гэрт тус сумын иргэн Ц.Барсболдтой маргалдан түүний толгойн тус газар архины шилээр цохисоны улмаас Ц.Барсболдын биед “гавал болон суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх гавлын хөндийн хурц цус алдалт” бүхий үхэлд хүргэх хүнд гэмтэл учируулсны улмаас Ц.Барсболд нас барсан үйл баримт анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Намжилмаагийн “...Миний толгой өвдөөд байна. Толгойны эм өгөөч Бөхөө миний толгой руу архины шилээр цохичихсон “ гэж хэлсэн. Тэгээд талийгаач би ажилдаа явлаа гээд босч ирээд уначихаад байсан...Тэгээд оройн 8 цаг өнгөрч байхад мэсийн өрөөнд шилжүүлээд хагалгааны өрөө рүү шилжүүлээд хагалгааны өрөө рүү ороод эмч нь гарч ирээд энэ хүнд хагалгаа хийх ямар ч боломжгүй боллоо гэсэн... Тэгээд эргэж ороод удаагүй гарч ирээд өнгөрчихлөө ...” гэсэн мэдүүлэг, Гэрч С.Цэрэнлхамын ”... Би 24 цагийн орчимд дахин утас руу нь залгасан чинь нэг хүүхэд манай хүү Барсболдын гар утсыг аваад “ энэ хүн машиныхаа хажууд архи уугаад тасраад унасан юм шиг байна, та ирж авах уу би дөхүүлж өгөх үү” гэхээр нь би гар чийдэн тусгаад гэрээсээ гарсан. Намайг очиход өөрөө хойшоо наашаа хараад унасан. Толгойн тал нь зүүн зүг рүү хөл нь баруун зүг рүү харсан байдалтай байсан. Машин ертөнцийн зүгээр харсан байдалтай байсан жолооч талын хаалга онгорхой, түлхүүр нь суудал дээрээ байсан. Утас нь жолоочийн эсрэг талын суудал дээр байсан. Хүүгээ дэргэд нь байсан 2 хүүхэдтэй хамтарч машины жолоочийн арын хаалгаар оруулаад арын суудал дээр хэвтүүлсэн... би тухай үед талийгаачийг архи уугаад тасарчихсан байна гэж ойлгосон. Тэгээд өглөө болоод ажилдаа яв гэсэн чинь хүүхэд босохгүй хөл гар нь нэг л мэдээгүй байх шиг байхаар нь эмч дуудаад цагдаа дуудсан. Тэгээд эмч үзээд ер нь болохгүй байна гээд аймаг руу аваад явсан. Аймаг дээр ирээд хагалгаа хийх зуураа нас барсан. Талийгаач эхнэртээ Бөхбаярт зодуулсан гэж ярьсан байна лээ...гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Одгэрэлийн “ 2020 оны 10 дугаар сарын 27-ны орой аймаг явах гээд гэртээ байж байхад ... гаднаас Бөхбаяр орж ирсэн. Бөхбаяр орж ирэхдээ 0.75 литрийн хэмжээтэй “Экс” нэртэй архи авч орж ирээд манай нөхөр Банзрагч, Бөхбаяр хоёр тэр архийг хувааж уугаад дуусчихсан байхад манай нөхөр гаднаас Барсболд, Ванчигдорж хоёр орж ирсэн... тэгсэн чинь Бөхбаяр нь талийгаач Барсболдыг “чи их баадуурч байна, чи их том болжээ” энэ тэр гэсэн чинь Барсболд нь “Бөхбаярыг хоёулаа гараад уулзчих уу”гэсэн чинь Бөхбаяр гэрээс гарахгүй чи их том болжээ гээд жаахан тавлаад байгаа бололтой байсан. Би тэр хооронд амбаар орж гутал авчихаад буцаад гэртээ ороод ирсэн чинь Барсболд толгойгоо дарчихсан манай баруун талын орон дээр тонгойгоод суучихсан байхаар нь “яасан бэ юу болсон бэ “ гэсэн чинь “Бөхбаяр архины шилээр толгой руу цохичихлоо” гэсэн тэр үед манай нөхөр болон Ванчигдорж хоёр талийгаачийн хажууд суучихсан “яаж байгаа юм бэ та хоёр гээд сууж байсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Банзрагчийн “...тэр өдөр 19 цаг өнгөрч байхад Бөхбаяр манайд орж ирсэн. Бөхбаяр бид хоёр архи хувааж уугаад байж байхад талийгаач Барсболд, Ванчигдорж буюу Бортой хамт орж ирсэн. Тэгээд бид юм ярьж сууж байтал Бөхбаяр, Барсболд хоёр хоорондоо маргалдаад “Бөхбаяр нь Барсболдыг чи их том болжээ” гэсэн чинь Барсболд “ би том болоогүй, чи юу яриад байгаа юм бэ” гэх зүйл ярьж байгаад Бөхбаяр нь ширээний хажууд байсан ”ARKHI ”нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архины шилийг аваад Барсболдын толгойн хэсэг рүү цохиод авсан. Тэр үед Барсболд хойшоо ухраад манай баруун орон дээр суучихсан. Тэр үед би Бөхбаярыг барьж авсан. Ванчигдорж талийгаачийг барьж аваад бид хоёр тэр хоёрыг салгаад “ та хоёр ингэж болохгүй, яаж байгаа юм бэ” гэж хэлээд би талийгаачийн малгайг аваад толгойг нь харсан чинь талийгаачийн толгойноос цус гараагүй, ямар нэгэн шарх гэмтэлгүй байсан ...Тухайн үед Бөхбаяр нь талийгаачийг “ чи их баадуураад байгаа шүү, мэнд ус мэдэхгүй, их том болжээ гэх зүйл ярьж байгаад архины шилээр толгой руу нь цохисон” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Ванчигдоржийн “...Бөхбаяр, Барсаа хоёр бие биенийгээ” баадуурсан” энэ тэр гээд маргалдаж байтал гэнэт Бөхбаярын гар ухас хийх шиг болохоор нь хартал ширээний хажууд байсан хоосон архины шилийг барьж аваад талийгаач Барсаагийн толгой руу нэг удаа цохисон... гэсэн мэдүүлэг, Гэрч С.Лхамжавын “... 2020 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 07 цаг 30 минутын орчимд манай эмнэлгийн сувилагч Цэцэндамба гэх хүн миний утас руу залгаад Хайрхан багийн иргэн Барсболд гэх хүн гэртээ зүүн гар, хөл нь мэдээгүй болсон, босож явж чадахгүй байна” гэсэн дуудлага өгсөн. Тэгээд 07.45 минутын орчимд Барсболд гэх айлд очсон чинь Барсболд ухаан санаа нь саруул, асуусан асуултад хариулаад зүүн гар, хөл мэдээгүй болсон байдалтай байсан. Тэгээд биеийн байдлыг нь үзэхэд Барсболдын толгойн баруун тал чихний дээд хэсэгт хавдартай, дээд уруулын хэсэгт шалбарсан бололтой бага хэмжээний шархтай, артерийн даралт 121x858 пүлс-75, хүчил төрөгч 95 байсан. Улмаар мэдрэлийн үзлэг хийхэд зүүн гар , хөл саажилттай, татах болон атгаж чадахгүй, өвдөлтөнд хариу урвал байхгүй байсан. Би үзлэгээ хийж дуусаад аймаг руу хүргэх шаардлагатай гэж хэлээд ар гэрийн хүмүүс нь зөвлөлдөж байх хооронд манай сувилагч ирж эмчилгээ хийсэн “ гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Банзрагчийн “...Бөхбаяр, Барсболд хоёр хоорондоо маргалдаад Бөхбаяр нь “Барсболдыг чи их том болжээ” гэсэн чинь Барсболд “би том болоогүй, чи юу яриад байгаа юм бэ” гэх зүйл ярьж байгаад Бөхбаяр нь ширээний хажууд байсан “ ARKHI ”нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архины шилийг аваад Барсболдын толгойн хэсэг рүү цохиод авсан. Тэр үед Барсболд хойшоо ухраад манай баруун талын орон дээр суучихсан... гэсэн мэдүүлэг, Гэрч У.Оргилын ”...Барсболдын гавал ясны хуйхыг нээхэд гавал ясны хөндлөн хугарал, баруун тал нь чамархайн хэсэг рүүгээ орсон байдалтай байхаар нь гавал ясыг цоолоод цооног гаргахад хатуу хальсан дээр их хэмжээний цус хураад бүлэн үүссэн байдалтай байсан. Тэгээд цус хуралт бүлэнг илүүрээр хусаж авсан. Энэ үед тархины голын заадасны хажуу хэсэгт хоёр газарт хүчтэй оргилсон цус алдалт явагдаж байсан бөгөөд цус тогтоох хавчуурт баригдахгүй байсан. Ийм учраас доод хэсгийн цус алдаж байгаа судсанд оёдол тавьсан. Дараа нь дээд хэсэгт нь оёдол тавиад цахилгаан түлэгчээр цус тогтоохыг эрмэлзэж хүчтэй цус алдалтыг боломжийн хэрээр саатуулж багасгаад байж байсан чинь талийгаачийн биеийн байдал муудаж эхэлсэн учир мэс ажилбарыг түр зогсоогоод сэхээн амьдруулах арга хэмжээг эрчимтэй авсан боловч талийгаачийн биеийн байдал муудаж эхэлсэн учир мэс ажилбарыг түр зогсоогоод сэхээн амьдруулах арга хэмжээг эрчимтэй авсан боловч талийгаачийн биеийн байдал сэхэл авалгүй байсаар байгаад нас барсан. Уг нь цусны бүлэнд дарагдсан тархи бүлэнги авах үед буцаад хэвэндээ ордог боловч талийгаач Барсболдын хувьд бүлэнд дарагдсан тархи нь буцаж сэргэхүй байсаар байгаад нас барсан” гэсэн мэдүүлэг, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн, задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Базардаргиагийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 59 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ. Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж, дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотлож чадсан байна. Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч О.Бөхбаярыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь О.Бөхбаяр нь хүний амийг санаатай алах гэмт хэрэг үйлдээгүй, бусдын биед хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан тул хэргийг хөнгөрүүлэн зүйлчлэх талаар давж заалдах гомдол гаргажээ. Шүүгдэгч О.Бөхбаяр нь хохирогч Барсболдын толгойн тус газарт архины шилээр цохиход хохирогчийн бие махбодид үхэлд хүргэх гэмтэл учирна гэдгийг энгийн ухамсарын түвшинд ойлгох боломжтой байхад санаатайгаар цохиж, тухайн аюулыг бий болгосон гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл, О.Бөхбаярын цохисон үйлдлийн улмаас хохирогч Барсболдын тархиндаа авсан гэмтэл нь бусад гадны нөлөөнөөс шалтгаалахгүй дангаараа хүндэрч түүний үхэлд хүргэсэн байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхийг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгчдийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч талийгаач Ц.Барсболдын банк, банк бус болон хувь хүнээс авсан 13.000.000 төгрөгийн зээл нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг тул зээлийг шүүгдэгчээр төлүүлэхээр өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргажээ. Хохирогчийн банк болон бусад газарт төлөх зээлийн төлбөрийг гэмт хэргиулмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй бөгөөд нас барсан этгээдийн бусдын өмнө нь хүлээсэн зээлийн гэрээний үүргийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирол 90.000.000 төгрөг, гэм хор учируулсны төлбөр 76.440.000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Намжилмаа, түүний өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, Ц.Цэцэгсүрэн, шүүгдэгч Д.Батбаяр, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ж.Мөнхнасан, П.Гансүх, В.Оюун-Эрдэнэ нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дхэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Ж.БАТТОГТОХ