Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2024/03402

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2024/03402

Улаанбаатар хот

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Т........-ийн нэхэмжилсэн 14 112 501 /арван дөрвөн сая нэг зуун арван хоёр мянга таван зуун нэгэн/ төгрөгийг хариуцагч Д.Г.......... нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2 700 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2 700 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2 712 501 төгрөгийг тус тус хуваан төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Т............-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 256.255 төгрөгөөс 228 512.51 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 228 512.51 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 228 512.51 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Таван Богд Финанс ББСБ, ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН