| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/03852/И |
| Дугаар | 102/ШШ2024/03401 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/03401
| 2024 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2024/03401 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч И..........-ийн нэхэмжилсэн 5 817 059.11 /таван сая найман зуун арван долоон мянга тавин есөн төгрөг арван нэгэн мөнгө / төгрөгийг хариуцагч Г.Б.............. бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 317 059.11 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 022.95 төгрөгөөс 54 011.475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 54 011.475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 54 011.475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч И..................-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН