Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2023/0982

 

 

 

 

     2023          12           18                                     128/ШШ2023/0982

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                                               баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг би, Б.Б-н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Иргэн Б.Б-н нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн */***дугаар захирамжийн Б. Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотойгоор итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хүсэлтийг гаргаж байна.

Б.Б нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн */***тоот шийдвэрээр Улаанбаатар, ******дүүргийн 21-р хороонд байрлах, *********** дугаар бүхий нэгж талбарын дугаартай 3177 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшихээр болсон бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмших гэрчилгээ авч, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан юм. Ийнхүү гэрээ байгуулснаас хойш газар эзэмшигчийн үүргээ биелүүлж жил бүрийн газрын төлбөрөө төлж ирсэн ба газар дээрээ хашаа барьж, барилгын суурийн газар шорооны ажил хийсэн ба 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр батлуулсан Архитектурын төлөвлөлтийн даалгаврын дагуу хүүхдийн цэцэрлэг бүхий үйлчилгээний орон сууцны зургийг хийлгэн Нийслэлийн ерөнхий архитектураар батлуулж, улмаар 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр, 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр тус тус Ус сувгийн удирдах газраас 24/23 дугаартай техникийн нөхцөл, "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК- aac D-U2023/14 дугаартай техникийн нөхцөл, "Э К" ХХК-аас 2023/08 дугаартай техникийн нөхцөл, "УБДС" ТӨХК-аас 071/2023 дугаартай техникийн нөхцөлийг авсан байсан. Мөн эзэмшилд газартаа суурийн цутгалтын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий компаниар хийж гүйцэтгүүлсэн юм Гэтэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 01-09/4146 дугаар мэдэгдэл ирүүлсэн байх бөгөөд үүндээ Нийслэлийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн */***дугаар захирамжаар миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон тухай мэдэгдсэнийг Б.Б эс зөвшөөрч, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн */***дугаар захирамжийн Б.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан болно, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас Б.Б-г нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тохиолдолд Улаанбаатар, ******дүүргийн 21-р хороонд байрлах, *********** дугаар бүхий нэгж талбарын дугаартай 3177 м кв газар эзэмших эрхийг сэргээж, захирамж гаргана гэсэн үүрэг, амлалт өгсний үндсэн дээр манай зүгээс энэхүү хүсэлтийг гаргаж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаар тухайн асуудлаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй, мөн тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болох хууль зүйн үр дагаврыг нэхэмжлэгч, хариуцагч нар ойлгож, харилцан ярилцсаны үндсэн дээр асуудлыг дээрх журмаар шийдвэрлэхээр болсон Тиймээс манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэн Нийслэлийн газрын албанд хүсэлт гаргах замаар газар эзэмших эрхээ сэргээлгэхээр болж байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн */***дугаар захирамжийн Б.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаасаа үүгээр татгалзаж байна” гэжээ. 

          ҮНДЭСЛЭХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ” гэж, мөн зүйлийн 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасан байна.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан дээр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь дээрх хуулийн заалтад нийцсэн байна.

3.Шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлийг шалгахгүй, түүнд үнэлэлт дүгнэлт өгөхгүй.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг хүсэлтийнхээ үндэслэлдээ “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас Б.Б-г нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тохиолдолд Улаанбаатар, ******дүүргийн 21-р хороонд байрлах, *********** дугаар бүхий нэгж талбарын дугаартай 3177 м кв газар эзэмших эрхийг сэргээж, захирамж гаргана гэсэн үүрэг, амлалт өгсний үндсэн дээр манай зүгээс энэхүү хүсэлтийг гаргаж байна...” гэжээ.

Нэхэмжлэгчийн эзэмшлийн ******дүүргийн 21-р хороонд байрлах, *********** дугаар бүхий нэгж талбарын дугаартай 3177 м кв газар эзэмших эрхийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга сэргээхгүй, амлалтаа биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь энэхүү шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар хүсэлт гаргах эрхтэй болохыг тэмдэглэж байна.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д заасан  нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” гэснийг 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх гэсэн хуулийн заалтуудын агуулгыг тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

​          5.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-г нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

​          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Б.Б-н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, нэхэмжлэлийн “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн */***дугаар захирамжийн Б.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахшаардлага бүхий хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                          ШҮҮГЧ​ ​                                 Д.ЭРДЭНЭЧИМЭГ