Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2024/01366

 

 

 

 

 

2024 04 04 181/ШШ2024/01366

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, Д.Ч /РД:../-ийн нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч Д.Ч Би 1985 оны 03 сарын 27-нд Завхан аймгийн Асгат сумын Баянхайрханы тэжээлийн аж ахуйн үрийн үтрэмийн ажилтнаар ажилд орж улмаар 1985 оны 07 сарын 25-нд нярваар, 1987 оны 4 сарын 15-нд нарваас чөлөөлж 3-р бригадын тоо бүртгэгчээр,1989 оны 02 сарын 15-наас тоо бүртгэгчээс чөлөөлж өвсний фондын эрхлэгчээр, 1990 оны 10 сарын 31-нд Асгат сумын ТАА-н эрчим хүчний салбарт ажиллаж байгаад 1993 оны 03 сарын 06-нд үйлдвэрийн ажиллагаанд өөрчлөлт гарсан учир ажлаас чөлөөлөгдсөн. Одоо тэтгэвэрт гарах болсон тул ажилласан жил хүрэхгүй байна. Иймд 1985-1993 онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Нийт 8 жил 9 сарыг шүүхээр тогтоож өгнө үү. Өвсний фондын эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдөөд нэг сар орчим Улаанбаатар хотод цахилгаан станцад курст суралцаад буцаж очоод Эрчим хүчний салбарт ажиллаж эхэлсэн. Тэгээд 1990.11-1993.03.06 сар хүртэл машинистаар ажилласан. 1994 онд сумын архив шатсан гэж ярьдаг. Хамт ажиллаж байсан хүмүүс бүгд баримтгүй байдаг гэв.

2. Хэргийн оролцогчоос болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн архивын газрын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1392 дугаар лавлагаа олгох боломжгүй талаарх тодорхойлолт, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны 2295 дугаар лавлагаа гаргах боломжгүй тухай тодорхойлолт, Завхан аймгийн арихивын тасгийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/2848 дугаар лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаар тодорхойлолт, Д.Чийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Б.Уын хамт ажиллаж байсан талаарх тодорхойлолт,түүний хөдөлмөрийн дэвтэр, С.Өын, Р.Бын хамт ажиллаж байсан талаарх тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтэр зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн,

 

2.2 Шүүхийн журмаар Архивын ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02/137 дугаартай албан тоот, Завхан аймгийн архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/324 дугаартай архивын тодорхойлолт, Б.У, Р.Б нарын гэрчийн мэдүүлэг зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

3. Хүсэлт гаргагч Д.Ч нь 1985 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Завхан аймгийн Баянхайрханы тэжээлийн аж ахуйн үрийн үтрэмийн ажилтнаар, 1985 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нярваар, 1987 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3-р бригадын тоо бүртгэгчээр, 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл өвсний фондын эрхлэгчээр, 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Асгат сумын эрчим хүчний салбарт тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4. Д.Ч нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох үйл явдалд хамаарахаар байна.

 

5. Нэхэмжлэгч нь 1985 оны 03 сарын 27-ноос 1985 оны 07 сарын 25-ны өдөр хүртэл Завхан аймгийн Баянхайрханы тэжээлийн аж ахуйн үрийн үтрэмийн ажилтнаар, 1985 оны 07 сарын 25-ны өдрөөс 1987 оны 4 сарын 15-ны өдөр хүртэл нярваар, 1987 оны 4 сарын 15-ны өдрөөс 1989 оны 02 сарын 15-ны өдөр хүртэл 3-р бригадын тоо бүртгэгчээр, 1989 оны 02 сарын 15-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл өвсний фондын эрхлэгчээр, 1990 оны 10 сарын 31-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл машинист, 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 03 сарын 06-ны өдөр хүртэл дизельчинээр тус тус Завхан аймгийн Асгат сумын эрчим хүчний салбарт/Асгат сумын эрчим хүчний сум дундын үйлдвэрийн дизель цахилгаан станци/ ажиллаж байсан болох нь Д.Чийн хөдөлмөрийн дэвтэр, гэрч Р.Б, Б.У нарын мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт гарагчийн тайлбараар тус тус нотлогдож байна.

Харин 1990 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Чийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Их хотгойд овогт Д.Ч /РД:.../-ийн 1985 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Завхан аймгийн Баянхайрханы тэжээлийн аж ахуйн үрийн үтрэмийн ажилтнаар, 1985 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нярваар, 1987 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3-р бригадын тоо бүртгэгчээр, 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл өвсний фондын эрхлэгчээр, 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл машинист, 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл дизельчинээр тус тус Завхан аймгийн Асгат сумын эрчим хүчний салбарт/Асгат сумын эрчим хүчний сум дундын үйлдвэрийн дизель цахилгаан станц/ ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас 1990 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Чийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч мөн өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА