| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/01103/И |
| Дугаар | 181/ШШ2024/01368 |
| Огноо | 2024-04-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2024/01368
2024 04 04 181/ШШ2024/01368
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би,
Нэхэмжлэгч: ЦК ББСБ ХХК ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот оршин суух, М.Н /РД:.../-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн 669,883 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Н (РД:...) нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын KMOBIMN цахим зээлийн үйлчилгээнд №10994 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 400,000 (Дөрвөн зуун мянган) төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 14,000 (Арван дөрвөн мянган) төгрөгний шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн.
Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шитгэлийн хамт үл маргах журмаар төлөх 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт зааснаар Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй гэж заасан. Гэтэл зээлдэгч М.Н нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно.
Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар зээлдэгч нь дараахь зээлийн өр төлбөртэй байна. Үүнд Үндсэн зээлийн үлдэгдэл 400,000 төгрөг, шимтгэл үлдэгдэл 14,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 255,833 төгрөг, нийт 669,833 төгрөг банйа
Хариуцагч М.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10994 дугартай зээлийн эрх нээх гэрээний өр төлбөр зээлийн үндсэн төлбөр 400,000 төгрөг, шимтгэл үлдэгдэл 14,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 255,833 төгрөг, нийт 669,833 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,626 төгрөгийг хамт гаргуулж өгнө уу гэжээ.
Хариуцагч М.Н шүүхэд гаргасан тайлбартаа: М.Н миний бие ЦК ББСБХХК-иас авсан зээл,зээлийн хүү болох 669,833 төгрөгийг 3 сарын хугацаанд сар болгоны 20-ны өдөр 223,500 төгрөг сар болгон төлж дуусгана. Дараах хуваарийн дагуу 2024 оны 3 сарын 20-ны өдөр 223,500, 2024 оны 4 сарын 20-ны өдөр 223,500, 2024 оны 5 сарын 20-ны өдөр 223,500 төгрөг тус тус төлнө.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЦК ББСБ ХХК нь хариуцагч М.Нт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 669,833 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2024 оны 3 сарын 20-ны өдөр 223,500, 2024 оны 4 сарын 20-ны өдөр 223,500, 2024 оны 5 сарын 20-ны өдөр 223,500 төгрөг тус тус нэхэмжлэгч ЦК ББСБ ХХК-нд төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь М.Нийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн 669,833 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч 2024 оны 3 сарын 20-ны өдөр 223,500, 2024 оны 4 сарын 20-ны өдөр 223,500, 2024 оны 5 сарын 20-ны өдөр 223,500 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ЦК ББСБ ХХК-нд төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЦК ББСБХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,626 төгрөгөөс 10,313 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 10,313 төгрөгийг, хариуцагч М.Наас 10,313 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ЦК ББСБХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГАНТУЯА