Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Будын Отгонсүрэн |
Хэргийн индекс | 143/2024/00050/И |
Дугаар | 143/ШШ2024/00159 |
Огноо | 2024-04-15 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 143/ШШ2024/00159
2024 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 143/ШШ2024/00159 | сум |
Зохигчдын эвлэрлийг баталж,
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би
Нэхэмжлэгч: *******ын *******ийн ******* ХХК /РД: *******/, Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу /15160/, Д.******* гудамж, 11 тоот /Гүйцэтгэх захирал Б*******/
Хариуцагч: ы овогт гийн /РД: /, ******* аймаг, сум, 6 дугаар баг, 18-р гудамж, 9 тоот
Хариуцагч: овогт ын /РД: /, ******* аймаг, сум, 6 дугаар баг, 18-р гудамж, 9 тоот
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 101 268 414.37 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч *******ын *******ийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч гийн /РД: /, ын /РД: / нар нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр банктай №19.08 тоот зээлийн гэрээ байгуулж 68 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 24% хувийн хүүтэй бизнесийн хэрэгцээнд зориулан авсан. Зээлийн гэрээнд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулан зээлийн гэрээний хугацааг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан ба зээлийн гэрээний хугацаа дууссан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Үүнд:
1. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №19.08 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2018/05/23-нд импортлогдсон // арлын дугаартай маркийн хар өнгийн суудлын автомашин;
2. 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2018/02/01-нд импортлогдсон // арлын дугаартай маркийн цагаан өнгийн суудлын автомашин,
2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №19.08 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
1. // улсын бүртгэлийн дугаартай ******* аймаг, сум, 2-р баг, Их уул 12-5 тоот хаягт байрлах 97 м.кв талбайтай хувийн сууц,
2. // тоот улсын бүртгэлийн дугаартай, ******* аймаг, сум, 2-р баг, Их уул 12-5 тоот хаяг дахь 750 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
3. // тоот улсын бүртгэлийн дугаартай 750 м.кв талбай бүхий ******* аймаг, сум, 6-р баг, Их уул 17-9 тоот хаяг дахь гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг тус тус барьцаалсан.
*******ын *******ийн ******* ХХК болон банк нарын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ДГ-21/01-13 дугаартай Авлага барагдуулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-ний хүрээнд Х., А. нарын банкнаас бизнесийн хэрэгцээнд зориулан авсан зээл нь *******ын Ипотекийн Корпораци ОССК ХХК-д шилжин, зээлийн гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулсан барьцааны гэрээ, барьцаалбартай холбоотой бүхий л шаардах эрх болон үүргийг *******ын Ипотекийн Корпораци ОССК ХХК нь шилжүүлэн авсан. Зээлдэгч Х., А. нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хавсралтад заасан хуваарьт төлбөрийг төлөөгүйгээс 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар дараах зээлийн үлдэгдэл дүнтэй байна Үүнд:
Үндсэн зээлийн үлдэгдэл 57 601 184 төгрөг, үндсэн хүү 38 443 156.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 224 074.24 төгрөг, нийт төлөгдөөгүй төлбөрийн дүн 101 268 414.37 төгрөг байна.
*******ын Ипотекийн Корпораци ОССК ХХК нь зээлдэгч нараас зээлийн эргэн төлөлтийг шаардаж, төлбөр төлөөгүй тохиолдолд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, уулзалт хийсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгээгүй, улмаар зээлийн гэрээний хугацаа дууссан.
Иймд зээлдэгч Х., А. нартай байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №19.08 тоот зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, ******* улсын Иргэний хуулийн 451.1, 452.1, 453.1, 153.1, 158.1, 158.3, 161.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1, 21.1, 21.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
1. Зээл, хүүгийн нийт үлдэгдэл 101 268 414.37 төгрөгийг гаргуулах.
2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дараах эд хөрөнгөөр хангуулах. Үүнд:
- 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр импорлогдсон // арлын дугаартай Toyota Vellfire маркийн хар өнгийн суудлын автомашин,
- 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр импорлогдсон // арлын дугаартай Toyota Prius маркийн цагаан өнгийн суудлын автомашин,
- /Y-1105002635/ улсын бүртгэлийн дугаартай ******* аймаг, сум, 2-р баг, 12-5 тоот хаягт байрлах 97 м.кв талбайтай хувийн сууц,
- // тоот улсын бүртгэлийн дугаартай ******* аймаг, сум, 2-р баг, 12-5 тоот хаяг дахь 750 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар,
- // тоот улсын бүртгэлийн дугаартай 750 м.кв талбай бүхий ******* аймаг, сум, 6-р баг, 17-9 тоот хаяг дахь газар гэжээ.
Хариуцагч Х., А. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Анх 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр банкнаас 68 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй бизнесийн зээл авч гэрээ байгуулсан. Дээрх зээлийн гэрээнд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлөхөөр болж 2020 дугаартай гэрээг байгуулсан. Бид зээлийнхээ мөнгөөр Экскеватор гэх техник худалдаж авсан боловч уг техник доголдолтой байсныг мэдээгүй цаг хугацаа алдсанаар болж бүрэн ажиллуулж чадаагүй бөгөөд мөн дэлхий нийтийг хамарсан тахлын үе таарсан учраас бүрэн ажиллуулж чадахгүй болж улмаар зээлээ төлж чадахгүйд хүрсэн бөгөөд бидний зүгээс зээлийн хүүгийн төлбөрт 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хоорондох төлөлт нийт 22 000 000 төгрөгөөс хүүгийн төлөлтөд 13 886 584.5 төгрөг төлсөн байна гэж бодож байна. Үндсэн зээлээс 10 398 816 төгрөг төлсөн. Мөн ковид-19 цар тахлын үе таарч улс орон даяар эдийн засгийн байдал хүндэрч бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж банканд энэ талаар хүсэлтээ бичгээр гаргаж байсан.
Ийм хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учир нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг чөлөөлж хөнгөлж өгөхийг нэхэмжлэгч болон шүүхээс хүсэж байна. Манай гэр бүл нь ам бүл 6, оюутан болон сургууль, бага хүүхдүүдтэй. Нөхөр бид хоёр мал маллаж амь зуулгаа залгуулдаг бөгөөд тухайн авсан зээлээр худалдаж авсан техник Экскеватор-аа засаж янзалж орлого олж зээлээ төлнө. Бид хууль номыг нь сайн мэдэхгүй учир алийг нь төлөх төлөхгүйгээ мэдэхгүй байна. Одоо төлөөгүй байгаа үндсэн зээл болох 57 601 184 төгрөг дээр энэ мөнгөний тал хувийг нэмсэн мөнгийг төлөх юм болов уу. Шүүхээс гарах шийдвэрийн дагуу төлөхөөр гаргасан мөнгийг төлөхийг хүсэж байна. Мөн бидний амьдрал ахуйг харгалзан үзэж зээл төлөх боломжтой хугацаагаар хангаж өгөхийг хүсэж байна. Бидний зүгээс төлбөрөө төлөх боломжит үе болох Экскеваторын ажлын улирал эхлэх гэж байна. Иймд боломж бололцоогоо ашиглаж зээлээ төлөх хугацаа маш чухал байна. Иймд бидний байдлыг анхаарч үзэж өгөхийг *******ын *******ийн ******* ХХК-аас хүсэж байна. Учир нь өвлийн хүйтэн, цас зуд ихтэй байгаа энэ үед бид орох орон, машин тэргээсээ салах болбол зээлээ эргэн төлөх нөхцөлгүй хүнд байдалд орно. Бид машин унаагаараа хөл залгаж малаа эргүүлэг. Иймээс хүсэлтийг минь хүлээн авч уян хатан шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүх дээр иргэний хэрэг үүссэн зээлдэгч гийн , ын нарын шүүхэд гаргасан тайлбар дах хүсэлттэй холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна.
1. гийн , ын нартай байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, Хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг ******* улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу талууд харилцан тохиролцож байгуулсан. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 6-д Зээлдэгч зээлээ Зээлийн гэрээний ерөнхий болон хэсэгчилсэн хугацаанд төлбөрийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн өдрөөс эхлэн энэхүү гэрээний 3.2 дугаар зүйлд заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заасан байдаг.
2. Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор зээлдэгч нарын гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгч нарт зээл, түүний хүүг эргэн төлөх боломж олгон Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан гэрээний хугацааг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгаж зээлдэгч нарт зээл болон хүүг эргэн төлөх боломж олгосон. Гэтэл зээлдэгч нар нь зээл, түүний хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй.
Иймд зээлдэгч Х., А. нарын хүсэлтийн дагуу зээлийн нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье гэжээ.
Хариуцагч Х., А. нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Бид 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Чингис Хаан банкнаас авсан хөрөнгө оруулалтын зээл 68 000 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл бид нийт 40 482 063.10 төгрөг төлснөөс үндсэн зээлд 10 398 816 төгрөг, хүүгийн өрөнд 29 300 058.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өрөнд 195 496.13 төгрөг төлсөн байна. Миний данснаас нийт 40 482 063.10 төгрөг зээлийн данс руу шилжсэн боловч зээлийн дансны хуулгаар нийт 39 894 370.53 төгрөг зээлд төлөгдсөн гэж гарсан. Үүний зөрүү болох 587 692.57 төгрөгийг шалгаж өгнө үү. Бид боломжоороо төлөөд явж байтал дэлхий дахиныг хамарсан цар тахал буюу корона вирусийн улмаас ажил явагдахаа байж зээлээ төлж чадахгүйд хүрч хугацаа хэтэрч эхэлсэн бөгөөд хөл хорионы үед машин тэргээ зарж мал малласан. Ойрын хэдэн жил ган гачиг, зуд болсны улмаас жилийн жилд малаа тэжээж онд оруулж хаврын ноосны орлогоо өвөл нь тэжээл болгон идсэнээр бидний амьжиргаанд хүрэлцэхгүй хэдэн жилийг үдлээ. Малчин цалинжуулж малаа маллуулчхаад өөрсдөө ажил хөдөлмөр эрхэлж зээлээ төлөх бодол байсан ч ган гачиг, зудны улмаас мал маллах хүн олдохгүй өөрсдөө малаа маллаж өдий хүрлээ. Бид авсан нь үнэн, төлөх нь үнэн. Тиймээс эхний үед төлсөн мөнгөн дүн, хугацааг харгалзан үзэж хүүгийн хөнгөлөлт үзүүлж, нэмэгдүүлсэн хүүг хасаж зээлээ төлөх хугацаа тавьж өгнө үү. *******ын *******ийн ******* ХХК байгууллага бидний хооронд харилцан тохиролцоонд хүрч хоорондын гэрээ хийх боломж бололцоог минь хангаж өгвөл заавал шүүх хурлаар орохгүй шийдвэрлэж болох байх гэж бидний зүгээс бодож байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Х., А. нар 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Нэг талаас нэхэмжлэгч *******ын *******ийн ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нөгөө талаас хариуцагч Х., А. бид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах байдлаар харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна.
1. Хариуцагч Х., А. нар нь нэхэмжлэлийн шаардлага 101 268 414.37 төгрөгийг төлөхийг сайн дураараа хүлээн зөвшөөрөв. Үүнд:
Зээлийн үлдэгдэл: 57 601 184 төгрөг,
Үндсэн хүү: 38 443 156.13 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү: 5 224 074.24 төгрөг
Нийт: 101 268 414.37 төгрөг.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Х., А. нар дараах төлбөрийн хуваарь /график/-ийн дагуу зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээр харилцан тохиролцов.
Д/д | Огноо | Мөнгөн төлбөр |
1 | 2024.05.10 | 3 000 000 төгрөг |
2 | 2024.06.10 | 3 000 000 төгрөг |
3 | 2024.07.10 | 3 000 000 төгрөг |
4 | 2024.08.10 | 18 453 683 төгрөг |
5 | 2024.09.10 | 18 453 683 төгрөг |
6 | 2024.10.10 | 18 453 683 төгрөг |
7 | 2024.11.10 | 18 453 683 төгрөг |
8 | 2024.12.10 | 18 453 683 төгрөг |
3. Төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд барьцаа хөрөнгө болох
- 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр импортлогдсон арлын дугаартай маркийн хар өнгийн суудлын автомашин,
- 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр импортлогдсон арлын дугаартай маркийн цагаан өнгийн суудлын автомашин,
- ******* аймаг, сум, 2-р баг, 12-5 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Y-1105002635 дугаартай, 97 м.кв талбайтай хувийн сууц,
- ******* аймаг, сум, 2-р баг, 12-5 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай, 750 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
- ******* аймаг, сум, 6-р баг, 17-9 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай, 750 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцов.
4. Энэхүү гэрээг талууд нь хууль болоод итгэмжлэлээр олгогдсон эрхийн дагуу сайн дурын үндсэн дээр, гэрээнээс үүдэн гарах эрх зүйн үр дагаварыг сайтар тайлбарлуулж, ухамсарласны үндсэн дээр байгуулав.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.
6. Маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй, тухайн шийдвэр эцсийн болохыг, захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар үүргийг албадан биелүүлэх зэрэг эрх зүйн үр дагаваруудыг ойлгосон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ын *******ийн ******* ХХК нь хариуцагч Х., А. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 101 268 414.37 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Х., А. нар нь дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:
1. 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 3 000 000 төгрөг,
2. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 3 000 000 төгрөг,
3. 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 3 000 000 төгрөг,
4. 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 18 453 683 төгрөг,
5. 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 18 453 683 төгрөг,
6. 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 18 453 683 төгрөг,
7. 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 18 453 683 төгрөг,
8. 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 453 683 төгрөгийг тус тус төлбөрийн хуваарь /график/-ийн дагуу төлж, төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд барьцаа хөрөнгө болох
- 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр импортлогдсон арлын дугаартай Toyota prius маркийн хар өнгийн суудлын автомашин,
- 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр импортлогдсон арлын дугаартай маркийн цагаан өнгийн суудлын автомашин,
- ******* аймаг, сум, 2-р баг, 12-5 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Y-1105002635 дугаартай, 97 м.кв талбайтай хувийн сууц,
- ******* аймаг, сум, 2-р баг, 12-5 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай, 750 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
- ******* аймаг, сум, 6-р баг, 17-9 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай, 750 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцов гэжээ.
Иймд зохигч талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Зохигч эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийн талаар тохиролцоогүй байх тул шүүх хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 734 492 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 367 246 төгрөг, хариуцагч Х., А. нараас улсын тэмдэгтийн хураамж 367 246 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******ын *******ийн ******* ХХК-д тус тус олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч *******ын *******ийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б******* нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 24/11-02 дугаартай итгэмжлэлээр ...Эрдэнэсүрэнгийн Энхбаяр /РД: ФЖ81101405/ нь эвлэрэх болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эдэлбэл зохих бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэсэн байх тул нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Х., А. нарын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х., А. нар нь 101 268 414.37 төгрөгийг нэхэмжлэгч *******ын *******ийн ******* ХХК-д төлж хохиролгүй болго гэж, уг зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр импортлогдсон арлын дугаартай Toyota Vellfire маркийн хар өнгийн суудлын автомашин, 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр импортлогдсон арлын дугаартай маркийн цагаан өнгийн суудлын автомашин, ******* аймаг, сум, 2-р баг, 12-5 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Y-1105002635 дугаартай, 97 м.кв талбайтай хувийн сууц, ******* аймаг, сум, 2-р баг, 12-5 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай, 750 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ******* аймаг, сум, 6-р баг, 17-9 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 750 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 734 492 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 367 246 төгрөг, хариуцагч Х., А. нараас улсын тэмдэгтийн хураамж 367 246 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******ын *******ийн ******* ХХК-д олгосугай.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН