Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Будын Отгонсүрэн |
Хэргийн индекс | 143/2024/00075/И |
Дугаар | 143/ШШ2024/00162 |
Огноо | 2024-04-17 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 143/ШШ2024/00162
2024 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 143/ШШ2024/00162 | ******* аймаг |
|
|
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би
Нэхэмжлэгч: ******* ХК /РД: *******/, ******* аймаг, ******* сум, 3 дугаар баг, ******* салбар
Хариуцагч: ******* овогт *******н ******* /РД: *******/, ******* аймаг, сум, 2 дугаар баг, Залаа булгийн гол гэх газар
Зээлийн гэрээний үүрэгт 10 437 067.61 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ны ******* салбарын харьяа тооцооны төв нь зээлдэгч З.*******, хамтран зээлдэгч нартай 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 210300118064 тоот зээлийн гэрээ байгуулан 7 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгосон.
Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол биш буюу улирал бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд 670 толгой мал, монгол гэр 2 ширхэг, пин зэргийг барьцаалсан. Дээрх зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд зээлдэгч З.*******, хамтран зээлдэгч нар гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан тул зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр юм.
Зээлдэгч З.*******, хамтран зээлдэгч нар нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Зээл буцаан төлөх хуваарь-ийн дагуу эгүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1-р зүйлийг зөрчиж байна. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болох талаар удаа дараа сануулсан, мэдэгдсэн болно. Зээлдэгч З.*******, хамтран зээлдэгч нар нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 6 688 097.82 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 3 323 916.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 425 052.87 төгрөг, нийт 10 437 067.61 төгрөг байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр *******ны ******* салбарын зүгээс зээлдэгч З.*******, хамтран зээлдэгч нараас зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 6 688 097.82 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 3 323 916.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 425 052.87 төгрөг, нийт 10 437 067.61 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч хамтран зээлдэгч ийн хаяг тодорхой бус байх тул хамтран зээлдэгч оос татгалзах хүсэлтэй байна. Иймд зээлдэгч З.*******аас зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 6 688 097.82 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 3 323 916.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 425 052.87 төгрөг, нийт 10 437 067.61 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ын гаргасан хамтран зээлдэгч оос татгалзсан саналыг дэмжиж байна. Иймд хариуцагч З.*******аар нэхэмжлэлийн дүнг 100 хувь төлүүлж хамтран зээлдэгч оос татгалзах хүсэлтэй байна.
******* ХК-ийн зүгээс 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зээлдэгч ******* овогтой ******* болон хамтран зээлдэгч Хуяг овогтой Цоож нарт холбогдох дараах 2 нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүргүүлсэн. Үүнд:
1. Зээлдэгч З.*******, хамтран зээлдэгч нараас үндсэн зээл, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт нийт 10 437 067.61 төгрөгийг гаргуулж *******инд олгож өгнө үү.
2. Зээлийн барьцаа хөрөнгө болох 670 толгой малаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай.
2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр итгэмжлэгдсэн толөөлөгч нь хамтран зээлдэгч оос татгалзахдаа нэхэмжлэлийн нэг шаардлага болох зээлийн барьцаа хөрөнгийн шаардлагыг орхигдуулсан байна. Иймд зээлдэгч З.*******аас үндсэн зээл, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт нийт 10 437 067.61 төгрөгийг гаргуулах мөн зээлийн барьцаа хөрөнгө болох 670 толгой малаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжилсэн нь хэвээр тул нэхэмжлэлийн шаардлагын тодруулга хүргүүлж байна гэжээ.
Хариуцагч З.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: З.******* миний бие *******наас зээл авсан нь үнэн. Тухайн үед 600 гаруй малтай байсан. Сүүлийн жилүүдэд зуд болж мал үрэгдсэний улмаас зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Одоо 90 хүрэхгүй мал үлдсэн. Зээл авсан нь үнэн тул уг нэхэмжилсэн 10 437 067.61 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Одоо мал аж ахуйгаасаа татгалзаж өөр ажил төрөл олж хийн зээлийг төлнө. Надад ямар нэгэн маргах зүйл байхгүй. Огт орь ганцаар амьдардаг. Хань ижил, ах дүү хамаатан садан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч З.*******, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 437 067.61 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар нь ийг хариуцагчаар татахаас татгалзсан хүсэлтийг ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.
Учир нь нэхэмжлэгч ******* ХК нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 38/113 дугаартай итгэмжлэлээр гийн Цэцэгбаяр /РД: /-т, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 38/246 дугаартай итгэмжлэлээр Жаргалбатын Болорцэцэг /РД: /-т ...******* ХК-ийг төлөөлөх эрхийг энэхүү итгэмжлэлээр олгож байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэл гаргах, ...хүсэлт, гомдол, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх... зэрэг эрхтэй гэсэн байх тул тэднийг нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэв.
Хариуцагч З.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн З.******* миний бие *******наас зээл авсан нь үнэн тул уг нэхэмжилсэн 10 437 067.61 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэх тайлбараар нотлогдож байх ба энэ нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 252 144 төгрөг төлжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 144 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 126 072 төгрөг, хариуцагч З.*******аас улсын тэмдэгтийн хураамж 126 072 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч З.******* нь ******* ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 10 437 067.61 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.******* нь 10 437 067.61 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлж хохиролгүй болго гэж, уг зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 5 ба 4 ханатай гэр 2 ширхэг, төмөр пин 1 ширхэг, 670 толгой мал зэрэг хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3. Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ийг хариуцагчаар татахаас татгалзсан болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 144 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 126 072 төгрөг, хариуцагч З.*******аас улсын тэмдэгтийн хураамж 126 072 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН