Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2024/0016

 

2024 01 02 128/ШШ2024/0016

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг би, ********аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй, Авлигатай тэмцэх газарт холбогдуулан гаргасан Авлигатай тэмцэх газраас дээрх мэдүүлгийг шалгаж А.А надад Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.3-т заасан хариуцлага хүлээлгэхээр ********аймгийн Засаг дарга О.А-т 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн **/*****дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Миний бие А******* овогт Алтанхуяг нь ********аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагчаар ажилладаг. 2023 оны 10 дугаар сарын 12-нд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.

Миний бие оршин суугаа газар нь тухайн шүүхээс 1000 гаруй км алслагдсан бөгөөд биеэр оролцох боломжгүй тул ********аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд аймгийн Засаг даргын гаргасан захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандахаар шийдвэрлэсэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ********аймгийн Засаг даргаас тус шүүхэд гаргасан Авлигатай тэмцэх газраас дээрх мэдүүлгийг шалгаж А.А надад Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.3-т заасан хариуцлага хүлээлгэхээр ********аймгийн Засаг дарга О.А-т 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн **/*****дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буйгаа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буй үндэслэлийг хянахгүй, үүнд дүгнэлт өгөхгүй болно.

Иймд нэхэмжлэгч ********аймгийн Засаг даргыг Авлигатай тэмцэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ********аймгийн засаг даргын Авлигатай тэмцэх газраас дээрх мэдүүлгийг шалгаж А.А надад Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.3-т заасан хариуцлага хүлээлгэхээр ********аймгийн Засаг дарга О.А-т 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн **/*****дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар

зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ