Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Будын Отгонсүрэн |
Хэргийн индекс | 143/2024/00085/И |
Дугаар | 143/ШШ2024/00165 |
Огноо | 2024-04-25 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 143/ШШ2024/00165
2024 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 143/ШШ2024/00165 | ******* аймаг |
|
|
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би
Нэхэмжлэгч: ******* ХХК /РД: 2875985/, Улаанбаатар хот, ******* дүүрэг, 5 дугаар хороо, Ялалт плаза, 8 давхар, 803 тоот
Хариуцагч: ******* овогт *******ын ******* /РД: *******/, ******* аймаг, ******* сум, 6 дугаар баг, 4-р гудамж, 7 тоот
Зээлийн гэрээний үүрэгт 2 048 527 төгрөг тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь ******* ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 07 тоот Зээлийн гэрээ байгуулан 1 749 900 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр ХХК-аас бараа бүтээгдэхүүн худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй ба төлөлт хийгээгүй болно.
Зээлийн гэрээний 2.1.10-т зээлийн гэрээний үүргийг зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөх хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн, 3.2 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд 4.2.3-т заасан хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7.2 дугаар хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3 дахь хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.
Нэхэмжлэл гаргаж буй өдрийн байдлаар:
- Үндсэн зээлийн 1 637 924.56 төгрөг,
- Төлөх ёстой хүү 379 791.09 төгрөг,
- Нэмэгдүүлсэн хүү 28 311.35 төгрөг,
- Нотариатын зардал 2 500 төгрөг.
Тиймээс дээрх төлбөр болох нийт 2 048 527 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь ******* ХХК-аас зээл авсан нь үнэн. Гаргасан нэхэмжлэлийн дүн 2 048 527 төгрөгийг төлөхөд асуудалгүй болно. Тухайн төлбөрийг ажилгүй байсны улмаас төлж чадаагүй бөгөөд одоо төлөхөд ямар нэгэн маргах зүйлгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч ******* овогтой ******* нь ******* ХХК-аас нэхэмжилсэн 2 048 527 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 048 527 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний ...******* ХХК-аас зээл авсан нь үнэн. Нэхэмжлэлийн дүн 2 048 527 төгрөгийг төлөхөд асуудалгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбараар нотлогдож байх ба энэ нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 47 800 төгрөг төлжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 800 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 23 900 төгрөг, хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 23 900 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 024/1282 дугаартай итгэмжлэлээр ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох эрхийг /РД: /, /РД: /, /РД: / нарт олгож байна гэсэн байх тул тэднийг нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.******* нь ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 2 048 527 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.******* нь 2 048 527 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлж хохиролгүй болго захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 800 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 23 900 төгрөг, хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 23 900 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН