Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Будын Отгонсүрэн |
Хэргийн индекс | 143/2024/00089/И |
Дугаар | 143/ШШ2024/00166 |
Огноо | 2024-04-25 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 143/ШШ2024/00166
2024 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 143/ШШ2024/00166 | аймаг |
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн би
Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /РД: *******/, Улаанбаатар хот, ******* дүүрэг, 28 дугаар хороо, ******* 5 хэсэг гудамж, 91-2683 тоот /Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/
Хариуцагч: ******* овогт *******ын /РД: /, аймаг, сум, 1 дүгээр баг, 19-р гудамж, 3 тоот
Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэн Б.******* миний танилаар дамжуулан иргэн С. нь миний өмчлөлийн 2006 онд үйлдвэрлэсэн, Тоёота Приус маркийн, 56-22 УБХ улсын дугаартай, хөх өнгийн автомашиныг 11 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ингээд Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулж, тус гэрээнд заасны дагуу урьдчилгаа 4 500 000 төгрөгийг аваад, үлдэх 6 500 000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд сар бүр 650 000 төгрөгөөр төлж байхаар тохирсон. Мөн гэрээнд алдангийн хэмжээг тусгасан.
С. нь төлөх ёстой 6 500 000 төгрөгөөс зарим сард нь төлөхгүй, зарим сард нь төлөх зэргээр 2023 оны 10 дугаар сар хүртэл төлөөд үүнээс хойш огт төлөлт хийгээгүй. Үлдэгдэл 2 700 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй хохироож байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна. Төлөөгүй 2 700 000 төгрөгт 0,5 хувийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүртэл тооцож 1 350 000 төгрөгийн алданги болж байна. 2 700 000 төгрөг дээр 1 350 000 төгрөгийг нэмээд 4 050 000 төгрөг болж байна.
Иймд С.эс тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 050 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* миний бие Б.*******ийн нэхэмжлэлтэй С.д холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Б.******* нь тус шүүхэд 4 050 000 гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба С.тэй ярилцсаны үндсэн дээр 3 000 000 төгрөг гаргуулахаар харилцан тохиролцсон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1 050 000 төгрөгөөс татгалзсан талаараа надад мэдэгдсэн учир тайлбар гаргаж байна гэжээ.
Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой миний бие Б.******* гэдэг хүнээс Приус-20 маркийн автомашин худалдан аваад үлдэгдэл 2 700 000 төгрөг төлөх байснаас алданги тооцогдож 4 050 000 төгрөг төлөхөөр болоод харилцан тохиролцсоны үндсэн дээр 3 000 000 төгрөгийг төлөхөөр болоод 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1 500 000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 1 500 000 төгрөг төлж барагдуулна. 3 000 000 төгрөгийг төлж барагдуулахад маргах зүйл байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.д холбогдуулан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гээр төлөөлүүлэн 4 050 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1 050 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С. нь 3 000 000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1 500 000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 1 500 000 төгрөг тус тус төлөхөөр зохигч харилцан тохиролцсон болох нь тэдний шүүхэд ирүүлсэн тайлбаруудаар тогтоогдож байх ба энэ нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 79 750 төгрөг төлжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 39 875 төгрөг, хариуцагч С.эс улсын тэмдэгтийн хураамж 31 475 /3 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 62 950 төгрөгийн тавин хувь/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.******* нь Нийслэлийн тойргийн нотариатчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0554 дугаартай итгэмжлэлээр ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх, хэргийн материалтай танилцах, хүсэлт, тайлбар гаргах, ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх, ...үйлдэл хийх бүрэн эрхийг Бал овогт Ядамын Нэргүйд олгож байна гэсэн байх тул *******г нэхэмжлэгч Б.*******ийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1 050 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С. нь 3 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С. нь 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******т төлж хохиролгүй болго захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1 050 000 төгрөг гаргуулахаас татгалзсан болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 39 875 төгрөг, хариуцагч С.эс улсын тэмдэгтийн хураамж 31 475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН