Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0022

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг би, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор /Х.Б/-ий дүгнэлттэй, хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч /Ө.Н/-д холбогдох зөрчлийн хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын хяналтын прокурор нь шүүхэд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч Ө.Н-гийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлт бичжээ.

2.Хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тус шүүхэд хандан бичгээр гаргасан тайлбартаа ... Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ө.Н миний бие Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Б-ий 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн **** дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шйдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын хяналтын прокуророос Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч холбогдуулан Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч Ө.Н-гийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******** дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэнийг хариуцагч хүлээн зөвшөөрч, бичгээр илэрхийлсэн нь энэ хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

3.Хариуцагчаас прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсний хууль зүйн үр дагавар нь тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч Ө.Н-гийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******** дугаартай Шийтгэлийн хуудас хууль бус болох нь тогтоогдсон гэж үзэхийн хамт хүчингүй болгох үндэслэл нь нотлогдсон гэж үзэх бөгөөд шүүгчийн энэ захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үр дагавартай болно.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч, зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрхийг хөндөхгүй болох нь тогтоогдсон тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5.Хариуцагч болон гуравдагч этгээдээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг ойлгосон гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын хяналтын прокурорын Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тэмдэглэсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагч, гуравдагч этгээд нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

 

  ШҮҮГЧ  Д.ЭРДЭНЭЧИМЭГ