Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/03439

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/03439

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, ..... хотхоны 4.....тоотод оршин суух, регистр ........., .......... овогт ..............,

Хариуцагч:Баянгол дүүргийн ... дүгээр хороо, Үйлдвэрийн бүс гудамж, .... байрны ....тоотод оршин суух, регистр ..............., Г.... овогт Б... А......,

Нэхэмжлэлийн шаардлага:Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ш.М........, хариуцагч Б.А.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.М... нь Б.А..... холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд: Би 2016 онд Б.А.... танилцаж, 2017 оноос хамт амьдарч эхэлсэн бөгөөд бидний дундаас 2018 онд хүү М.Э........ төрсөн, бид гэрлэлтээ 2019 онд батлуулсан.Хамт амьдарч эхэлснээс хойш хааяа хэрүүл маргаан гардаг байсан ч сүүлдээ даамжирч үзэл бодол байнга зөрчилдөх болсон, хүүхдийнхээ хажууд хэрүүл маргаантай байгаа нь хүүхдэд сөргөөр нөлөөж байна.Бид 2023 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэрлэлтээ цуцлуулна, хүүхдээ ээжийнх нь асрамжид байлгана, эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдэдээ тусламж үзүүлдэг гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Бид хоёрыг маргалдахад хүүхдэд хэцүү байдаг бөгөөд цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна, хүүхдээ би өөрийнхөө асрамжид байлгана, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэх, Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн Мөнх-Увидас өрхийн эрүүл мэндийн төвийн

тодорхойлолт, Нийслэлийн 47 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлийг шүүхэд өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Бид сүүлийн нэг жил тусдаа амьдарч байгаа цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна, хүүхдээ ээжийнх нь асрамжид байлгана, эд хөрөнгийн маргаан байхгүй гэж тайлбарласан.

Хариуцагч нь Ш.М........ гэрлэлтээ цуцлуулна, хүүхдээ өөрийнхөө асрамжид байлгана, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн М........... өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн .. дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Ш.М........, Б.А.... нарын гэр бүл болсныг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн ...... дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна.

Гэрлэгчдийн дундаас 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр М.Эрхэтгүн төрсөн байна.

Ш.М........ нь 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болгосон байна.

Гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа, 2023 оноос хойш тусдаа амьдарч байгаа нөхцөл байдал нь гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Зохигчдын хүсэлт, саналыг харгалзан М.Э........ эхийнх нь асрамжид байлгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан байдаг тул Ш.М..........дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул Ш.М.... хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй байна.

Б.А.......... нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, зохигчдын хооронд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хариуцагчаас  70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Ш....... М........, Бат-Э... А...... нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан өдөр төрсөн М.Э........ эх Б.А...... нь асрамжид байлгасугай.

3.Б.А..... нь хүү М.Э..... эцгээс тэтгэлэг тогтоолгохгүй, зохигчдын хооронд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсний тус тус дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.М.......т олгосугай. 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН