| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/03141/И |
| Дугаар | 102/ШШ2024/03438 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2024/03438
| 2024 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2024/03438 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, .. дүгээр хороо, .... хороолол, ... дүгээр байр .. тоотод оршин суух, регистр ........, М... М....
Нэхэмжлэлийн шаардлага:Хүүхдийн асрамж тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.М..... нь хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд: М.М.... би 2000 онд Б.А.... танилцан гэр бүл болж, 2010 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүү М.А.... 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. Бид 2021 оны 8 сарын 13-нд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамжийг ээжид нь үлдээж шийдвэрлэж байсан.Харин хүүгийн маань ээж Б.А.... нь 2023 оны 3 дугаар сарын 29-нд зуурдаар нас барсан тул хүүгийнхээ асрамжийн асуудлыг нэг мөр тодорхой болгож шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.Хүүхдийн асрамжийг ээжид нь үлдээж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа нь цаашид хүү бид хоёр баримт бичиг хөөцөлдөх, гадаад улсад зорчих, хүүхдийн эрхийг хамгаалах зэрэг аливаа нийгмийн харилцаанд оролцоход төвөгтэй нөхцөл байдал болохоор байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 133, 135 дугаар зүйлүүдэд заасны дагуу, хүүхдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэж, хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Одоо хүү маань надтай хамт амьдардаг.Миний төрсөн хүү 13 настай М.А..... эцэг М.М.... миний асрамжид үлдээж, намайг хууль ёсны асран хамгаалагчаар тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.М...2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:Би хүү С.А.... асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Баянгол дүүргийн засаг даргын Б/60 захирамжийг цуцалж, 2024 оны 6 дугаар сарын 03-ны Б/133 тоот захирамжаар М.А... эцэг М.М........асран хамгаалах эрх шилжсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.М........ нь хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул түүний нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М.М.........шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН