Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/03436

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр  Дугаар 102/ШШ2024/03436 Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

 

НЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Э.Э нэхэмжилсэн тоног төхөөрөмжийн түрээсийн үлдэгдэл 12 079 040 /арван хоёр сая далан есөн мянга дөчин/ төгрөгийг хариуцагч Б..... нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 8 сарын 20-ны өдрийн дотор 4,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 20-ны өдрийн дотор 4,000,000 төгрөгийг, 2024 оны 12 сарын 20-ны өдрийн дотор 4,079,040 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208 215 төгрөгөөс 104 107.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 104 107.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 104 107.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Э..... олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            З.ДОРЖНАМЖИН