Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2024/01712

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 25 181/ШШ2024/01712

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: М.К ХХК ... оршин байх, РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.С /.... тоотод оршин байх, РД:Ш..../-д холбогдох,

... дугаарын үйлчилгээний төлбөр 188 төгрөг, зээлээр авсан IPhone 13 Pro 128GB гар утасны үлдэгдэл төлбөр 4,749,000 төгрөг, торгууль 474,900 төгрөг нийт 5,224,088 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Г,

Шүүх хуралдааны нарын бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.К ХХК нь хариуцагч Д.Сд холбогдуулан 5,224,088 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч М.К ХХК нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.С нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч МуМоbi үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2018 оны 08 сарын 06-ны өдөр 20216018 тоот гэрээ байгуулж ... дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. 2022 оны 06 сарын 21-ний өдөр гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 4,749,000 төгрөгийн үнэтэй IPhone 13 Pro 128GB Green rаp утасны төлбөрийг 12 cap хуваан төлөхөөр зээлээр авсан.

Д.С нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн ... дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2022 оны 06, 07, 08-р сарын төлбөрийг бүрэн төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөрөөс барьцаа 100,000 төгрөгийг үйлчилгээний төлбөрөөс хасч үлдэх 5,224,088 төгрөг төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд Д.Сэс ... дугаарын үйлчилгээний төлбөр 188 төгрөг, зээлээр авсан IPhone 13 Pro rap утасны үлдэгдэл төлбөр 4,749,000 төгрөг, торгууль 474,900 төгрөг, нийт 5,224,088 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үүХариуцагч гаргасан тайлбартаа ... дугаар ашигласны төлбөрийг бүрэн төлж барагдуулж, төлбөрийн үлдэгдэлгүй байсан бөгөөд гар утасны төлбөрийн үлдэгдэлтэй байхад үйлчилгээг хязгаарлаж дугаарыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь гэрээний нөхцөлийг зөрчсөн гэж үзэхээр байна. Хэрэглэгчийн үйлчилгээг хязгаарлах үндэслэл нь уг гэрээний 7.1-д заасан үндэслэлүүд байх бөгөөд тэрээр эдгээр заалтыг зөрчөөгүй байхад ... дугаар ашиглах эрхийг хязгаарласан нь үндэслэлгүй гэж гэж үзэж байна гэжээ.

1.Хариуцагч Д.С нь 99103 923 дугаарын үйлчилгээний төлбөр болон зээлээр авсан гар утасны 2022 оны 06, 07, 08-р саруудын төлбөрийг төлөөгүй бөгөөд үйлчилгээний төлбөрт 200,000 төгрөг 2023 оны 04-р сарын 13-ны өдөр төлсөн байна. Хариуцагч нь үйлчилгээний төлбөрөө тогтоосон хугацаанд төлөхгүй 10 сарын дараа төлсөн бөгөөд 10 сарын дараа төлбөр төлснөө гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлсэн мэт тайлбар гаргажээ. Гэтэл дараа төлбөрт үйлчилгээний төлбөрийг үйлчилгээ ашигласныхаа дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх гар утас зээлээр авсан бол зээлээр авсан гар утасныхаа сард төлөх төлбөрийн хамт бүрэн төлсөн байх нөхцөлтэй байдаг. Энэ талаар 2022 оны 06-р сарын 21 -ны өдөр байгуулсан Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний 3-р зүйл 3.2 хэрэглэгч зээлийн болон багцын төлбөрийг энэхүү гэрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй гээд 3.8 Гар утас, төхөөрөмжийг үндсэн үнийн зээлийн нөхцөлөөр худалдан авсан хэрэглэгч төлбөрөө төлөөгүйн улмаас үйлчилгээ нь хаагдсан бол үйлчилгээ хаагдсанаас хойш 2 сарын дараа зээлийн төлбөрийн зөрүү дээр торгуулийг нэмсэн дүнгээр үйлчилгээ үзүүлэгч төлбөр нэхэмжилж, хэрэглэгч нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй байх бөгөөд тус гэрээний 4.2 rap утас болон төхөөрөмжийн зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн эсхүл уг гэрээний 3.8 болон 3.10-д заасны дагуу үйлчилгээ үзүүлэгч нь төлбөр нэхэмжилснээр энэхүү гэрээг цуцлах эрхтэй байна гэсний дагуу 2022 оны 06, 07, 08-р саруудын төлбөрийг төлөөгүй учир 2022 оны 10-р сарын 01-ны өдөр гэрээний дагуу төлөх нийт төлбөр буюу үйлчилгээний төлбөр 300,188 төгрөг, зээлээр авсан rap утасны төлбөр 4,749,000 төгрөг, Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний 3-р зүйл 3.8 Гар утас, төхөөрөмжийг үндсэн үнийн зээлийн нөхцөлөөр худалдан авсан хэрэглэгч төлбөрөө төлөөгүйн улмаас үйлчилгээ нь хаагдсан бол үйлчилгээ хаагдсанаас хойш 2 сарын дараа зээлийн төлбөрийн зөрүү дээр торгуулийг нэмсэн дүнгээр үйлчилгээ үзүүлэгч төлбөр нэхэмжилж, хэрэглэгч нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу гэрээг цуцалж үйлчилгээний төлбөрөөс барьцаа 100,000 төгрөгийг төлбөрт суутгасан байна.

2.М.К ХХК-н хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх гэрээний хүрээнд хэрэглэгчийн холбоо мэдээллийн хэрэгцээг хангах үүднээс үйлчилгээ үзүүлдэг оперотор байгууллага юм. Гэтэл Д.С-н зүгээс М.К ХХК-г дугаар барьцаалж зээл олгодог, дугаар зардаг дугаарын бизнес хийдэг байгууллага гэж тодорхойлж дугаарыг өндөр үнээр зардаг гэж тайлбартаа дурьдсан нь үндэслэлгүй юм. Дугаар бол хөрөнгө биш бөгөөд эрх бүхий байгууллагаас нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгчийг ялгах үүднээс тусгай зөвшөөрлийн хүрээнд олгодог дутаарлалт юм. Харин дугаар нь оператруудын хувьд үйлчилгээгээ хэргэлэгчид хүргэх, үйлчилгээгээ төгсгөх тоон илэрхийлэл юм. Дугаар гэдгийг хуулиар тодорхойлохдоо харилцаа холбооны тухай хууль 3-р зүйл 3.1.12."дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө" гэж улс, хот хооронд, орон нутгийн сүлжээ болон үйлчлэгчийг ялгаж таних, дуудлагын чиглэлийг тодорхойлох тоон илэрхийллийг хэлнэ гэж тодорхойлж заасан. Үйлчилгээ гэдийг мөн хуулийн 3-р зүйл 3.1.4."үйлчилгээ" гэж харилцаа холбооны сүлжээг ашиглан хэрэглэгчийн холбоо мэдээллийн хэрэгцээг хангах үйл ажиллагааг; гэж заасан байна. Харин 3-р дүйл 3.1.6."хэрэглэгч" гэж харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээнд үйлчилгээг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг; хэлнэ гэж заасан байна. Учир нь хэрэглэгч үйлчилгээний гэрээ байгуулснаар үйлчилгээг худалдан авч төлбөр тооцоог тогтоосон хугацаанд төлөх гэрээний үүрэг хүлээдэг.

Иймд хариуцагч нь гэрээний үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй өөрийн буруугаа М.К ХХК давуу байдлаа ашиглан бусдад шилжүүлсэн гэж маргаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй тайлбар тул М.К ХХК-ийн зүгээс хариуцагчийн тавьсан шаардлагыг зөвшөөрөх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д.С нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.С нь ... дугаарыг 2012 оноос хойш эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр үйлчилгээний гэрээг шинэчлэн байгуулж, төлбөрийг тухай бүрд нь төлж байсан. Улмаар 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Tap утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж, Iphone 13 pro утас худалдаж авсан бөгөөд уг утасны төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй нь үнэн боловч уг гэрээнд утасны төлбөрийг төлөөгүй тохиолдолд ... дугаарын үйлчилгээг хязгаарлах, цуцлах талаар зохицуулалт байхгүй байхад ... дугаарыг үйлчилгээг хязгаарласныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэрэглэгч Д.С нь өөрийн эзэмшлийн ... дугаар ашигласны төлбөрийг бүрэн барагдуулж, төлбөрийн үлдэгдэлгүй байсан бөгөөд зөвхөн rap утас худалдаж авсан төлбөрийн үлдэгдэлтэй байхад үйлчилгээг хязгаарлаж, дугаарыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь нэхэмжлэгч М.К ХХК нь талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан үйлчилгээний гэрээний нөхцлийг зөрчсөн гэж үзэхээр байна. Хэрэглэгчийн үйлчилгээг хязгаарлах үндэслэл нь уг гэрээний 7.1-т заасан үндэслэлүүд байх бөгөөд тэрээр эдгээр заалтыг зөрчөөгүй байхад ... дугаар ашиглах эрхийг хязгаарласан нь үндэслэлгүй гэж үзэж байна. 9910 сертэй дугаар нь зах зээл дээр 5-10 сая төгрөгийн үнэлгээтэй байх бөгөөд Д.С нь уг дугаарыг сүүлийн 10 гаруй жил ашигласан нөхцөл байдлыг үл харгалзан үйлчилгээг цуцалж, бусдад шилжүүлсэн нь М.К ХХК бусдын эзэмшлийн дугаарыг үндэслэлгүйгээр цуцалж, давуу байдлаа ашиглан өндөр үнээр худалдаж байгаа үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. М.К ХХК ... дугаарыг Д.Сд ашиглуулах эсхүл ойролцоо үнэлгээ бүхий 9910 сертэй дугаарыг ашиглуулах үйлчилгээний гэрээ байгуулсан тохиолдолд гар утасны төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

3. Хэргийн оролцогчидоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн татварын баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн шилжүүлгийн баримт, итгэмжлэл, 20216018 дугаартай хэрэглэгчийн хувийн мэдээлэл гэх баримт, үйлчилгээний гэрээ, Гар утас төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ, харилцагчийн гүйлгээ, нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж,

3.2. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Иргэний үнэмлэхний хуулбар, М.Гт олгосон итгэмжлэл, 200,000 төгрөгийн төлөлт хийсэн талаарх мемориалын баримт,

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

4. Нэхэмжлэгч М.К ХХК нь хариуцагч Д.Сд холбогдуулан ... дугаарын үйлчилгээний төлбөр 188 төгрөг, зээлээр авсан IPhone 13 Pro 128 GB гар утасны үлдэгдэл төлбөр 4,749,000 төгрөг, торгууль 474,900 төгрөг нийт 5,224,088 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

5. Хариуцагч Д.Сэлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,936,690 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргаангүй, 200,000 төгрөгийг төлсөн талаар тайлбарлаж, үлдэх 87,398 төгрөгийг дугаар ашигласны төлбөрийн үлдэгдэлгүй байсан үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Ц.А нь шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлсөн гэх 200,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 5,024,088 төгрөгийн дүнгээр тодорхойлж байна.

7. Зохигч 87,398 төгрөгийн хэмжээнд маргаантай.

8. Хэрэгт цугларсан баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

8.1 Хариуцагч Д.С нь нэхэмжлэгч М.К ХХК-тай Гар утас төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулж 4,749,000 төгрөгний үнэтэй IPhone 13 Pro 128 GB гар утасны төлбөрийг 12 сард хуваан сард 395,750 төгрөг төлөхөөр тохиролцон талууд гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 10-р тал/

8.2 Талуудын хооронд байгуулагдсан Гар утас төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний шинжийг хангаж байна.

8.3 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Гэрээний харилцаанд болон гүйцэтгээгүй үүргийн дүнгийн гар утасны үнэ 4,749,000 төгрөгийг төлөөгүйд хариуцагч тал маргаагүй.

8.4 Хариуцагч тал нь дугаар ашигласны төлбөрийн үлдэгдэлгүй байсан, 7 сараас хойшх хугацааны төлбөрт багц ашигласны төлбөр нэмэгдэхгүй гэж маргасан бөгөөд, нэхэмжлэгч тал талуудын хоорондын гэрээ цуцлах хүртэл багцын төлбөр төлбөрт бодогдон гарч нэхэмжлэх эрх үүсдэг, талуудын байгуулсан гэрээгээр уг харилцааг зохицуулсан тул үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

8.5 Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний 3-р зүйлийн 3.2-т хэрэглэгч зээлийн болон багцын төлбөрийг энэхүү гэрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй, 3.8-д Гар утас, төхөөрөмжийг үндсэн үнийн зээлийн нөхцөлөөр худалдан авсан хэрэглэгч төлбөрөө төлөөгүйн улмаас үйлчилгээ нь хаагдсан бол үйлчилгээ хаагдсанаас хойш 2 сарын дараа зээлийн төлбөрийн зөрүү дээр торгуулийг нэмсэн дүнгээр үйлчилгээ үзүүлэгч төлбөр нэхэмжилж, хэрэглэгч нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй, 4.2-т гар утас болон төхөөрөмжийн зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн эсхүл уг гэрээний 3.8 болон 3.10-д заасны дагуу үйлчилгээ үзүүлэгч нь төлбөр нэхэмжилснээр энэхүү гэрээг цуцлах эрхтэй байна гэж тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлөх үүрэгтэй бөгөөд, нэхэмжлэгч талын гарган өгсөн баримтуудыг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

9. Гэрээний 2.6-д Торгууль гэж гэрээний хавсралт 1-д заасан аргачлалын дагуу тооцсон үнийн дүн бөгөөд Иргэний хуулийн 232.4, 232.5-д заасан ойлголтыг хэлнэ, 3.11-д Торгуулийн дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн арван хувь /10%/ байна гэж торгуулийн талаар мөн талууд тохиролцсон байна.

9.1 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй ба хариуцагч нь 200,000 төгрөгөөс өөрөөр нэхэмжлэгчийн төлбөрийг буцаан төлөөгүй бөгөөд гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж үзнэ.

10. Иймд хариуцагч Д.Сэс ... дугаарын үйлчилгээний төлбөр зээлээр авсан IPhone 13 Pro 128 GB гар утасны үлдэгдэл төлбөр, торгууль нийт 5,024,088 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.К ХХК-д олгож, нэхэмжлэгч тал нь хариуцагчийн төлбөр төлсөнд үндэслэн 200,000 төгрөгөөр багасгасан талаар дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй.

11.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч М.К ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 98,536 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Сэс 95,335 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 243 дугаар зйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Сэс 5,024,088 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.К ХХК-д олгосугай.

2.Нэхэмжлэгч М.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгийг хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч М.К ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 98,536 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Сэс 95,335 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА