Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 140/ШШ2024/00296

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Улиастай сумын .... багт оршин суух ....... нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 26-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц..., гэрч ........, Нарийн бичгийн дарга Г...........нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч: Ц.......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1968 онд төрсөн. 1984-1988 онуудад ...... хотын .......... мэргэжлээр суралцаж төгссөн. 1988.9.22-ны өдөр Завхан аймгийн ...... хорооны тогтоолоор ............томилогдон ажилласан. 1989 оны хичээлийн жилд ........... сумын 8 жилийн дунд сургуульд ........ удирдагчаар, Завхан аймгийн .......... сумын......... сургуулийн бүлгэмийн ахлах удирдагчаар, 1991.09.05-ны өдрөөс тус сургуульдаа ..........аар 1997.8.31-ний өдөр хүртэл ажилласан. 1997.09.01-нээс одоог хүртэл Улиастай сумын ....... сургуульд бага ангийн багшаар ажиллаж байна. Миний ажилд орсон чөлөөлөгдсөн тушаалууд архиваас олдохгүй байгаа тул ажилласан жилүүдийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц....... нь өөрийгөө 1988 оны 09-р сарын 25-ний өдрөөс 1989 оны 06-р сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ........ ахлах удирдагчаар ажиллаж байснаа, 1989 оны 09-р сарын 30-ны өдрөөс 1990 оны 06-р сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн ........... ахлах удирдагчаар ажиллаж байснаа, 1990 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 06-р сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн .......... ахлах удирдагчаар ажиллаж байснаа, 1991 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1996 оны 06-р сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ........... .........аар тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Түүний ........... тоот хөдөлмөрийн дэвтэр, Улиастай сумын ....... 1997 оны тушаал, Завхан аймгийн А........... даргын 1991 оны тушаал, Завхан аймгийн .......... тасгийн тодорхойлолт, 1989, 1990, 1991 онуудад авахуулж байсан 4 ширхэг фото зураг, Нийгмийн даатгалын дэвтэр, Завхан аймгийн ............ захирлын 1992, 1993, 1994, 1995 онуудын тушаал болон гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч .......

1988 оны 09-р сарын 25-ний өдрөөс 1989 оны 06-р сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ..............ажиллаж байснаар,

1989 оны 09-р сарын 30-ны өдрөөс 1990 оны 06-р сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн ........... ахлах удирдагчаар ажиллаж байснаар,

1990 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 06-р сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн ..... бүлгэмийн ахлах удирдагчаар ажиллаж байснаар,

1991 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1996 оны 06-р сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн .............. тус тус ажиллаж байснаар тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ