Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 0387

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ажилгүй,  Нийгэмшүүлэх байранд амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц.Б

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Н.О зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би найз Н.О хохирол учруулсандаа гэмшиж байна гэв.

-Хохирогч Н.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай урд талын айл болон Булаг багийн 41-07 тоотод байх Эрдэнэ ахын гэрт очоод хамт нэг шил архи уугаад сууж байхад гаднаас Б ганцаараа орж ирсэн. Б ирэхдээ нэг шил архитай орж ирсэн. Түүний авч ирсэн архинаас ууж байхдаа Б чи сайхан амьдралтай байсан даа гээд хэлчихсэн чинь миний амьдрал чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлээд миний 2 нүд рүү хураагаа хийчихсэн. Тэрхэн үед юм ярьж чадахгүй байхад толгой руу нэг юмаар цохичихсон. Юугаар цохисоныг нь мэдэхгүй. Мөн миний зүүн чихийг хазчихсан. Миний зүүн чих тасарчихсан толгой, нүд их өвдөж байна. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй, Батбаяраас одоо юугаа ч авах билээ дээ. Шүүх хуралд суухгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/

 -Гэрч Н.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би  хүү Б, төрсөн ах О нарын хамт амьдардаг. О ах манай хашаанд тусдаа гэрт амьдардаг. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18 цаг 40 минутын орчим манай ах толгойноос нь цус гарсан, зүүн талын хөмсөгийг нь яз цохисон, зүүн чихнийх нь тал нь тасарчихсан байдалтай орж ирэхээр нь юу болсон талаар асуухад намайг манай ангийн Батбаяр гэдэг хүн зодчихлоо гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 09 хуудас/

-Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байтал манай хуурай дүү О ирээд бид хоёр хөзөр тоглоод байж байтал гаднаас Б нэг шил архи бариад согтуу орж ирсэн. Б авч ирсэн архийг бид 3 хувааж уусан. Б согтоод О хэл амаар доромжилоод байсан. О уурлаад Батбаярыг 2 удаа цохисон. Гэтэл О, Б боосон. Би чих хазсаныг нь хараагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/ 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 930 дугаартай: 1. Н.О биед зүүн чихний дэлбээний мөгөөрсөн хэсэг буюу гэдэснээс дээших хэсэг бүхэлдээ угаараа бүрэн таслагдсан шарх, зүүн шанаанд шарх, зүүн нүдний алимны салст, зүүн нүдний зовхи, шанаанд цус хуралт үүсчээ.

2. Дээрх чихний дэлбээний мөгөөрсөн хэсэг буюу гэдэснээс дээших хэсэг бүхэлдээ таслагдсан шарх, зүүн шанаанд шарх нь мэс заслын оёдол хийгдсэн байх тул ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг нарийн тогтоох боломжгүй байна. Бусад гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэлүүд нь нэг цаг хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй.

4. Дээрх гэмтлүүдийн зүүн чихний дэлбээний мөгөөрсөн хэсэг буюу гэдэснээс дээшхи хэсэг бүхэлдээ угаараа таслагдсан шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энэ гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 15% нөлөөлнө.

5. Зүүн шанаанд шарх, зүүн нүдний алимны салст, зүүн нүдний зовхи, шанаанд цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана.

6. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 14  хуудас/,

-Ц.Б  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 21-22 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 24 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр  Н.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.О-н “Б чи сайхан амьдралтай байсан даа гээд хэлчихсэн чинь миний амьдрал чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлээд миний 2 нүд рүү хураагаа хийчихсэн. Тэрхэн үед юм ярьж чадахгүй байхад толгой руу нэг юмаар цохичихсон. Юугаар цохисоныг нь мэдэхгүй. Мөн миний зүүн чихийг хазчихсан. Миний зүүн чих тасарчихсан толгой, нүд их өвдөж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/ хохирогчийн биед зүүн чихний дэлбээний мөгөөрсөн хэсэг буюу гэдэснээс дээших хэсэг бүхэлдээ угаараа бүрэн таслагдсан шарх, зүүн шанаанд шарх, зүүн нүдний алимны салст, зүүн нүдний зовхи, шанаанд цус хуралт үүссэнийг тогтоосон 930 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

     Шүүгдэгч Ц.Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хохирогч Н.О-г шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.