Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 140/ШШ2024/00300

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ........... тоот оршин суух ...........ы нэхэмжлэлтэй ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ..........., нарийн бичгийн дарга .............. оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б...........нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1981 онд 14 настай 4 дүгээр анги төгсөөд сургуулиас гарч ах нараа дагаад Завхан аймгийн ......... нэгдлийн туслах үйлдвэр бригадад грушик туслах ажилтнаар 1988 онд цэрэгт явах хүртлээ ажилласан. Тэгээд 1988 онд цэргийн албанд татагдаж 2 жилийн цэргийн алба хаагаад 1990 онд цэргээс халагдаж ирээд хувийн мал малласан.

Ажиллаж байсан талаараа аймгийн архиваас лавлагаа лавлагаа гарах боломжгүй гэсэн хариу өгсөн байна.

Иймд намайг 1983 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Завхан аймгийн ......... бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б............нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие ............. ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нотлох баримт бүрдэхгүй байгаа учир нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтийг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.......... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б............. нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзаж байгаа талаар шүүх хуралдаан дээр хүсэлт гаргасан байна.

Нэхэмжлэгч Б............. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.6-д зааснаар ..........нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэгч .......... нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ....... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ш.ОДОНЗУЛ