Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 140/ШШ2024/00305

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн .......... багийн иргэн ........... нэхэмжлэлтэй,

Хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.............нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие 2024 оны 07-р сард Завхан аймгийн ........... газраас зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож ялагч болж орон сууцны гэрчилгээгээ гаргуулж хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл тус орон сууцанд амьдарч байсан ....... байрыг султгаж өгөхгүй утсаар холбогдох гэж удаа дараа оролдсон боловч утсаа авахгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Иймд түүнийг эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ....... нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ................ холбогдсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтийг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .............. нь хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд хүсэлт гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ............нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаараа 2024 оны 08 дүгээр сарын 06-ны өдөр хүсэлт ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 1. Нэхэмжлэгч ............. хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.

4. Нэхэмжлэгч нь давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ  Ш.ОДОНЗУЛ