Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2024/00819

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2024/00819

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Худалдаа хөгжлийн банк ХК-ийн,

Хариуцагч: А.Э

Кредит картын зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, бусад зардал, нийт 2,199,866.17 (хоёр сая нэг зуун ерэн есөн мянга найман зуун жаран зургаа) төгрөг (арван долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 155/2024/00839/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Ц.Ганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А овогтой Э нь Худалдаа хөгжлийн банктай 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр №2020/000304/0017 Кредит карт эзэмших гэрээ-г байгуулан 1,000,000 (нэг сая) төгрөгийг худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасныг үндэслэн банкны зүгээс энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Зээлдэгч нь 2024 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зарцуулсан дүн 995,411.72 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 288,315.88 төгрөг, шимтгэлийн авлага 800.0 төгрөг, хүүгийн авлага 895,338.57 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 20,000.0 төгрөг.

Талуудын хооронд байгуулагдсан №2020/000304/0017 Кредит карт эзэмших гэрээ-ний дагуу хариуцагчаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 2,199,866.17 (хоёр сая нэг зуун ерэн есөн мянга найман зуун жаран зургаан төгрөг арван долоон мөнгө) төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С  шүүхэд гаргасан тайлбартаа: Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй, хариуцагч А.Эд холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байна. Шүүхийн ажиллагааны явцад хариуцагч А.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,199,866.17 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК нь хариуцагч А.Эд холбогдуулан Кредит картын зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, бусад зардал, нийт 2,199,866.17 (хоёр сая нэг зуун ерэн есөн мянга найман зуун жаран зургаа) төгрөг (арван долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Э нэхэмжлэлийн шаардлага 2,199,866.17 (хоёр сая нэг зуун ерэн есөн мянга найман зуун жаран зургаа) төгрөг (арван долоо) мөнгийг төлж барагдуулсан тухай тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,147.86 төгрөгийн тал хувь болох 25,073.93 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Эаас улсын тэмдэгтийн хураамж  25,073.93 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХКолгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-ийн нэхэмжилсэн кредит картын зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, бусад зардал, нийт 2,199,866.17 (хоёр сая нэг зуун ерэн есөн мянга найман зуун жаран зургаа) төгрөг (арван долоо) мөнгийг хариуцагч А.Э төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,147.86 төгрөгөөс 25,073.93 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Эаас улсын тэмдэгтийн хураамж 25,073.93 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.ОТГОНБЯМБА