Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/00702

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/00702

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын,

Хариуцагч: Б.ы Г.,

Хариуцагч: Б.ы Г. нарт холбогдох,

Үндсэн зээлийн төлбөр 2,696,362.15 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 306,939.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 18,656.95 төгрөг, нийт 3,021,958.25 (гурван сая хорин нэгэн мянга есөн зуун тавин найм) төгрөг (хорин тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2024/00490 дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л............ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Г., Б.Г. нар нь ХААН банкны Хөвсгөл салбарын Ханх тооцооны төвтэй 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр № ЗГ/202247709414 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 2,303,637.85 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 698,828.23 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,352.40 нийт 3,003,818.48 төгрөг төлсөн байна. 2024 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар зээлийн төлбөр 2,696,362.15 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 306,939.15 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 18,656.95 төгрөг хугацаа хэтрүүлээд 257 хоног болж байна.

Иймд банк зээлийн эрх нээх гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд: 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт: Үндсэн зээлийн төлбөр 2,696,362.15 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 306,939.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 18,656.95 төгрөг, нийт 3,021,958.25 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Г., Б.Г. нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 2022 онд ХААН банкнаас цалингийн зээл авсан. Одоо нэхэмжилж байгаа зээлийн үлдэгдэл төлбөр 3,021,958.25 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Б.Г., Б.Г. нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 2,696,362.15 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 306,939.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 18,656.95 төгрөг, нийт 3,021,958.25 (гурван сая хорин нэгэн мянга есөн зуун тавин найм) төгрөг (хорин тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г., Б.Г. нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...Бид 2022 онд ХААН банкнаас цалингийн зээл авсан. Одоо нэхэмжилж байгаа зээлийн үлдэгдэл төлбөр 3,021,958.25 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Б.Г., Б.Г. нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,302 төгрөгийн тал хувь болох 31,651 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 31,651 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 2,696,362.15 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 306,939.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 18,656.95 төгрөг, нийт 3,021,958.25 (гурван сая хорин нэгэн мянга есөн зуун тавин найм) төгрөг (хорин тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Г., Б.Г. нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 100170000941 тоот дансанд 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,302 төгрөгөөс 31,651 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Г., Б.Г. нараас улсын тэмдэгтийн хураамж 31,651 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА