Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 0384

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Ж.Ш

Шүүгдэгч Э.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э холбогдох эрүүгийн  хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 онд  төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл-3, аав, дүүгийн хамт  оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.Э

Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Timon Miton” гэх фэйсбүүк хаягаар Самсунг S-6 маркийн гар утас зарна гэж хуурч иргэн Ж.Ш 430.000 төгрөг залилж авсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Би анх фэйсбүүк хаягаараа утас зарах зар тавьсан. 450.000 төгрөгөөр зарна гэсэн боловч хохирогч ахтай ярьж байгаад 430.000 төгрөгөөр зарахаар тохирсон. Гэтэл энэ ах Эрдэнэтэд байдаг гэхээр нь би автобусанд өгөөд явуулъя гээд мөнгөө дансанд хийлгэж авсан. Тэгж байгаад би утсаа алдчихсан, мөнгийг нь үрээд эхэлсэн учраас тэр чигтээ алга болсон. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна  гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Ж.Ш шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй. Хүний итгэлийг дааж сураарай гэж хэлмээр байна. Энэ хүүхдэд ял оногдуулахгүй бага арга хэмжээ авч өгнө үү ? гэж хүсэх байна гэсэн мэдүүлэг

-Гэрч Д.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай нөхөр Ш нь утсаар залгаад 5022659916 тоот данс руу 430.000 төгрөг шилжүүлээч автобусны сэлбэг авахаар хүнтэй ярьчихсан байгаа гэхээр нь мобайл банкаар 430.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл манай нөхөр надад мэдэгдэхгүй миний төрсөн өдрөөр гар утас авч өгөхөөр Timon Miton гэх фэйсбүүк хаягаар Самсунг S-6 маркийн гар утас авахаар тохиролцож мөнгө шилжүүлсэн байсан, гар утас зарах хүн нь өгч явуулаагүй бид нарын мөнгийг залилсан байсан  гэсэн мэдүүлэг /хх 11 ху/,

- Шүүгдэгч Э.Э эзэмшлийн Хаан банкны 5022659916 тоот дансны хуулга /хх 32 ху/

-Хохирол төлсөн баримт /хх 29 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 19 ху/

-Э.Э яллагдагчаар татсан тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 23-26 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Timon Miton” гэх фэйсбүүк хаягаар Самсунг S-6 маркийн гар утас зарна гэж хуурч иргэн Ж.Ш 430.000 төгрөг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ж.Ш мөрдөн байцаалтын шатанд өгсөн “гар утсаны худалдаа гэсэн интернет зараар орж үзэхэд Самсунг S-6 маркийн гар утас зарна гэсэн зар байхаар нь харилцаад зургийг нь үзээд худалдан авахаар болж 5022659916 тоот данс руу эхнэрийн гар утаснаас 430.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл нөгөө хүн маань гар утсаа  хүн тээврийн автобусанд өгнө гээд тэр чигээрээ сураггүй болсон” гэсэн мэдүүлэг /хх 9-10 ху/, гэрч Д.С “Манай нөхөр утсаар залгаад 5022659916 тоот данс руу 430.000 төгрөг шилжүүлээч автобусны сэлбэг авахаар хүнтэй ярьчихсан байгаа гэхээр нь мобайл банкаар 430.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл гар утас зарах хүн нь өгч явуулаагүй бид нарын мөнгийг залилсан байсан” гэх мэдүүлэг /хх 11 ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Э дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч Э.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Энэ хэргийн улмаас хохирогч Ж.Ш 430.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд дээрхи хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.