Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2024/00779

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2024/00779

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын,

Хариуцагч: Г.ын Б.,

Хариуцагч:  Д.гийн Б. нарт холбогдох,

Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4,825,000 төгрөг, зээлийн хүү 398,072 төгрөг, нийт 5,223,072 (таван сая хоёр зуун хорин гурван мянга далан хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2024/00645/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг дарга Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Б., Д.Б. нар 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Малын буян зориулалтаар төсөл сонгон шалгаруулах Сум хөгжүүлэх сан-гаас 5,000,000 (таван сая) төгрөгийн зээлийн гэрээг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай байгуулж, мөн өдрөөр 5,000,000 төгрөгийг зээлдэгч нарт олгосон. Зээлдэгч нар нь зээл эргэн төлөх хуваарь журмын дагуу 175,000 төгрөгийг төлж, одоо 4,825,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд зээлийн гэрээний хугацаа 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дуусах ба зээлдэгч нар нь зээлийн төлбөрөөс төлөлт огт хийгээгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4,825,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 398,072 төгрөг, нийт 5,223,072 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж, Хоршоо хөгжүүлэх сангийн 100170555406 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

2.  Хариуцагч Г.Б. шүүхэд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцлаа. 2020 онд Сум хөгжүүлэх сангийн зээл 5,000,000 төгрөг авсан нь үнэн. Зээл аваад төлж дуусгаагүй нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа нийт 5,223,072 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

2.1. Хариуцагч Д.Б. шүүхэд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцлаа. 2020 онд Сум хөгжүүлэх сангийн зээл 5,000,000 төгрөг авсан нь үнэн. Зээл аваад төлж дуусгаагүй нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа нийт 5,223,072 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг дарга нь хариуцагч Г.Б., Д.Б. нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4,825,000 төгрөг, зээлийн хүү 398,072 төгрөг, нийт 5,223,072 (таван сая хоёр зуун хорин гурван мянга далан хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б., Д.Б. нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага 5,223,072 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 98,519 төгрөгөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Б., Д.Б. нараас улсын тэмдэгтийн хураамж 98,519 төгрөгийн 50 хувь болох 49,259.5 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргаас нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4,825,000 төгрөг, зээлийн хүү 398,072 төгрөг, нийт 5,223,072 (таван сая хоёр зуун хорин гурван мянга далан хоёр) төгрөгийг хариуцагч Г.Б., Д.Б. нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 98,519 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Б., Д.Б. нараас улсын тэмдэгтийн хураамж 49,259.5 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА