| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00860/И |
| Дугаар | 155/ШШ2024/00843 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2024/00843
| 2024 оны 07 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2024/00843 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч:Жимобайл ХХК-ийн,
Хариуцагч: Г.гийн Г.од холбогдох,
Гүйцэтгээгүй үүргийн төлбөр, нийт 143,430 (нэг зуун дөчин гурван мянга дөрвөн зуун гуч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 155/2024/00860/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн газрын захирал Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Г. нь 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр манай компанитай 3507234 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан, 98353355 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2022 оны 1, 2 дугаар сарын ярианы төлбөр 95,620 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 47,810 төгрөг, нийт 143,430 төгрөгийн төлбөрийг Г.Г.оос гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд гаргасан тайлбартаа: Жимобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Г.Г.оос 3504234 дараа төлбөрт үйлчилгээний гэрээний үүргийн гүйцэтгэлд 143,430 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Г. нэхэмжлэлийн шаардлага 143,430 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жимобайл ХХК нь хариуцагч Г.Г.од холбогдуулан гүйцэтгээгүй үүргийн төлбөр, нийт 143,430 (нэг зуун дөчин гурван мянга дөрвөн зуун гуч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г. нэхэмжлэлийн шаардлага 143,430 (нэг зуун дөчин гурван мянга дөрвөн зуун гуч) төгрөгийг төлж барагдуулсан тухай тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,952.9 төгрөгийн тал хувь болох 2,476.45 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Г.оос улсын тэмдэгтийн хураамж 2,476.45 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн нэхэмжилсэн гүйцэтгээгүй үүргийн төлбөр, нийт 143,430 (нэг зуун дөчин гурван мянга дөрвөн зуун гуч) төгрөгийг хариуцагч Г.Г. төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,952.90 төгрөгөөс 2,476.45 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Г.оос улсын тэмдэгтийн хураамж 2,476.45 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА