Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/00585

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/00585

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Тус финтек ББСБ ХХК-ийн,

Хариуцагч:  Г.ын Г.д холбогдох,

Зээлийн үлдэгдэл 174,429 төгрөг, үндсэн зээлийн хүү 182,464 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,510 төгрөг, нийт 404,403 (дөрвөн зуун дөрвөн мянга дөрвөн зуун гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2024/00409/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Тус финтек ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Г. нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 220528-333640 зээлийн дугаартай 300,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан 6 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Г.Г. нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 588 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Г.Г. 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 174,429 төгрөг, үндсэн зээлийн хүү 182,464 төгрөг нэмэгдүүлсэн хүү 47,510 төгрөг төлөхөөр байна.

Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 404,403 төгрөгийг зээлдэгч Г.Г.гаас гаргуулж, Тус финтек ББСБ ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Г. шүүхэд гаргасан тайлбартаа: Би Тус финтек ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Зээлийн апплейкишнээс 2022 онд 300,000 төгрөг зээлээр авсан. Зээлээ төлөөгүй хугацаа хэтэрсэн нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 404,403 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Тус финтек ББСБ ХХК нь хариуцагч Г.Г.д холбогдуулан зээлийн үлдэгдэл 174,429 төгрөг, үндсэн зээлийн хүү 182,464 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,510 төгрөг, нийт 404,403 (дөрвөн зуун дөрвөн мянга дөрвөн зуун гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г. ...2022 онд 300,000 төгрөг зээлээр авсан. Зээлээ төлөөгүй хугацаа хэтэрсэн нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 404,403 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Дээрх тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Г.Г. нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,783 төгрөгийн тал хувь болох 6,391.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Г.гаас улсын тэмдэгтийн хураамж 6,391.5 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Тус финтек ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл 174,429 төгрөг, үндсэн зээлийн хүү 182,464 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,510 төгрөг, нийт 404,403 (дөрвөн зуун дөрвөн мянга дөрвөн зуун гурав) төгрөгийг Тус финтек ББСБ ХХК-д төлж барагдуулахаар, хариуцагч Г.Г. хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,783 төгрөгөөс 6,391.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 6,391.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Тус финтек ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА