Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 134/ШШ2024/00161

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

  Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Д.Сүхбаатарын гудамж, *******,*******,*******,*******

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Төмөр замын*******,*******,*******

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 210,000 төгрөг, зээлийн хүү 231,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,340 төгрөг, нотариатын төлбөр 2,500 төгрөг, нийт 497,540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Иргэн******* нь******* ББСБ ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 5827 дугаар Цахим зээлийн эрхийн гэрээ-г цахимаар байгуулан, улмаар 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 103039 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 210,000 төгрөгийн цахим зээл авч, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 12,810 төгрөгийг зээлийн эргэн төлөлт хийж, үлдэгдэл төлөлтөө хийгээгүй байна.

Зээлдэгч*******аас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 662 хоногийн хугацаа хэтрүүлсэн нь цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалт: Зээлдэгчийг зээл авах бүрт******* аппликейшн тухайн зээлд ногдох хүүгийн хэмжээг харуулна. Зээлдэгч ашигласан бүх зээл болон тэдгээрт ногдох зээлийн хүүг өөрийн******* аппликейшнээр сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар эргэн төлөхийг******* ББСБ ХХК-тай тохиролцож зөвшөөрсөн болно гэх заалтыг зөрчсөн учир Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалтын дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд зээлдэгч*******аас үндсэн зээл 210,000 төгрөг, зээлийн хүү 231,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,340 төгрөг, нийт 495,040 төгрөг, нотариатын төлбөр 2,500 төгрөг, нийт 497,540 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Би******* ББСБ ХХК-иас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нотариатын зардал, нэмэгдүүлсэн хүү нийт 497,540 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1.******* нь******* ББСБ ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 5827 дугаар Цахим зээлийн эрхийн гэрээ-г цахимаар байгуулан, улмаар 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 103039 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 210,000 төгрөгийн цахим зээл авч, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 12,810 төгрөгийг зээлийн эргэн төлөлт хийж, үлдэгдэл төлөлтөө хийгээгүй байх тул үндсэн зээл 210,000 төгрөг, зээлийн хүү 231,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,340 төгрөг, нотариатын төлбөр 2,500 төгрөг, нийт 497,540 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,577 төгрөгийн тавин хувь болох 7,788.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 7,788.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7,788.50 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 210,000 төгрөг, зээлийн хүү 231,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,340 төгрөг, нотариатын төлбөр 2,500 төгрөг нийт 497,540 төгрөгийг хариуцагч******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,577 төгрөгийн тавин хувь болох 7,788.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 7,788.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 7,788.50 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч******* ББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              П.ЦОГЗОЛМАА