| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00643/И |
| Дугаар | 155/ШШ2024/00785 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2024/00785
| 2024 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2024/00785 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын,
Хариуцагч: Ггийн Д,
Хариуцагч: Б.н Л нарт холбогдох,
Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,332,500 төгрөг, зээлийн хүү 41,655.25 төгрөг, нийт 3,374,155.25 (гурван сая гурван зуун далан дөрвөн мянга нэг зуун тавин тав) төгрөг (хорин тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2024/00643/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг дарга Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Доржплам, Б.Л нар нь 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Хүлэмжийн аж ахуй байгуулах зориулалтаар төсөл сонгон шалгаруулах журмын дагуу Сум хөгжүүлэх сан-гаас 5,000,000 (таван сая) төгрөгийн зээлийн гэрээг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай байгуулж, 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг зээлдэгчид олгосон. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдөр дууссан ба зээлдэгч нар нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу 1,667,500 төгрөгийг төлсөн. Одоо үндсэн зээлийн төлбөр 3,332,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,332,500 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 41,655.25 төгрөг, нийт 3,374,155.25 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж, Хоршоо хөгжүүлэх сангийн 100170555406 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Л шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Д, Б.Л бид Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын нэхэмжилсэн нийт 3,374,155.25 төгрөгийг Хоршоо хөгжүүлэх сангийн 100170555406 дугаар дансанд 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг дарга нь хариуцагч Г.Д, Б.Л нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,332,500 төгрөг, зээлийн хүү 41,655.25 төгрөг, нийт 3,374,155.25 (гурван сая гурван зуун далан дөрвөн мянга нэг зуун тавин тав) төгрөг (хорин тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Д, Б.Л нар 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хоршоо хөгжүүлэх сангийн 100170555406 тоот дансанд 3,374,160 төгрөг тушаасан тухай ...3,374,160 төгрөг, зээл хаав. Г.Д РД65092739...Б.Л гэх бичилттэй Төрийн банк мөнгөн шилжүүлгийн баримт болон тайлбарыг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж, биелүүлсэн байх ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага 3,374,155.25 (гурван сая гурван зуун далан дөрвөн мянга нэг зуун тавин тав) төгрөг (хорин тав) мөнгөний дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 68,936.48 төгрөгөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Д, Б.Л нараас улсын тэмдэгтийн хураамж 68,936.48 төгрөгийн 50 хувь болох 34,468.24 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргыг нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,332,500 төгрөг, зээлийн хүү 41,655.25 төгрөг, нийт 3,374,155.25 (гурван сая гурван зуун далан дөрвөн мянга нэг зуун тавин тав) төгрөг (хорин тав) мөнгийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Г.Д, Б.Л нар төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 68,936.48 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Д, Б.Л нараас улсын тэмдэгтийн хураамж 34,468.24 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА