Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/03484

 

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/03484

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

Хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Г.Ариунаа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн ***дүгээр хороо, **** дугаар байрны *** тоотод оршин суух, регистр **********, А*** овогт Б**** Ж***,

Хариуцагч:Баянгол дүүргийн** дүгээр хороо, **** дугаар байрны *** тоотод оршин суух, регистр *****, Н**** овогт П****  Г***,

Нэхэмжлэлийн шаардлага:1 126 100 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Ж******, хариуцагч П.Г******, иргэдийн төлөөлөгч М.О******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *.**** нь *.***** холбогдуулан хохиролд 1 126 100 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:Миний нэр дээрх үл хөдлөх болох Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 3 дугаар хороолол сот 2-2 байрны 4 давхрын 29 тоотод 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр тус орцны 8 давхрын 61 тоот айлаас ус алдаж 7, 6, 5 давхрыг нэвтэрч 4 давхар болох манайд ус таазнаас нэвтэрч орж ирсэн хохирол учруулсан, 61 тоот айлын эхнэр нөхөртэй уулзахад засаад янзлаад өгнө гэсэн боловч тэр өдрөөс хойш таг чиг болсон.Ингээд 3 удаа утсаар холбогдож, уулзаж хохирлоо барагдуулж өгөхийг хүсэхэд хэл амаар доромжилж 1000 төгрөг ч өгч чадахгүй та нар явдаг газраараа шийтгүүл гэсэн тул үнэлгээний компаниар үнэлүүлж хохирол болох 1 031 100 төгрөг, үнэлгээ хийлгүүлсэн төлбөр болох 65 000 төгрөг, машинаараа нааш цаашаа бичиг баримт бүрдүүлж явсан бензиний зардал болох 30 000 төгрөг, нийт 1 126 100 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би шүүхэд гаргасан *.*****өөс нэхэмжилсэн 1 126 100 төгрөгийн 426 100 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас 700 000 төгрөг авахаар эвлэрч байна гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би нэхэмжлэгчид 700 000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *.**** нь гэм хорын хохиролд *.*****өөс 1 126 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч *.**** шүүхэд гаргасан 1 126 100 төгрөгийн 426 100 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 700 000 төгрөгийг хариуцагч *.***** төлж барагдуулахаар эвлэрсэн нь зүйтэй байна.

Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 576 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15 788 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч *.**** нь нэхэмжлэлийн шаардлага 1 126 100 төгрөгийн 426 100 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 700 000 төгрөгийг хариуцагч *.***** нь төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 576 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *.*****өөс 15 788 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *.****т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  З.ДОРЖНАМЖИН

 

ШҮҮГЧИД Г.АРИУНАА

 

Б.АЗБАЯР