Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2024/00360

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2024/00360

Хөвсгөл аймаг

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ш.Н, Б.П нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар  П.Д,  П.М,  П.З нарыг эх Ш.Н-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар  П.Д-ыг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү П.М-ыг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  П.З-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.П-с гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс а. 7,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын *****багт байрлах, 7*7 харьцаатай, өвлийн дүнзэн байшин хашаа, газрын хамт, 5,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ***** багийн нутаг ****** ам гэх газар байрлах, хаваржааны хашаа, 26,700,000 төгрөгийн үнэлгээ бүхий нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нас, хүйс, тоо ширхэг бүхий 27 толгой адуу, 16,310,000 төгрөгийн үнэлгээ бүхий ухна 1 толгой, нэг бүрийн үнэ 150,000 төгрөг, эм ямаа 150 толгой, нэг бүрийн үнэ 100,000 төгрөг, ишиг 29 толгой, нэг бүрийн үнэ 40,000 төгрөг, нийт 180 толгой бог мал, бүгд 55,010,000 (тавин таван сая арван мянга) төгрөгийн эд хөрөнгийг Ш.Н, хүү П.Д, хүү П.М, хүү П.З нарын өмчлөлд, б. 5,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 6 ханатай иж бүрэн гэр, 8,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий пад загварын ногоон өнгийн трактор, 14,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий пронтер маркийн 28-46 ХӨА улсын дугаартай ачааны автомашин, 5,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ****** дүгээр багийн З******** гэх газар байрлах, өвөлжөөний хашаа, 5,650,000 төгрөгийн үнэлгээ бүхий 71 толгой ямаа зэрэг эд хөрөнгийг хариуцагч Б.П*ын өмчлөлд тус тус үлдээхээр тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.П*д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ш.Н* нарт тус тус даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Н*ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.П*с улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ш.Н*т олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА