Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0864

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: “” ХХК /РД: /

            Хариуцагч: Монгол улсын Сангийн яам,

            Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар,

Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газрын дугаартай тендер шалгаруулалтын Тендерийн үнэлгээний хороо,

            Хариуцагч: Боловсролын Ерөнхий газар,

            Гуравдагч этгээд: “” ХХК нарын хоорондын тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Боловсролын Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч , , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээдийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан:

1.1.“” ХХК-ийн багц 7.1-д хүргүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулаагүй Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, “” ХХК-ийн тендерийг багц 7.1-д хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Тендерийн үнэлгээний хороонд даалгах;

            1.2.“” ХХК-ийн багц 7.3-т хүргүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулаагүй Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох;

            1.3.Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаартай хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсгийн багц 7.3-т “” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгох;

            1.4.Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсгийн багц 7.1-д бух тендерээс татгалзаж, дахин зарлахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах;

            2. Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан:

2.1. Багц 7.1-д нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан тухай Захиалагчийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дугаар бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, гэрээ байгуулахыг захиалагчид даалгах;

            2.2.Багц 7.3-т нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дугаар бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох;

            2.3.Багц 7.3-т “” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох;

            3. Боловсролын Ерөнхий газарт холбогдуулан:

            3.1.Боловсролын Ерөнхий газар болон “” ХХК-ийн хооронд 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан дугаар бүхий захиргааны гэрээг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

            4. Сангийн яамд холбогдуулан:

            4.1.Сангийн яамны 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар гомдол хянасан тухай бичгийг хүчингүй болгуулах,

            4.2.Сангийн яамны “” ХХК-ийн 7.1-р багцад гаргасан 4,014,300 төгрөг, 7.3-р багцад гаргасан 6.030.600 төгрөгийн тендерийн баталгааг тус тус улсын орлого болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааг буцаан гаргуулах” гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагуудаа тодорхойлсон болно.

 

            Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

            2.1.Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газраас дугаартай Ерөнхий боловсролын сургуульд “Байгалийн ухаан”-ы лаборатори төхөөрөмж худалдан авах тендерийг 2023 оны 5 дугаар сарын 29-ний нээжээ.

            2.2. Тус тендерийн сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “” ХХК нь Багц-7-1: XII.1.3.10.6 “Ерөнхий боловсролын сургуульд “Байгалийн ухаан”-ы лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах- Биологийн хичээлийн лабораторийн багц”, багц-7-3 “XII.1.3.10.6 “Ерөнхий боловсролын сургуульд “Байгалийн ухаан”-ы лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах- Химийн хичээлийн лаборатори багцын тендер сонгон шалгаруулалтад оролцохоор холбогдох материалуудыг хүргүүлжээ[1].

            2.3.Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Боловсролын салбарын тоног төхөөрөмж /улсын хэмжээнд/” төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийн сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлаар нэхэмжлэгч “” ХХК-ийн ирүүлсэн тендерийн хувьд “багц-7-1-д...санал болгосон ижил төстэй гэрээний туршлагад уг багцын ухаалаг дэлгэц, компьютерт хамаарах бараа нийлүүлсэн туршлагагүй байна[2]...” гэж дүгнэн багц-7-1-д “” ХХК-ийг, багц-7-3-т “” ХХК-ийг тус тус хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж “Гэрээ байгуулах тухай санал”-ыг[3] гаргасан байна.

            2.4.Төрийн худалдан авах ажиллагааны газраас дугаартай тендерийн сонгон шалгаруулалтын тайлан, дүгнэлтийг[4] 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гаргасан бөгөөд уг дүгнэлтэд “Боловсролын салбарын тоног төхөөрөмж” төсөл арга хэмжээний XIII.1.3.10.6 Ерөнхий боловсролын сургуульд “Байгалийн ухаан”-ы лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах багц-7-1-д “Эй плас интенэйшнл” ХХК, багц-7-3-т “” ХХК-г тус тус шалгаруулжээ.

            2.5.Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн тоот албан бичгээр багц-7-1, тоот албан бичгээр багц-7-3-ын сонгон шалгаруулалтад нэхэмжлэгчийн хүргүүлсэн тендер тус тус “Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй..., танай ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзаж байна[5]” гэх хариуг хүргүүлсэн байна.

            2.6. Нэхэмжлэл гаргагч “” ХХК-иас 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн тоот албан бичгээр Сангийн яамны хууль эрх зүйн газарт гомдол гаргажээ.

            2.7. Уг албан бичгийг хариуцагч Сангийн яам хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн тоот “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан бичгийг Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга хүргүүлж, гэрээ гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлыг түдгэлзүүлсэн байна.

            2.8.Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг Сангийн яамнаас хянан үзсэний үндсэн дээр 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ******* тоот албан бичгээр[6] Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга дахин хандан “” ХХК-ийн гомдол үндэслэлгүй байна..., түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа үүгээр дуусгавар болгожээ.

            2.9. Улмаар Сангийн яамны 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тоот “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” албан бичгээр Төрийн худалдан авах ажиллагааны газарт хандан нэхэмжлэгч “” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дугаартай цахим баталгааны 4,014,300 төгрөг болон дугаартай цахим тендерийн баталгааны 6,030,600 төгрөгийг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын тоот дансанд төвлөрүүлж, ажлын 3 хоногийн дотор Сангийн яамд хариу мэдэгдэхийг үүрэг болгосон байна.

            2.10.Дээрх шийдвэрийг “” ХХК эс зөвшөөрч Төрийн худалдан авах ажиллагааны газар болон Сангийн яаманд холбогдуулан 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

            Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

            3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Синапс” ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан, Ерөнхий боловсролын сургуульд "Байгалийн ухаан"-ы лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах дугаар бүхий цахим тендер шалгаруулалтын 1, 3 дугаар багцуудад оролцож үнийн санал хүргүүлсэн бөгөөд Захиалагч 2023 оны 06 дугаар сарын 16 ний өдрийн , дугаар албан бичгээр манай тендерүүдээс татгалзаж байгаа тухай мэдэгдсэн. Уг албан мэдэгдлүүдэд Танай компанийн санал болгосон ижил төстэй гэрээний туршлагад уг багцын ухаалаг дэлгэц, компьютерт хамаарах бараа нийлүүлсэн туршлагагүй байгаа нь шаардлагад нийцээгүй. /ТШЗ 18.6/ гээд хуулийн 27.4 дэх хэсгийн дагуу татгалзаж байна гэжээ. Захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн ТШЗ-ы 18.6 д Ижил төстэй гэрээний туршлага: 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд тухайн багцын батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх шаардлагатай. Бараа нийлүүлэх гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар, тухайн бараа, бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн эсэх талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ... гэсэн шаардлага байдаг. Уг шаардлагаас харахад Захиалагч ухаалаг дэлгэц, компьютерт хамаарах бараа нийлүүлсэн туршлагатай байна гэж тухайлан заагаагүй байна. Тодруулбал Захиалагч ТШЗ даа тухайн багцад санал болгож байгаа бараа тус бурийг нийлүүлсэн байх шаардлага тавиагүй байна. дугаар бүхий тендер нь "Байгалийн ухаан"-ы лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах тендер бөгөөд 1 дүгээр багц нь биологийн хичээлийн лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх, 3 дугаар багц нь химийн хичээлийн лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендер шалгаруулалт байна. Багц тус бүрийн бүтээгдэхүүнүүдийг тус тус задалж үзвэл Багц-1-д нийт 7 төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэхээс 2 нь мэдээлэл технологийн буюу ухаалаг дэлгэц, компьютер, үлдсэн 5 нь лабораторийн тоног төхөөрөмж, Багц-3-д нийт 8 тоног төхөөрөмж худалдаж авахаас 2 нь мэдээлэл технологийн буюу ухаалаг дэлгэц, компьютер, үлдсэн 6 нь лабораторийн тоног төхөөрөмж тус тус эзэлж байна. Нэгтгэвэл 1 р багцын нийт бүтээгдэхүүний 71,4 хувийг, 2 р багцын нийт бүтээгдэхүүний 75 хувийг дангаараа лабораторийн тоног төхөөрөмж эзэлж байна. “” ХХК нь 2008 оноос хойш судалгааны нарийн тоног төхөөрөмж, лабораторийн тавилга хэрэгсэл, хэмжлийн багажууд, хүнсний шинжилгээний багаж, мал эмнэлгийн багаж хэрэгслүүд, тест урвалжууд худалдаалж, угсран, суурилдаг, судалгааны болон сургалтын лабораториудыг захиалагчийн болон стандартын шаардлагад нийцүүлэн цогцоор нь тохижуулах тал дээр мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани юм. Бид ижил төстэй туршлагын шалгуур үзүүлэлтийг хангах боломжтой ажилд Багц-1-д 345,031,280 төгрөгийн төсөвт өртөг бүхий Баянхонгор аймгийн мал эмнэлгийн газарт малын шимэгч өвчнийг оношлох, шинжлэх лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын гэрээ, Багц-3-д 790,598, 160.00 төгрөгийн төсөвт өртөг бүхий Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн физик, хими, технологийн лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх" гэрээг тус тус санал болгосон. Өөрөөр хэлбэл бид ТШЗ-ы 18,6 д заасан ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх шаардлагыг бүрэн хангаж байхад үндэслэлгүйгээр хассан байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дах хэсэгт зааснаар тендерийг хянан үзэх, үнэлэх нь үнэлгээний хорооны чиг үүрэг байх бөгөөд Тендерийн үнэлгээний хороо нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон, 27.1 дэх хэсэгт заасны дагуу тендерийг үнэлж, 27.3 дах хэсэгт заасан тендерүүдийг 28 дах хэсэгт зааснаар үнэлэх хуулийн зохицуулалттай байна. Гэтэл захиалагчийн тендерийн үнэлгээний хороо нь хуулийн дээр дурдсан зохицуулалтыг зөрчиж, 1 дүгээр багцад хуулийн 27.1.3, хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дах хэсгийг хангаагүй “” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан нь хууль бус байна. Тодруулбал Захиалагчийн ТББ-ын ТШЗ 13.1 Тендерийн хэл Монгол хэл байна. Гадаад хэл дээрх бүх материалыг орчуулгын хамт ирүүлнэ, ТШЗ-ы 19.5 д Барааг нийлүүлснээс хойш ТӨХ-д заасан сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад зүйлсийн жагсаалтыг тэдгээрийг авах боломжтой хаяг, үнийн мэдээллийн хамт ирүүлнэ гэж шаарджээ. Сангийн сайдын баталсан бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 13.1 д тендерт оролцогчдын ирүүлэх тендер монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг зохих ёсоор орчуулсан орчуулгыг тендерт оролцогч бэлтгэн ирүүлнэ гэсэн зохицуулалтын дагуу тендерт оролцогч нар Захиалагчийн тендерийн баримт бичгийн ТШЗ-д заасан, шаардсан баримт бичгийг монгол хэл дээр ирүүлэх үүрэг хүлээсэн байна. Тендерт шалгарсан Эй “Плас интернэйшнл” ХХК нь дагалдах сэлбэгийн жагсаалтыг англи хэл дээр ирүүлсэн байх бөгөөд түүний орчуулгыг хавсаргаагүй нь ТШЗ 13.1 Тендерийн хэл Монгол хэл байна гэх шаардлагыг хангаагүй байна. Захиалагчийн ТББ-ын ТШЗ 23.1 д Тендерийн баталгаа: Шаардана, Хүчинтэй байх хугацаа: Тендерийн хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна гэжээ. Захиалагч ТББ тээ хүчинтэй хоногийг тухайлан заагаагүй боловч хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 т Нээлттэй тендер шалгаруулалтын тухайд тендер хүлээн авах эцсийн хугацааг 30 буюу түүнээс дээш хоногоор тогтооно гэж зааснаас харахад тендерийн хүчинтэй хугацаа хамгийн багадаа 30 хоног байхаар байна. ТББ-ын ТШЗ-ы 23.1 т зааснаар тендерийн баталгааны хүчинтэй хугацааг 30+28 буюу 58 хоног байхаар тогтоожээ. Уг тендер нь 2023 оны 05 дугаар сарын 29 ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд тендерийн хүчинтэй хугацаа нь 2023.06.28 хүртэл үүн дээр 28 хоногоо нэмэхээр тендерийн баталгааны хүчинтэй хугацаа 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дуусахаар байна. Тендерт шалгарсан “” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 26 ны өдрийн 114 дугаар албан бичгээр гаргасан тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь 2023 оны 06 дугаар сарын 22 ны өдөр дуусахаар байх тул Захиалагчийн ТББ-ын ТШЗ 23.1 д заасан шаардлагыг хангахгүй байна. Мөн тус тендерийн багц 3 т “ ХХК”-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дах хэсэгт заасанд нийцэхгүй байна. Тодруулбал Захиалагчийн боловсруулсан ТББ-ын ТШЗ-ы 18.6 д. Ижил төстэй гэрээний туршлага: 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд тухайн багцын батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх шаардлагатай. Бараа нийлүүлэх гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар, тухайн бараа, бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн эсэх талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ гэж шаарджээ. Тус багц нь 1,206,109,800 төгрөгийн төсөвт өртөгтэй байх бөгөөд 30 хувьтай тэнцэх ижил төстэй гэрээний үнэ 361,832,940 төгрөг байх шаардлага тавьжээ “” ХХК-ийн хувьд энэ шаардлагыг хангаж байгаа гэрээ нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Голден Гила” ХХК тай байгуулсан 22/0212 дугаар бүхий худалдах, худалдан авах гэрээ байна. Гэрээний 1.1 т “” ХХК хавсралтад дурдсан бараа нийлүүлэх үүрэг хүлээсэн байх бөгөөд гэрээний хавсралтыг ХХК нь дангаараа баталсан нь шаардлагад нийцэхгүй байна. “” ХХК-ийн тендерт санал болгосон дараах тоног төхөөрөмжийн техник үзүүлэлтүүд нь Захиалагчийн техникийн шаардлагыг хангахгүй байна. Үүнд: Захиалагч Спектрофотометр UV755 ийн долгионы уртын хязгаарыг 190-1000 нм байна гэжээ. Санал болгосон Спектрофотометрын долгионы хязгаар нь 195-1020 нм байх бөгөөд доод хязгаарын шаардлагыг хангаагүй. Дээрх зөрүү нь нэгдүгээрт тендерийн үнэд нөлөөлнө, 190-195 хязгаарын долгионы хэсэгт хэмжилт хийх боломжгүй болох юм. Захиалагчийн ТШЗ 19.5 т Барааны хувьд тасралтгүй, горимын дагуу ажиллуулахад шаардагдах сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад эд зүйлсийн жагсаалт ирүүлэх гэж шаарджээ. “” ХХК нь компьютероос бусад тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийн жагсаалтыг ирүүлээгүй байх тул шаардлага хангахгүй. Дээр дурдсан үндэслэлүүдээр “” ХХК-ийн багц 1, Багц-3-д хүргүүлсэн тендер хуульд заасан шаардлагад нийцсэн тендер болохыг “” ХХК-ийн багц 1, Багц-3-д хүргүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулаагүй Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоож, “” ХХК-ийн тендерийг багц 1, Багц-3-д хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Тендерийн үнэлгээний хороонд даалгаж өгнө үү. Тендерээс татгалзсан тухай Захиалагчийн 2023 оны 06 дугаар сарын 16 ны өдрийн A-1/2675, A-1/2677 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Хуулийн 46 р зүйлийн 46.1.3. т заасны дагуу Захиалагч нь үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, 47.2.2 дах хэсэгт заасны дагуу үнэлгээний хорооны шийдвэрийг захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно гэх хуулийн зохицуулалтаас харахад Захиалагч нь тендер шалгаруулалттай холбоотой аливаа шийдвэрийг дангаараа гаргах эрхгүй байх ба зөвхөн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрт үндэслэхээр байна. Маргаан бүхий 2 захиргааны актыг гаргах үндэслэл болсон тендерийн үнэлгээний хорооны шийдвэр хууль бус байх тул Захиалагчийн дээрх шийдвэрүүд нь хууль бус байна. Сангийн яамны 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар бүхий гомдол хянасан тухай бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар тендер шалгаруулалттай холбоотой Захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тухай гомдлыг Сангийн яам хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй байна. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу “” ХХК нь Сангийн яаманд хандаж Захиалагчийн шийд шийдвэрийг эс зөвшөөрсөн тухай гомдол гаргасан. Сангийн яам бидний гаргасан гомдлыг хянаад гаргасан шийдвэр нь дор дурдсан үндэслэлээр хуульд нийцэхгүй байна.

1. Сангийн яамны гомдол хянасан бичигт ... “” ХХК-ийн тендерт санал болгосон дээрх ижил төстэй гэрээний мэдээллийг хянахад тендер шалгаруулалтын 1 болон 3 дугаар багцад нийлүүлэх бараатай ижил төстэй бараа нийлүүлсэн талаарх мэдээлэл ирүүлээгүй байх тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ы 18.6 д заасан шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн Захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн байх боловч үндэслэлийг дурдаагүй, өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дах хэсэгт заасан тусгай зарчмыг хангахгүй байна.

2. Мөн гомдолд дурдсан асуудлаар “” ХХК-ийн тендерийг хянан үзээд гаргасан шийдвэр нь ойлгомжгүй, агуулгын зөрчилтэй, хууль болон холбогдох журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

2.1 Тодруулбал “” ХХК нь дагалдах сэлбэгийн жагсаалтыг англи хэл дээр ирүүлсэн байх бөгөөд түүний орчуулгыг хавсаргаагүй нь ТШЗ 13.1 Тендерийн хэл Монгол хэл байна гэх шаардлагыг хангаагүй гэх гомдлыг хянахдаа ТШЗ-ы 19.5 д сэлбэг хэрэгсэл... жагсаалт ирүүлнэ гэж заасан байна гэсэн атлаа тендерийн өгөгдлийн хүснэгтэд сэлбэг хэрэгслийн жагсаалтын талаар мэдээлэл ирүүлэхийг заагаагүй байна гэж дүгнэсэн нь агуулгын зөрчилтэй, ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

2.2 Сангийн сайдын журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. “” ХХК-ийн цахим системээр ирүүлсэн тендерийн баталгаанд хугацаа заагдаагүй байх бөгөөд энэ нь тендерийн хүчинтэй хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй гэх батлагдсан маягтын дагуу гардаг. Өөрөөр хэлбэл тендерт оролцогч нар тендерийн хүчинтэй хугацаагаа өөрөө тодорхойлдоггүй. Харин ТББ-т хавсаргасан тендерийн баталгаанаас оролцогч нарын санал болгосон тендерийн болон баталгааны хүчинтэй хугацаа харагддаг бөгөөд энэ нь шаардлагад нийцэхгүй байхад Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах журмын заалтыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн.

2.3 “” ХХК-ийн гэрээний хавсралтын талаар бидний гаргасан гомдлын үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь ЗЕХ ын 4.2.5 дах хэсэгт нийцэхгүй байна.

2.4 Спектрометрийн долгионы уртын хязгаар нь 195-1020 гэж ирүүлсэн байхад ямар үндэслэлээр 190-1000 гэх хязгаарыг хангасан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй.

2.5 Захиалагчийн ТШЗ 19.5 т Барааны хувьд тасралтгүй, горимын дагуу ажиллуулахад шаардагдах сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад эд зүйлсийн жагсаалтыг тэдгээрийг авах боломжтой хаяг, үнийн мэдээллийн хамт ирүүлнэ гэж заасан бөгөөд захиалагч ТББ-ын ТӨХ-д сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад зүйлсийн талаар мэдээлэл ирүүлэхийг заагаагүй тул ХХК компьютероос бусад тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийн жагсаалтыг ирүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй гэж агуулгын хувьд зөрүүтэй, ЗЕХ ын 4.2.5 дах хэсэгт заасантай нийцээгүй дүгнэлт тус тус хийжээ. Сангийн яамны “” ХХК-ийн тендерийн баталгааг улсын орлого болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааг буцаан гаргуулах нэхэмжлэлийн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: гээд, мөн зүйлийн 4.2.5 дахь заалтад шийдвэр нь үндэслэл бүхий байх; гэж заажээ. Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 7.1-д Сангийн яам тендерт оролцогчийн гомдлыг хянан үзээд бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг хүчинтэй байх хугацаанд багтаан улсын орлого болгохыг захиалагчид даалгана, гэж зохицуулжээ. Хууль, журмын дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, аливаа захиргааны байгууллагын шийдвэр үндэслэлтэй байх учиртай байх бөгөөд Сангийн яамны 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар бүхий гомдол хянасан тухай бичиг нь хууль болон дээрх журмуудыг зөрчиж байх тул уг шийдвэрт үндэслэн гарсан тендерийн баталгааг улсын орлого болгох нэхэмжлэл нь өөрөө хууль бус юм. Дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2022 оны А/32 дугаар тушаалаар XIII.1.3.10 "Боловсролын салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/" төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороог байгуулсан. Тус төсөл, арга хэмжээний урилгыг Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д болон үндэсний хэмжээний өдөр тутмын сониноор олон нийтэд зарлан мэдээлж, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тендерийг нээхэд Багц-7-1: XIII.1.3.10.6 "Ерөнхий боловсролын сургуульд "Байгалийн ухаан"-ы лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах-Биологийн хичээлийн лаборатори" багцад 12 оролцогч ("" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "*******" ХХК, "*******" ХХК, "*******" ХХК, "Эй плас интернэйшнл" ХХК, "*******" ХХК), Багц-7-3: XIII.1.3.10.6 "Ерөнхий боловсролын сургуульд "Байгалийн ухаан"-ы лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах-Химийн хичээлийн лаборатори багцад 10 оролцогч ("" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК, "*******" ХХК, "*******" ХХК, "Эй плас интернэйшнл" ХХК, "*******" ХХК) тус тус санал ирүүлсэн. Үнэлгээний хороо ирүүлсэн тендерүүдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалын 03 дугаар хавсралтаар баталсан "Тендерийн үнэлгээний заавар"-ын дагуу үнэлгээ хийж Багц-7-1-д "Эй плас интернэйшнл" ХХК, Багц-7-3-д "" ХХК-уудад гэрээ байгуулах эрх олгох тухай, бусад оролцогчдод шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзсан тухай мэдэгдлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэгэн зэрэг хүргүүлж, тендер шалгаруулалтын үр дүнг цахим системд нийтэлсэн байна. "" ХХК-ийн Багц: 7-1, Багц 7-3-д багцуудад ирүүлсэн тендерээс дараах үндэслэлээр татгалзсан байна. Үүнд: 1. Багц-7-1: ХІІІ.1.3.10.6 Ерөнхий боловсролын сургуульд "Байгалийн ухаан"-ы лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах-Биологийн хичээлийн лаборатори багцад оролцогч "" ХХК нь тендерийн баримт бичгийн ТШЗ 18.6-д "Ижил төстэй гэрээний туршлага: 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд тухайн багцын батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх шаардлагатай гэж заасан ба тус компанийн санал болгосон сүүлийн 3 жил гүйцэтгэсэн ижил төстэй гэрээний туршлагад уг багцын ухаалаг дэлгэц, компьютерт хамаарах бараа нийлүүлсэн туршлагагүй байгаа нь шаардлагад нийцээгүй байна. Уг багцын хүрээнд 7 төрлийн бараа худалдан авах бөгөөд нийт барааны 71.4 хувийг лабораторийн тоног төхөөрөмж, 28.6 хувийг ухаалаг дэлгэц, компьютер эзэлж байгаа хэдий ч нийт төсөвт өртгийн 50.1 хувьд ухаалаг дэлгэц, компьютер, 49.9 хувьд лабораторийн тоног төхөөрөмж байна. Тус багцад санал ирүүлэх оролцогчийн ижил төстэй гэрээний туршлагыг үнэлэхдээ тухайн багцын батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнгийн шаардлага хангасан, мөн тус багцад хамаарах бараатай ижил төстэй бараануудыг хамтад нь нийлүүлсэн байх туршлагыг тооцохоор тусгасан бөгөөд "" ХХК-ийн санал болгосон үнийн шаардлага хангасан ижил төстэй гэрээнд лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлж байсан туршлага байгаа боловч компьютер түүнтэй адилтгах тоног төхөөрөмж нийлүүлсэн туршлагагүй байсан нь татгалзах үндэслэл болсон. 2. Багц-7-3: ХІІІ.1.3.10.6 Ерөнхий боловсролын сургуульд "Байгалийн ухаан"-ы лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах-Химийн хичээлийн лаборатори багцад оролцогч "" ХХК нь тендерийн баримт бичгийн ТШЗ 18.6-д "Ижил төстэй гэрээний туршлага: 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд тухайн багцын батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх шаардлагатай гэж заасан бөгөөд тус компанийн санал болгосон сүүлийн 3 жил гүйцэтгэсэн ижил төстэй гэрээний туршлагад уг багцын ухаалаг дэлгэц, компьютерт хамаарах бараа нийлүүлсэн туршлагагүй байгаа нь шаардлагад нийцээгүй байна. Уг багцын хүрээнд 8 төрлийн бараа худалдан авах бөгөөд нийт барааны 75 хувийг лабораторийн тоног төхөөрөмж, 25 хувийг ухаалаг дэлгэц, компьютер эзэлж байх бөгөөд төсөвт өртгийн 35.7 хувьд ухаалаг дэлгэц, компьютер, 64.3 хувьд лабораторийн тоног төхөөрөмж байна. "" ХХК-ийн санал болгосон үнийн шаардлага хангасан ижил төстэй гэрээнд лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлж байсан туршлага байгаа боловч компьютер түүнтэй адилтгах тоног төхөөрөмж нийлүүлсэн туршлагагүй байсан нь татгалзах үндэслэл болсон. Дээрх шалтгаанаар татгалзсан захиалагчийн шийдвэрийг "" ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд 7-1, 7-3 багцуудад гомдол гаргасан бөгөөд тус яамнаас 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс гүйцэтгэгч сонгох ажиллагaar түр түдгэлзүүлж, 2023 оны 7 дугаар 6-ны өдрийн ******* дугаар "Гомдол хянасан тухай" албан бичгээр "" ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Багц-7-1: ХІІІ.1.3.10.6 Ерөнхий боловсролын сургуульд "Байгалийн ухаан"-ы лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах-Биологийн хичээлийн лаборатори багцад "Гэрээ байгуулах эрх олгох тухай" мэдэгдэл авсан "Эй плас интернэйшнл" ХХК-ийн хувьд тус багцад захиалагчийн татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч "*******" ХХК-аас гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс мөн гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлсэн. Сангийн яамны 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн "Гомдол хянасан тухай" албан бичигт "Эй плас интернэйшнл" ХХК-д хүргүүлсэн "Гэрээ байгуулах эрх олгох тухай" мэдэгдлийг хүчингүй болгож, ирүүлсэн тендерийг дахин хянаж үзэх тухай шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар тус багцад шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын дагуу бүх тендерээс татгалзаж, дахин зарлахаар шийдвэрлэн оролцогчдод мэдэгдсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа нь дээрх хариу тайлбар, холбогдох материалаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэл гаргагчаас нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ихэсгэсэн бөгөөд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газраас гаргасан хариу тайлбартаа: “Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаар хурлаар тус тендер шалгаруулалтын үнэлгээг хийж, Багц-7-3 Химийн хичээлийн лаборатори багцад "" ХХК-ийг "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан. Нэхэмжлэгчийн Сангийн яаманд гаргасан гомдолд "" ХХК-ийн ирүүлсэн тендерийн материал нь тендерийн баримт бичгийн шалгуурыг хангахгүй байгаа талаар дурдсан бөгөөд Сангийн яам гомдлыг хянан үзээд үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. "" ХХК-аас "Голден Гила" ХХК-тай байгуулсан гэрээг ирүүлсэн бөгөөд гэрээний хавсралтын талаар тусгайлсан шаардлага тендерийн баримт бичигт заагаагүй болно. Нийлүүлэхээр санал болгосон спектроформетрийн долгионы уртын хязгаар 190-1,100 нм гэж техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт болон техникийн дэлгэрэнгүй үзүүлэлтэд тусган ирүүлсэн байсан болно. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтэд ТӨХ-д сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад зүйлсийн жагсаалтыг ирүүлэхийг заагаагүй, тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.5-д "Барааны хувьд тасралтгүй, горимын дагуу ажиллуулахад шаардагдах сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад эд зүйлсийн жагсаалт ирүүлэх хугацаа: 12 сар байна" гэж хугацааг заасан. Тус тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад "" ХХК-ийн гомдлыг Сангийн яам хянан үзээд 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 03/5155 дугаартай албан бичгээр захиалагчийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус тендер шалгаруулалтын 1 дүгээр багцтай холбоотой тендерийн үнэлгээг дахин хийж, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлсэн "Эй плас интернэйшнл" ХХК-аас "Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээллийг Маягт 6 маягтаар гаргаж ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй." гэж татгалзаж хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасны дагуу шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэж үзсэн болно. Тодруулбал "" ХХК-ийг ижил төстэй гэрээний туршлага хангахгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж Сангийн яам шийдвэрлэсэн. Тендер шалгаруулалтын 3 дугаар багцад "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгарсан "" ХХК-ийн тендертэй холбогдуулан гаргасан "" ХХК-ийн гомдлыг Сангийн яам үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдсанчлан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулах эрх олгоогүй бөгөөд тус тендер шалгаруулалтын үнэлгээ, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр, гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль, журамд нийцсэн болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа нь дээрх хариу тайлбар, холбогдох материалаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэлийн өөрчилж тодруулсан шаардлагад хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газраас гаргасан хариу тайлбартаа: “Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.2 дахь хэсэгт Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт цахим хэлбэрээр ирүүлнэ гэж заасан бөгөөд Багц-7-3. Химийн хичээлийн лаборатори багцад "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан "" ХХК нь Шүүхийн тусгай архивын лавлагаагаар Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаагүй болох тухай тодорхойлолтыг ирүүлсэн байна. Тус оролцогчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын лавлагаа нь 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байх бөгөөд хүчинтэй хугацаа нь 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр дуусахаар байгаа нь Шүүхийн тусгай архивын лавлагаагаар ирүүлсэн тодорхойлолтоор Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаагүй нь нотлогдсон тул дээрх компанийн ирүүлсэн тендерээс татгалзах үндэслэл болох боломгүй юм. 1.2. Тус тендерийн нээлтийг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 20 минутад нээсэн бөгөөд нээлт хийсний дараа Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр тухайн багцуудад ямар ямар оролцогчид, хэдэн төгрөгийн үнийн санал илгээсэн нь олон нийтэд нээлттэй харагддаг. Төрийн худалдан авах ажиллагааны газраас тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн "" ХХК-ийн Тендер илгээх маягтыг өөрчлөх ямар ч боломжгүй бөгөөд цахим систем дэх .pdf өргөтгөлтэй тухайн маягтыг үнэлгээний хорооны нарийн бичиг архивын хавтаст хэрэг бүрдүүлэх зорилгоор ажлын компьютерт татаж авсан огноо нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байсан болно. 1.3. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгт бөгөөд сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад зүйлсийн жагсаалтыг ирүүлэхийг заагаагүй, тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.5-д "Барааны хувьд тасралтгүй, горимын дагуу ажиллуулахад шаардагдах сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад эд зүйлсийн жагсаалт ирүүлэх хугацаа: 12 сар байна" гэж хугацааг заасан. 1.4. Төрийн худалдан авах ажиллагааны газраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн Хариу тайлбар хүргүүлэх тухай 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн албан бичигт "Багц-7-3. Химийн хичээлийн лаборатори багцад оролцогч "" ХХК нь тендерийн баримт бичгийн ТШЗ 18.6- д "Ижил төстэй гэрээний туршлага: 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд тухайн багцын батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх шаардлагатай" гэж заасан бөгөөд тус компанийн санал болгосон сүүлийн 3 жил гүйцэтгэсэн ижил төстэй гэрээний туршлагад уг багцын ухаалаг дэлгэц, компьютерт хамаарах бараа нийлүүлсэн туршлагагүй байгаа нь шаардлагад нийцээгүй байна. Уг багцын хүрээнд 8 төрлийн бараа худалдан авах бөгөөд нийт барааны тоо хэмжээний 75 хувь нь лабораторийн тоног төхөөрөмж, 25 хувь нь ухаалаг дэлгэц, компьютер эзэлж байх бөгөөд төсөвт өртгийн 35.7 хувьд ухаалаг дэлгэц, компьютер, 64.3 хувьд лабораторийн тоног төхөөрөмж байна. "" ХХК-ийн санал болгосон шаардлага хангасан ижил төстэй гэрээнд лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлж байсан туршлага байгаа боловч компьютер түүнтэй адилтгах тоног төхөөрөмж нийлүүлсэн туршлагагүй байсан нь татгалзах үндэслэл болсон." гэж хүргүүлсэн байна. Мөн тус багцад "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан "" ХХК-ийн ижил төстэй ажлын туршлагад санал болгосон "*******" ХХК-тай байгуулсан гэрээний нийлүүлсэн барааны жагсаалт, үнийн дүнгээс харахад ухаалаг самбар компьютертой адилтгах бараа нь 247,7 сая төгрөг /техникийн тодорхойлолт дахь тухайн ижил төстэй бараанд хамаарах үнийн дүнгийн 30 хувь 232,6 сая төгрөг/, лабораторийн тоног төхөөрөмж 137,8 сая төгрөг /техникийн тодорхойлолт дахь тухайн ижил төстэй бараанд хамаарах үнийн дүнгийн 30 хувь 129,2 сая төгрөг/ тус тус байгаа нь тендерийн баримт бичигт заасан ижил төстэй гэрээний шаардлагыг хангасан байна. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.4-д "....2019-2022 онуудад тухайн багцад хамаарах бараа болон түүнтэй дүйцэхүйц бараа нийлүүлсэн туршлагыг харуулсан жагсаалыг Маягт 5 маягтаар доорх зааврын дагуу ирүүлнэ" гэж заасан бөгөөд захиалагчийн тодорхойлолт шаардаагүй болно. "" ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалын "*******" ХХК-тай байгуулсан гэрээ болон бараа хүлээлцсэн актын тэргүүн хэсэгт захиалагч, нийлүүлэгчийг тодорхойлж гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул нийлүүлэгч талыг "*******" ХХК гэх үндэслэл харагдахгүй байна. Мөн тус 2 компани бараа нийлүүлэх гэрээг 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулж, 2022 оны 03 Дугаар сарын 30-ны өдөр хүлээлцэх акт үйлдсэн байх бөгөөд актын баталгаажуулалт дээр гарын үсэг зурж баталгаажуулсан "" ХХК-ийн төлөвлөгчийн үйлдсэн огноо, тухайн лабораторийн тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах, зарцуулахтай холбогдсон тайлбарыг тухайн хариуцагчаас тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Мөн тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээ, акт, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлэхийг шаардсан бөгөөд фото зургаар баримтжуулж ирүүлэхийг тухай заалт тусгагдаагүй болно. 1.5. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.7-д "Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээллийг Маягт 6 маягтаар гаргаж ирүүлнэ." гэж заасны дагуу "" ХХК ирүүлсэн тендерийн материалд одоо хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээ байхгүй гэж баталгаажуулж ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн албан бичигт дурдсан ******* дугаартай Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимын тоног төхөөрөмжийн ажлын үр дүнг захиалагч 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр цахим системд нийтэлсэн байх бөгөөд  тухайн ажилд хамаарах барааг нэг сарын дотор нийлүүлсэн байх боломжтой тул ижил төстэй гэрээний маягтад заавал бичиж ирүүлэх шаардлагагүй юм. Мөн тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтэд 2023 онд гүйцэтгэхээр эрх авсан ажлын мэдээллийг ирүүлэхийг шаардаагүй болно. 1.6. Нэхэмжлэгчийн шаардлагад тусгагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон НҮБ-ын Хүүхдийн төлөв сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар буюу UNICEF office for Mongolia-тай байгуулсан гэрээнүүд нь үнийн дүнгийн хувьд ижил төстэй ажлын шаардлага хангах боломжгүй тул үнэлгээнд харгалзан үзэх шаардлагагүй гэж үзсэн болно. 2. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.4-т "Санал болгох барааны техникийн болон гүйцэтгэлийн бодит үзүүлэлтийг техникийн тодорхойлолттой харьцуулсан тайлбар, дэлгэрэнгүй танилцуулгыг ирүүлнэ." гэж заасан. "" ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд захиалагчийн болон санал болгож буй барааны бодит үзүүлэлтийг харьцуулсан тайлбар болон дэлгэрэнгүй танилцуулгыг ирүүлснийг үнэлгээний хорооны гишүүд нэг бүрчлэн үзэж танилцан шаардлагыг хангаж байна гэж шийдвэрлэсэн. Мөн захиалагчаас харьцуулсан хүснэгт, дэлгэрэнгүй танилцуулга ирүүлэх загвар маягт, зааварчилгаа зэргийг тендерийн баримт бичигт тусгайлан заагаагүй болно. 3. Тендер шалгаруулалтын 3 дугаар багцад "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгарсан "" ХХК-ийн тендертэй холбогдуулан гаргасан "" ХХК-ийн гомдлыг Сангийн яам үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдсанчлан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулах эрх олгоогүй бөгөөд тус тендер шалгаруулалтын үнэлгээ, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр, гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль, журамд нийцсэн болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа нь дээрх хариу тайлбар, холбогдох материалаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.3.Хариуцагч Сангийн яамнаас шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “" ХХК-ийн нэхэмжлэлд, тендерийн баримт бичгийг тендерийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6-д заасан шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн Захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн байх боловч үндэслэлийг дурдаагүй гэсэн байна. Тус яам гомдол хянасан тухай 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* тоот албан бичигт "..."" ХХК-ийн тендерт санал болгосон дээрх ижил төстэй гэрээний мэдээллийг хянахад тендер шалгаруулалтын 1 болон 3 дугаар багцад нийлүүлэх бараатай ижил төстэй бараа нийлүүлсэн талаарх мэдээлэл ирүүлээгүй байх тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6-д заасан шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна..." гэж үндэслэлийг тодорхой дурдаж захиалагч болон "" ХХК-д хүргүүлсэн тул үндэслэл дурдаагүй гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. 2. Тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "Эй плас интернэйшнл" ХХК, 3 дугаар багцад захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "" ХХК-ийн тендерийг хянан үзэхдээ ТШЗ-ны 19.5-д сэлбэг хэрэгсэл... жагсаалт ирүүлнэ гэж заасан байхад тендерийн өгөгдлийн хүснэгтэд сэлбэг хэрэгслийн жагсаалтын талаар мэдээлэл ирүүлэхийг заагаагүй байна гэж дүгнэсэн нь агуулгын хувьд зөрчилтэй, ойлгомжгүй, үндэслэлгүй тухай нэхэмжлэлд дурдсан байна. Нэхэмжлэгч дээрх шаардлагыг нэхэмжлэлд дурдахдаа тус яамнаас хүргүүлсэн гомдол хянасан тухай албан бичигт дурдсан агуулгыг бүрэн тусгаагүй байна. Тендерийн баримт бичгийн 1-р бүлэг буюу тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.5-д "Барааг нийлүүлснээс хойш ТӨХ-д заасан хугацааны туршид тасралтгүй, горимын дагуу ашиглахад шаардагдах ТӨХ-д заасан сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад зүйлсийн жагсаалтыг тэдгээрийг авах боломжтой хаяг, үнийн мэдээллийн хамт ирүүлнэ" гэж заасан байдаг. Захиалагч тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлэг буюу тендерийн өгөгдлийн хүснэгтэд хугацаа болон сэлбэг хэрэгслийн мэдээллийн талаар заагаагүй тул тендерийн баримт бичигт заагаагүй бичиг баримтын орчуулгыг ирүүлээгүй гэх үндэслэлээр тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийг хянан үзээгүй захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байсан. 3. Сангийн сайдын тушаалыг буруу тайлбарласан гэх нэхэмжлэлийн хүрээнд Тендер шалгаруулалтад цахимаар дамжуулах боломжтой мэдээллийг цаасаар шаардахгүй байх зорилгоор худалдан авах ажиллагааны цахим систем нэвтэрч улмаар "Худалдан авах ажилтны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ыг Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан. Уг тушаал нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Дээрх журмын 4.1-д "Тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад оролцогч нь тендер илгээхээс өмнө тендерийн баталгааг, гэрээ байгуулах эрх авсан оролцогч гүйцэтгэлийн баталгааг банк, эсхүл зохих шаардлага хангасан даатгагч, эсхүл Засгийн газрын үнэт цаасны баталгаа гаргах эрх бүхий этгээдээс цахим системээр гаргуулсан байна" гэж, мөн 4.4-т "Цахим системээр баталгаа гаргагч нь тендерийн болон гүйцэтгэлийн баталгааны маягтад заасан мэдээллийг цахим системд илгээнэ." гэж тендерийн баталгааг цахим системээр ирүүлэх талаар дэлгэрэнгүй заасан байдаг. "" ХХК-ийн тус яаманд ирүүлсэн гомдолд цаасаар ирүүлсэн тендерийн баталгааны талаар дурдсан байх бөгөөд захиалагч тендер шалгаруулалтын үнэлгээ хийхдээ дээрх журмын 3.13-т "Тендерт оролцогчоос журмын 3.3.2-т заасны дагуу илгээсэн тендерийн материалын агуулга нь системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл системийн талбарт бөглөсөн мэдээллийг баримтална" гэж заасныг баримтлан цахим системээр ирүүлсэн тендерийн баталгааг үнэлгээнд харгалзан үзсэн нь үндэслэлтэй байсан. 4. "" ХХК-ийн нэхэмжлэлд тендер шалгаруулалтын 3 дугаар багцад захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "" ХХК-ийн гэрээний хавсралтын талаар гаргасан гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн гэх асуудлын хүрээнд "" ХХК-ийн тус яаманд ирүүлсэн гомдолд "" ХХК нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6-д заасан шаардлагыг хангахгүй байгаа тухай дурдсан байдаг. Уг шалгуур үзүүлэлтийг захиалагч хянахдаа ТШЗ 18.6-д заасан "Тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлага: Ижил төстэй гэрээний туршлага 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд тухайн багцын батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх шаардлагатай. Бараа нийлүүлэх гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар, тухайн бараа, бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн эсэх талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ." гэсэн шаардлагын хүрээнд хянан үзэж тус компанийн ирүүлсэн ижил төстэй гэрээний туршлагыг шаардлагад нийцсэн гэж үзсэн нь үндэслэлтэй байсан. 5. "" ХХК санал болгож байгаа спектроформетрийн долгионы уртын хязгаар 190-1100км гэж техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт болон техникийн дэлгэрэнгүй үзүүлэлтэд тусган ирүүлснийг тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байсан. "" ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлийг харахад тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн уншиж танилцаагүй, ойлгоогүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Сангийн яам захиалагчаас ирүүлсэн материал, мэдээлэлд үндэслэн хянан үзэж Тендерт оролцогчийн гаргасан гомдол бүхэлдээ үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах Скай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэг, Сангийн сайдын 2019 оны 11 дүгээр тушаалаар баталсан "Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам"-ын 7 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу гомдол гарагчийн тендерийн цахим баталгааг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тоот албан бичгээр улсын орлого болгох шийдвэр гаргасан болно. Дээрх журамд заасан зохицуулалт нь тендерт оролцогчийн худалдан авах ажиллагааг үндэслэлгүй удаашруулахгүй байх боломжийг бүрдүүлэх зорилгоор ил тод байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэслэлгүй гомдол гаргасан тохиолдолд тендерийн баталгааны 20.0 сая төгрөг хүртэлх үнийн дүнг улсын орлого болгодог журам юм. Иймд дээр дурдсан үндэслэлээр тус яамны шийдвэр илт хууль бус акт болох нь тогтоогдохгүй байх тул Сангийн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            3.4. Хариуцагч Боловсролын Ерөнхий газар шүүхэд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтад зааснаар үнэлгээний хороо нь "тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх" чиг үүрэгтэй байна Тус хуулийн дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2023 оны 07 дугаар сарын 07-ны А-1/3022 дугаартай Зөвлөмж хүргүүлэх албан бичгээр дугаартай ХІІІ.1.3.10.6 Ерөнхий боловсролын сургуульд "Байгалийн ухаан"-ы лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах-Химийн хичээлийн лаборатори багцад "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер ирүүлсэн "" ХХК-тай 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор гэрээ байгуулах тухай зөвлөмжийг ирүүлсэн Энэхүү зөвлөмжийн дагуу Захиалагч буюу Боловсролын Ерөнхий  газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь хэсэгт зааснаар "үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах" эрхийнхээ хүрээнд 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр "" ХХК-тай "XIII 1.3.10.6 Ерөнхий боловсролын сургуульд "Байгалийн ухаан"-ы лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах төсөл, арга хэмжээний багц 7.3. XIII.1.3.10 6 Ерөнхий  боловсролын сургуульд "Байгалийн ухаан"-ы лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах-Химийн хичээлийн лаборатори"-ийн гэрээг байгуулсан. Дээрх гэрээний 1.4 дүгээр зүйлд зааснаар "Нийлүүлэгч нь Хавсралтад дурдсан барааг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгнө" гэж тусгасны дагуу Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн "Ажлын хэсэг байгуулах тухай" ******* дүгээр тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй бараа хүлээн авах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр "" ХХК-аас тендерт шалгарсан 8 нэр төрлийн бараа материалыг гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийн дагуу хүлээн авч, хүлээлцсэн баримт (хүлээлцсэн акт) бичгийг үйлдэн баримтжуулан "" ХХК-ийн төлбөрийн хүсэлт, нэхэмжлэлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны "Журам шинэчлэн батлах тухай" 278 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам"-ын 4.10 дугаар зүйлийн 4.10.1.4 дэх хэсэгт "захиалагч нь худалдан авсан тоног төхөөрөмжийг комисс байгуулах замаар бүрэн бүтэн байдал, чанарын баталгаа, иж бүрдэл зэргийг бүрэн хэмжээгээр шалгаж хүлээж авах бөгөөд  хүлээн авах комисс томилсон шийдвэр, комиссын гишүүдийн саналын хуудас, хурлын тэмдэглэл, энэ журмын 9 болон 13 дугаар хавсралтад заасан маягтын дагуу тоног төхөөрөмж хүлээн авсан акт зэргийг үйлдэж, санхүүжилтийн баримт бичгийн иж бүрдэлд хавсаргана" гэж заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/5212 дугаар "Санхүүжилт хүсэх тухай" албан бичгийг Сангийн яамны хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газарт хүргүүлж, санхүүжилтийг бүрэн олгосон. Иймд Боловсролын ерөнхий газар болон “” ХХК-ийн хороонд 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан дугаартай гэрээ нь хууль ёсны дагуу хийгдэж, бүрэн хэрэгжсэн болно” гэжээ.

            3.5 Гуравдагч этгээд “” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан дугаартай "Ерөнхий  боловсролын сургуульд байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах-химийн хичээлийн лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах тендер шалгаруулалт багц 7-1, 7-3-т оролцож, үүнээс багц 7-3-т хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч гэрээ байгуулах эрхийг авсан байдаг. Дээрх тендерийн багц 7-3-т оролцсон "" ХХК нь тендер шалгаруулалтын үр дүнтэй маргаж, манай компанийг дараах үндэслэлээр тендерт шалгарах ёсгүй байсан гэж үзэж байгааг бид бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6-т заасан шаардлагыг хангахгүй байхад "" ХХК-г сонгон шалгаруулсан гэжээ. ТШЗ 18.6-д "ижил төстэй гэрээний туршлага: 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд тухайн багцын батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх шаардлагатай. Бараа нийлүүлэх гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар, тухайн бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн эсэх талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ гэж заасан. Бид уг шаардлагын хүрээнд ижил төстэй ажил гүйцэтгэсэн талаарх нийт 22 гэрээний холбогдох мэдээллийг бүрдүүлэн өгсөн. Үүнээс хамгийн өндөр үнийн дүн бүхий "*******" ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан "Багаж тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ", 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тоног төхөөрөмж, ажил үйлчилгээ хүлээлцэх акт мөн 2023 оны 05 сарын 10-ны өдрийн 23/0511 тоот "*******" ХХК-ийн тодорхойлолтыг үндэслэн тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6-д заасан шаардлагад нийцсэн гаж хянан үз захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.

2. Захиалагч нь Спектрофотометр UV755-ийн долгионы уртын хязгаарыг 190- 1000 нм байна гэсэн байхад "" ХХК-ийн санал болгосон Спектрофотометр UV755-ийн долгионы хязгаар нь 195-1020 нм байгаа нь доод хязгаарын шаардлагыг хангаагүй гэжээ. Манай компаниас санал болгосон Спектрофотометр UV755B-ийн долгионы уртын хязгаар нь 190-1100 нм бөгөөд  үүнийг захиалагчийн зүгээс тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцсэн гаж үзсэн. Нэхэмжлэгчийн дурдаад буй 195-1020 нм долгионы уртын хязгаартай Спектрофотометрыг бид санал болгоогүй байхад нэхэмжлэгч нь хаанаас 195-1020 нм гэдэг тоог гарган ирж, маргаад байгаа нь ойлгомжгүй байна. Техникийн тодорхойлолтын хүрээнд нийцсэн Спектрофотометр UV7558 тоног төхөөрөмжийг санал болгосон тул нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй юм.

3. Захиалагчийн ТШЗ 19.5-т Барааны хувьд тасралтгүй, горимын дагуу ажиллуулахад шаардагдах сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад эд зүйлсийн жагсаалт ирүүлэх гэж шаардсан байхад “” ХХК нь компьютерээс бусад тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийн жагсаалтыг ирүүлээгүй гэж маргаж байна. Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.5-д "Барааг нийлүүлснээс хойш ТӨХ-д заасан хугацааны туршид тасралтгүй, горимын дагуу ашиглахад шаардагдах ТӨХ-д заасан сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад зүйлсийн жагсаалтыг тэдгээрийг авах боломжтой хаяг, үнийн мэдээллийн хамт ирүүлнэ" гэж заасан. Энэ заалт нь барааг нийлүүлснээс хойших хугацаанд хамааралтай байх бөгөөд тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтэд сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад зүйлсийн жагсаалтын талаар мэдээллийг ирүүлэхийг заагаагүй байсан тул манай компанийг компьютерээс бусад тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийн жагсаалтыг ирүүлээгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд түүнчлэн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Сангийн яам захиалагчаас ирүүлсэн материал, мэдээлэлд үндэслэн хянан үзэж тендерт оролцогчийн гаргасан гомдол бүхэлдээ үндэслэлгүй гэж нэгэнтээ шийдвэрлэсэн. Иймд Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан дугаартай "Ерөнхий  боловсролын сургуульд байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах-химийн хичээлийн лабораторийн тоног төхөөрөмж худалдан тендер шалгаруулалтын 7.3 дугаар багцтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар заасан бол, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т зааснаар захиргааны акт хууль бус, захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх захиргааны актыг хүчингүй болгох, захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

4.3.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаар тушаалаар[7] байгуулагдсан Х.1.3.6 “Боловсролын салбар тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/ төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан байх бөгөөд тус үнэлгээний хороон дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д ”Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна”, 47.8-д ”Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна” гэх хуулийн хэлбэрийн шаардлагыг хангасан шийдвэрийг гаргасан[8].

4.4.Тус үнэлгээний хорооны дээрх шийдвэрт захиалагчаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасан үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцээгүй болох ямарваа нэг зөрчил гаргасан гэж үзээгүй болно.

4.5.Угтаа бол Үнэлгээний хорооны гишүүдийн тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлтээ хараат бусаар гаргахад нь хэн нэг этгээдээс аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөх эрх хуулиар олгогдоогүй тул шүүх эрх мэдлийн байгууллага ч гэсэн үүний нэгэн адил тендерийг өөрийн үзэмжээр үнэлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, эсхүл 27.4-т заасан “...шаардлагад нийцээгүй гэж үзэж тендерээс татгалзана...”-х эрх байхгүй.

4.6.Нөгөөтээгүүр хариуцагч үнэлгээний хорооноос Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д “техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах,...” үүргээ хэрэгжүүлэн ТШЗ 18.6 дэх хэсэгт ижил төстэй гэрээний хувьд 2020, 2021, 2022 оны сүүлийн 3 жилийн аль нэг жилд тухайн багцын батлагдсан төсөвт өртгийн 30% багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа бүтээгдэхүүнийг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх шаардлагатай” гэж томьёолжээ.

4.7.Энэхүү заалтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...7 барааг 100% гэж үзэх юм бол компьютер түүнтэй адилтгах бараа бүтээгдэхүүн, лабораторийн тоног төхөөрөмж, үнийн дүн хэдэн хувь болох талаар тодорхойлсон юм. Үнийн дүнгийн хувьд энэ багц дээр 50% нь ухаалаг дэлгэцтэй холбоотой бөгөөд 49% нь лабораторийн тоног төхөөрөмжтэй холбоотой болж байгаа юм. Бидний хувьд үнэлгээ хийх гэтэл зөвхөн лабораторийн тоног төхөөрөмжтэй холбоотой үнэлгээг хийхэд явцуу болж байсан. Батлагдсан багцын тендер дотор компьютер, ухаалаг дэлгэцтэй холбоотой тоног төхөөрөмж байх бөгөөд нийлүүлсэн туршлагатай компанийг сонгож хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг тодруулахгүй тохиолдолд Ерөнхий боловсролын сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх туршлагагүй компани нийлүүлснээр чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн нийлүүлэхээс сэрэмжилж тухайн шийдвэрийг гаргасан...” хэмээн тайлбарласан.

4.8.Гэтэл “” ХХК нь ‘’Голден Гила’’ ХХК-тай байгуулсан гэрээний жагсаалт дээрээс компьютер ухаалаг дэлгэц болон адилтгах бараануудын нийт багцын 75% нь лабораторийн тоног төхөөрөмж, 25% ухаалаг дэлгэц компьютер бүхий тоног төхөөрөмж байх ба үнийн дүнгийн 35,7% ухаалаг дэлгэц компьютер, 64,3% лабораторийн тоног төхөөрөмж эзэлж байхаар тооцож ирүүлснийг үндэслэн тус компанийг “хамгийн сайн” тендерээр шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах үндэслэл байхгүй байна.

4.9.Харин нэхэмжлэгч “” ХХК-ийн зүгээс тендер шалгаруулалтыг зааварчилгааны 9.2 -т “Тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг захиалагчид хүргүүлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно” гэж заасны дагуу тендерийн баримт бичгийн агуулгын ойлгомжгүй эргэлзээтэй зүйлийг тодруулах боломжийг хэрэгжүүлээгүй атлаа  маргаан бүхий тендерт оролцогч аж ахуйн нэгжээс зөвхөн нэхэмжлэгч “” ХХК дээрх заалтыг эс зөвшөөрч “...захиалагч тухайн багцад санал болгож байгаа бараа тус бүрийг нь буюу аль алийг нь нийлүүлсэн байх шаардлага тавиагүй...” хэмээн тайлбарлан, тендерийн үнэлгээний хорооны багц 7.3-т “” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

4.10.Энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийн хувьд өөрөө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасан “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” хангаагүй тул тус компанийн тайлбарлаж буй үндэслэлээр Багц 7.3-т “” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

4.11.Мөн маргааны үйл баримтаар хариуцагч үнэлгээний хороонд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан эс үйлдэхүй гаргасан гэж үзэх  үндэслэл тогтоогдохгүй байх тул “” ХХК-ийн багц 7.1-д хүргүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулаагүй Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, “” ХХК-ийн тендерийг багц 7.1-д хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Тендерийн үнэлгээний хороонд даалгах,  “” ХХК-ийн багц 7.3-т хүргүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулаагүй Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”, Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаартай хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсгийн багц 7.3-т “” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.12.Нэгэнт маргаан бүхий Багц 7.1, 7.3 дугаар  тендер сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч компанийн ирүүлсэн материал нь тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзсэн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу захиалагч Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн , дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлэн, уг мэдэгдэлдээ тендерээс татгалзах шалтгааныг зааж, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах эрхийг зааж өгсөн захиргааны үйл ажиллагааг хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

4.13.Түүнчлэн дээр дурдсан үйл баримтаар “Багц 7.3” тендер сонгон шалгаруулалтад “” ХХК нь “хамгийн сайн” тендерээр шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг шүүхээс үндэслэл бүхий гэж дүгнэсэн.

4.14.Тус тендер сонгон шалгаруулалт хууль бус болсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнийг дагаж гарах эрх зүйн акт болох 2023 оны 06 дугаар сарын  16-ны өдрийн А-1/2683 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэр нь зүй ёсны бөгөөд хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай мэдэгдэл бүхий захиалагчийн шийдвэр нь хууль бус биш юм.

4.15.Иймд уг албан бичгийг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй байна.

4.16.Мөн хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчээс Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн , дугаар албан бичгийг мэдсэнээс хойш Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яаманд гомдол гаргажээ[9].

4.17.Уг гомдлыг Сангийн яамнаас хянан үзээд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр “...”” ХХК-ийн тендерт санал болгосон дээрх ижил төстэй гэрээний мэдээллийг хянахад тендер шалгаруулалтын 1 болон 3 дугаар багцад нийлүүлэх бараатай ижил төстэй  бараа нийлүүлсэн талаарх мэдээлэл ирүүлээгүй байх тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6-д заасан шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна..., “” ХХК ...тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.3-д заасан шаардлагад нийцсэн гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй..., “” ХХК-ийн санал болгосон аналитик жин шаардлага хангахгүй гэх “” ХХК-ийн гомдол үндэслэлгүй байна...”[10] гэх хариуг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар  55.2-т заасан хугацаанд өгсөн байх тул Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар[11] дээрх маргааны үйл баримтад дурдсан асуудлыг дахин нягтлан үзээд шийдвэрлэсэн шийдвэр болон түүний үндэслэл болсон Сангийн яамны  2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай албан бичигт дурдсан шийдвэрүүд нь Сангийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тушаалаар баталсан журмын үнэлгээний хорооны хурал, үнэлгээний хороо шийдвэр гаргах үйл ажиллагаа болон энэ харилцаа зохицуулсан холбогдох хууль тогтоомжийн зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

4.18.Улмаар Боловсролын Ерөнхий газар болон “” ХХК-ийн хооронд 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр дугаар бүхий захиргааны гэрээ[12] байгуулагдсан байх бөгөөд энэхүү гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасантай нийцжээ.

            4.19.Нэгэнт хариуцагч Сангийн яамны 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр нэхэмжлэгч “” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 94/22 гомдол үндэслэлгүй болохыг тогтоосон, уг шийдвэрийг шүүхээс үндэслэл бүхий байна гэж дүгнэсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.9-д “Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн Сангийн яамны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаар албан бичгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.  

            4.20.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “” ХХК-иас Тендерийн үнэлгээний хороо,  Төрийн худалдан авах ажиллагааны газар, Боловсролын Ерөнхий газар, Монгол Улсын  Сангийн яаманд тус тус  холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.1,  55 дугаар зүйлийн 55.2 дэх хэсэгт заасныг баримтлан ХХК-иас Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “” ХХК-ийн багц 7.1-д хүргүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулаагүй Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, “” ХХК-ийн тендерийг багц 7.1-д хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Тендерийн үнэлгээний хороонд даалгах, “” ХХК-ийн багц 7.3-т хүргүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулаагүй Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох8 Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаартай хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсгийн багц 7.3-т “” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсгийн багц 7.1-д бух тендерээс татгалзаж, дахин зарлахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах;

Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан Багц 7.1-д нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан тухай Захиалагчийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дугаар бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, гэрээ байгуулахыг захиалагчид даалгах, Багц 7.3-т нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дугаар бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, Багц 7.3-т “” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох;

Боловсролын Ерөнхий газарт холбогдуулан гаргасан Боловсролын Ерөнхий газар болон “” ХХК-ийн хооронд 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан дугаар бүхий захиргааны гэрээг хууль бус болохыг тогтоолгох;

Сангийн яамд холбогдуулан гаргасан Сангийн яамны 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар гомдол хянасан тухай бичгийг хүчингүй болгуулах, Сангийн яамны “” ХХК-ийн 7.1-р багцад гаргасан 4,014,300 төгрөг, 7.3-р багцад гаргасан 6.030.600 төгрөгийн тендерийн баталгааг тус тус улсын орлого болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.

 

 

[1] 1 хавтас 43- 45-р хуудас

[2] 1 хавтас 52-53 хуудас

[3] 1 хавтас 81, 83 хуудас

[4] 1 хавтас 58-69 хуудас

[5] 1 хавтас 9,10 хуудас

[6] 1 хавтас 100-102 хуудас

[7] 1 хавтас хэргийн 41 хуудас

[8] 1 Хавтас хэргийн 46-57 хуудас

[9] 1 Хавтас хэргийн 11-12 хуудас

[10] 1 Хавтас хэргийн 100-102 хуудас

[11] 2 Хавтас хэргийн 71-76 хуудас

[12] 2 Хавтас хэргийн 12-28 хуудас