Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/03502

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г HХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгийг хариуцагч Б.Б төлж барагдуулахыг зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг төлөхөөр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Б.Бд тогтоосон хугацаанд 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Г ХХКтөлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгөөс 47,475 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Бс улсын тэмдэгтийн хураамжид 47,475 төгрөг, улсын орлогоос 47,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                        А.ЭНХЖАРГАЛ