| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/04626/И |
| Дугаар | 102/ШШ2024/03542 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2024/03542
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б нэхэмжлэлийн шаардлага болох 1,312,500 төгрөгийг хариуцагч Б.Д төлж барагдуулахыг зөвшөөрч, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 262,500 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 262,500 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 262,500 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 262,500 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 262,500 төгрөгөөр төлөхөөр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Б.Дд тогтоосон хугацаанд 1,312,500 төгрөгийг нэхэмжлэгч Бт төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Дс улсын тэмдэгтийн хураамжид 17,975 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ