Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/03612

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,352,809.18 төгрөгийг хариуцагч Ч.Ц 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 870,570 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 870,570 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 870,570 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 870,570 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 870,529 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Ч.Цд тогтоосон хугацаанд 4,352,809.18 төгрөгийг нэхэмжлэгч И ББСБ ХХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,594 төгрөгөөс 42,297 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Цс улсын тэмдэгтийн хураамжид 42,297 төгрөг, улсын орлогоос 42,297 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                        А.ЭНХЖАРГАЛ