Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 131/ШШ2024/00552

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сум, *******, *******, ******* оршин суух, ******* овгийн ******* хүсэлттэй

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих ******* овгийн ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн агуулга: Миний бие С.******* нь өөрийн найз Г.******* Солонгос руу визэнд орох гээд дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна, унааны зардал, эмчилгээний төлбөр яаралтай зээлээч гэх зэрэг шалтаг хэлж удахгүй буцааж төлнө гэхэд нь итгээд мөнгө зээлүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 4,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 150,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдөр 384,000 төгрөг, нийт 5,334,000 төгрөг тус тус зээлүүлсэн болов буцааж өгөөгүй.

Намайг мөнгөө шаардаж залгахад Г. нь утсаа авахаа больсон. Би 2023 оны 05 сарын 29-ны өдөр Баянхонгор аймгийн цагдаагийн газар гомдол гаргасан. Цагдаад хандмагц Г. надтай холбогдож 700,000 төгрөг буцааж төлсөн. Үлдэгдэл төлбөрөө удахгүй машинаа зараад бөөндөж төлж барагдуулна гэж хэлсэн. Гэвч өдийг хүртэл төлөөгүй. дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь Улаанбаатар хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

******* овогт Гансүх РД: хаана оршин сууж байгаа нь тодорхой бус тул хариуцагчийг эрэн сурвалжилж хаягийг нь тогтоож өгнө үү.

2. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа/С.*******/

- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамж

-Депозит дансны дэлгэрэнгүй хуулга

-Шилжүүлгийн баримт

3. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч С.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Г.г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэжээ.

С.******* нь Г.г эрэн сурвалжлуулах үндэслэлээ 4,634,000 төгрөг гаргуулах гэсэн боловч бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй гэж тодорхойлжээ.

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжид ВС94093017 регистрийн дугаартай Баяраагийн Ганбаатар нь Улаанбаатар хот, дүүрэг, 10-р хороо, амгалан 1в гудамж, 75/7 байр, 102 тоотод оршин сууддаггүй гэжээ.

Иймд регистрийн дугаартай ******* овгийн ******* эрэн сурвалжлуулах тухай С.*******гийн хүсэлтийг хангах эрх зүйн үндэслэлтэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу регистрийн дугаартай ******* овгийн ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг нь тогтоож, С.*******д мэдэгдэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар-т даалгав.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу С.*******гийн Г.г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч С.*******гийн хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, ******* овгийн ******* эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овгийн ******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож, хүсэлт С.*******д мэдэгдэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар-т даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Б.МӨНХБАТ