Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/03624

 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н овогт Т Д , Б овогт Г С нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт заасныг баримтлан 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү С.Г , 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин С.Г нарыг эх Т. Дэнсмаагийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан хуульд заасан үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3 дах хэсэгт заасныг баримтлан Г.С болон Б.У нарын хооронд байгуулагдсан 2022 оны 08 дүгээр сарын 02-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Т.Д , Г.Санждансран нарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо,  тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг өөрийн эзэмшилдээ буцаан авах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ун нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дах хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо,  тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Т.Д , насанд хүрээгүй хүүхдүүд болох С.Г , С.Г нарт шилжүүлэхийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.У даалгаж, нэхэмжлэгч Т.Дс 20,750,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.С олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, хүүхэдтэйгээ уулзах, байнгын харилцаатай байхад нь үндэслэлгүйгээр саад учруулах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

 

7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.У нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдэд холбогдуулан шаардлага гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйн дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ