| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/04526/И |
| Дугаар | 102/ШШ2024/03663 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2024/03663
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 10,628,391.68 төгрөгийг хариуцагч Т.Б 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,125,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,125,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,125,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,125,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,128,391 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Т.Бд тогтоосон хугацаанд 10,628,391.68 төгрөгийг нэхэмжлэгч Х ХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,100 төгрөгөөс 92,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Бс улсын тэмдэгтийн хураамжид 92,550 төгрөг, улсын орлогоос 92,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ